Төрсөн эгч дүүс усанд сэлэлтийн олон улсын тэмцээнээс 10 медаль хүртлээ

Төрсөн эгч дүүс Б.Энххүслэн, Б.Энхтамир нар Тайландад болсон олон улсын "Thailand Age Group Swimming Championships" тэмцээнээс долоон алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, Самут Пракан хотод 4 хоног үргэлжилсэн тус тэмцээнээс ОУХМ Б.Энххүслэн 50м өвөр, 26.09 NR 100м өвөр, 55:59 NR- 200м ар: 2:23.08 NR- 200м мэлхий: 2:37.91 NR- 100м дельфин: 1:03.18 NR- 100м холимог: 1:03.64 NR- 200м холимог: 2:15.62 NR амжилтуудыг үзүүлэн 25 метрийн бассейны 7 зай төрөлд Монгол улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Мөн тус тэмцээнээс 6 алтан медаль, 1 мөнгөн медаль, 1 хүрэл медалийг хүртсэн ОУХМ Б.Энхтамир 100м өвөр: 49.74 NR- 200м өвөр: 1:48.79 NR- 100м холимог: 56.99 NR- 200м холимог: 2:02.21 NR амжилтуудыг үзүүлэн 25 метрийн бассейны 4-н зай төрөлд Монгол улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бахархаж байна баяр хүргэж өндөр амжилт хүсэн ерөөе
Бахархаж байна, амжилт
Мундаг юмаа.илүү их амжилт