УЛС ТӨР

Эмэгтэйчүүдийн квот нэмэх санал дэмжигдсэнгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцсэн ч тус санал дэмжигдсэнгүй. Ингэснээр 30 хувь бус 20 хувиар мөрдөгдөхөөр боллоо.

ЭНЭ ҮЕЭР Д.Оюунхорол гишүүн: Эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд квотыг 20 хувийг 30 хувьд хүргэх юмсан гэж хичээж байна. Нийгмийн харилцаанд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дутахааргүй ажиллаж байна. Нөгөө талдаа УИХ-аар баталсан жендерийн тухай бусад хуулиудад тусгалаа олсон шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд шийдвэр гаргагчид хэлсэн ярьсандаа хүрээсэй.

Б.Ундармаа гишүүн: 2016 оны сонгуулиар 13 эмэгтэй гишүүд гарч ирснээр хүүхдийн эрх ашгийг хамгаалах эрүүл мэнд боловсролын салбарт ахиц дэвшил гарч байгаа. Ер нь эрчүүдийн ард хамгийн найдвартай менежер нь эмэгтэйчүүд байдаг ч шийдвэр гаргах түвшинд 20 хувиар орж ирж байгааг бид 30 хувь болгох саналтай байна гэсэн байр суурь илэрхийлэв.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button