Нийгмийн

А.Баттөр нарын асуудлаар АТГ-аас Франц дахь Монголын ЭСЯ-д ажиллагаа явуулж байна

АТГ-аас Франц Улс дахь Монгол Улсын элчин сайдын яаманд нэгжлэг хийж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, элчин сайд А.Баттөр, түүний эхнэр Ц.Баярмаа, зөвлөх М.Батсайхан нарын асуудлаас үүдэж, АТГ-аас Франц Улсад ажиллагаа явуулж байгаа аж.

Польшийн цагдаагийн байгууллагаас  хууль бус тамхины наймааны асуудалд холбогдон шалгагдаж буй Монголын 69 дипломатчдын нэрийг зарласан. Уг нэрс дунд элчин сайд А.Баттөрийн эхнэр Ц.Баярмаа, зөвлөх М.Батсайхан нар багтсан.

Мөн Монгол Улсаас Франц Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт төлөөлөгч, элчин сайд А.Баттөрийг офшшор бүсэд мөнгө угаах зорилгоор усан үзмийн талбай бүхий эдлэн газар худалдан авсан гэдгийг АТГ-аас бататгасан юм.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тодорхой саатал үүсгэж буйтай нь холбогдуулан, АТГ-аас Франц дахь Монгол Улсын элчин сайдын яаманд ажиллагаа явуулж байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Цагдаа
Цагдаа

Төрийн албанд ажиллаж Франц улсад усан үзмийн талбай авч офшор бүсэд мөнгө нуух хөрөнгөтэй болох уу ?
Энэ МАНАН арай л булхайтай юм даа.

Иргэн
Иргэн

Дээр дооргүй улс эх орны нэр хүндээр тоглосон асуудлууд !!!!!!!!!!!Арай хэтэрч дээ, та минь ээ. Эзэн хаан минь дахин төрдөг ч болоосой !!!!!

Ard olon
Ard olon
Reply to  Иргэн

Ene buxenees Chingis xaan maani zalxaj baina.

Зочин
Зочин

alaach buudaach hulgaichuudiig

Холбоотой мэдээ

Back to top button