УЛС ТӨР

Говь-Алтай, Булган, Сүхбаатар аймгуудын мандатыг нэмж, БЗД, СХД-ийг хоёр хуваана

 УИХ-аас Сонгуулийн тухай хуулийг батлахдаа нэг аймаг- нэг тойрог хэлбэрээр сонгуульдахаар хуульчилсан. Энэ дагуу УИХ-аас 2020.02.01-ний дотор нэг тойрогт хэдэн мандат хуваарилахыг эцэслэн шийдэх учиртай. Тиймээс ч энэ өдрүүдэд тухайлсан тойргуудад хэдэн мандат багтах талаарх лобби улстөрийн хүрээнд хамгийн хүчтэй өрнөж байна.

Одоогоор нэг мандаттай тойрог болох Говь-Алтай, Булган, Сүхбаатар аймгуудад тус бүр НЭГ МАНДАТ нэмэх нь тодорхой болоод байгаа юм. Улмаар Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийг тус бүр хоёр тойрог болгон, гурван мандатаар явуулах хувилбар яригдаж байна. Цаашлаад Эрдэнэтийг хотын статусаар авч үзэж, тойргийг хуваах уу гэдэг нь хүлээлт үүсгэж байгаа юм.

Сонгуулийн хууль батлагдах үед эрх баригч намынхан нийт 26 тойрог байлгахаар дотооддоо ярьж байсан ч энэ тоо сүүлийн үед өснө гэсэн мэдээлэл түгээд байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button