НИЙГЭМ
Дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн тухай Татварын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, 2023 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг олгож эхэлсэн байна. Энэ удаа 1,203,803 иргэнд 90.1 тэрбум төгрөгийн буцаалтыг шилжүүлэх аж.

Бид өмнө энэ асуудлаар Татварын ерөнхий газраас тодруулахад, "Хэдний өдрөөс олгож эхлэхийг Сангийн яамнаас шийдвэрлэдэг. 2023 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг энэ сард олгохгүй. Харин дараа сард буюу цагаан сарын өмнө иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна" гэсэн юм.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hudlaa bitgii medeelel bai oroogui l bna bodol negen hulgaich ni ergelduulj bgaa biz ene sugalaa gedeg luivaraa bolimoor yum mongoliig udirdaj bgaa nuhduud unen teneg yumaa
Yagaad 5 bish. 2 huvy orj bgaa yum be