Нийгмийн

26+50:МАН нэгдвэл намууд "сонголтгүй дагана”

Эрх баригч намынхан 2020 оны төсвийг баталсныхаа дараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг шуурхайлж, Ерөнхийлөгчөөр ёсчлуулаад буй. Парламентад 64-үүлээ сууж байгаагийнх, тэд одоо өөрсдөдөө ашигтай хувилбараар Сонгуулийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой. Тэд энэ өөрчлөлтийг 14 хоногт багтаан хэлэлцэх юм.

Тиймээс ч өнгөрсөн баасан гарагт Л.Энх-Амгалан гишүүнээр ахлуулсан Сонгуулийн хуулийн ажлын хэсгийнхэн МАН-ын Удирдах зөвлөлд үндсэн агуулгаа танилцуулсан. Удирдах зөвлөлөөс тэдний оруулж ирсэн 26+50 хувилбарыг  дэмжихээр санал нэгдсэн.

Сонгуулийн 26+50 хувилбарыг  энгийнээр тайлбарлавал, улс төрийн нам бүр 50 нэр дэвшигчээ тойрогт өрсөлдүүлнэ. Улмаар улс нэг тойрогт нам бүр 26 нэр дэвшигч жагсааж, ХҮН ДУГУЙЛУУЛАХ хэлбэрээр өрсөлдөнө. Жишээ авахад, МАХН-аас Н.Энхбаяр тухайлсан тойрогт өрсөлдөлгүй, 25 цэргээ манлайлан, улс нэг тойрогт үзэж болно. Тэдний авсан нийт саналын тооноос хамаарч, тэд жагсаалтаад хэдэн нөхдөө парламентад суулгах вэ гэдгээ шийдүүлнэ гэсэн үг.

Үндсэндээ улс нэг тойрогт 25 нөхдөө улс төрийн намуудаас хэн нь манлайлах вэ гэдгээс ихээхэн зүйл хамаарна. Нам биш хүн дугуйлах тул хэн хэн олон нийтээс сонгогдох уу гэдэг нь асар хачирхалтай хүлээлт үүсгэхээр байна.

Яг ийм хэлбэрээр сонгуульдах эсэхийг өнөөдөр МАН-ын бүлэг хэлэлцэнэ. Тэд нэгдчихвэл парламентын гаднаас ямар эсэргүүцэл ирлээ ч давуу эрхээрээ батлах бүрэн боломжтой билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse
1 сар 18, 2020 12:35

Acquistare Kamagra Uk [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Viagra Lilly Icos I Overdosed On Keflex Cause Superinfection

LesOrdiff
LesOrdiff
2 сар 1, 2020 18:49

Viagra Marche Pas http://viacialisns.com/#148 - generic cialis canada Acheter Cialis Brand cialis 5mg Precio Viagra Gibraltar

StevSlarie
StevSlarie
2 сар 9, 2020 09:39

Propecia Minox Got http://cheapcialisir.com - generic cialis from india Purchase Cephalexin online cialis Cialis Chez La Femme

Холбоотой мэдээ

Back to top button