Нийгэм мэдээ

Дархан цаазат газраас халиун буга бууж иржээ

Увс нуурын дархан цаазат газрын Тэсийн хэсэг Нарийны голд Халиун буга орж ирсэн гэх иргэдийн мэдээллийн дагуу Увс нуурын дархан цаазат газрын байгаль хамгаалагчид газар дээр нь ажиллажээ.

Тэс сумын ЗДТГ-ыг дарга Г.Цогт-Очир, Увс нуурын ДЦГ-ын Тэс хэсгийн байгаль хамгаалагч Д.Тулгаа, Сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Очхишиг, Сумын Байгаль хамгаалагч Бямбажав нартай хамтран өвс, тэжээл тавьж өгсөн байна.

Улмаар Тэс нутгийнханд халиун бугыг айлгаж, цочоохгүй, үргээж, хөөхгүй байж, өвс тэжээл дөхүүлж, зэрлэг амьтанд ээлтэй хандсанд баярлалаа гэжээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эцэж тураагүй дажгүй л харагдаж бна. Өвс тэжээл сайн тавьж өгөөсэй билээ. Хээл хаях вий

Холбоотой мэдээ

Back to top button