УЛС ТӨР

“ХААБ” ТӨХХК-ийн захирал Х.Баатарыг чөлөөлөх чиглэлийг ТУЗ-д нь өгчээ

Хөдөө  аж ахуйн бирж /ХААБ/ ТӨХХК-ийн захирлаар 2016 оны арванхоёрдугаар сард “Гаалийн” гэх тодотголтой Х.Баатарыг томилсон байдаг. Эх сурвалжийн мэдээллээр, ТӨБЗГ-аас Х.Баатарыг албан тушаалаас нь чөлөөлөх чиглэлийг ТУЗ-д нь өгчээ. Одоогоор Хөдөө аж ахуйн бирж /ХААБ/ ТӨХХК-ийн ТУЗ-өөр уг асуудлыг авч хэлэлцээгүй байгаа аж.

Х.Баатар нь 2020 оны дунд үеэр тэтгэврийн насанд хүрэх бөгөөд ТӨБЗГ-тай байгуулсан гэрээ нь дуусгавар болоогүй  байгаа гэх мэдээлэл бий. Түүний оронд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр дамжуулж, Ерөнхийлөгч Х.Баттулга хүнээ томилуулахаар тохирсон гэх мэдээлэл ч байгаа юм.

ХААБ нь 2013 онд байгуулагдсан бөгөөд 49 хувийг БНХАУ-ын хөрөнгө оруулалт бүхий таван компани эзэмшиж, хоёр хувийг нь манай улсын 30 орчим иргэд, 49 хувийг нь төр эзэмшдэг байв. Санхүүгийн хувьд ихээхэн доголдолтой байсан тус бирж эдүгээ төрийн эзэмшлээ 97 хувьд хүргэн нэмэгдүүлсэн байдаг аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүрэлсүх амьд уу хамаг эрх мэдлээ Женкод өгөөд дууслаа

Зочин
Зочин

Ajlaa heterhii sn hiiheer ingej baigaan yum daa, ashiggui bsan gazariig hol deer ni bosgochihoor jenco metiin humuus mongo bolgoj haraad bna

Холбоотой мэдээ

Back to top button