Нийгэм мэдээ

Улаанбаатарт 21 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээгээр ойрын 2 хоногтоо хүйтний эрч хадгалагдана.

2024 оны 01-р сарын 21-ний 20 цагаас 01-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр -44...-49 градус, Увс нуурын хотгор, Идэр голын хөндийгөөр -38...-43 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -33...-38 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Дорнод-Дарьгангын тал нутгаар -29...-34 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -20...-25 градус, бусад нутгаар -26...-31 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -29...-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -22...-27 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -36...-38 градус, бусад хэсгээр -29...-31 градус, өдөртөө -19...-21 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -34...-36 градус, өдөртөө -23...-25 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -35...-37 градус, өдөртөө -22...-24 градус хүйтэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button