Цаг агаар: Завхан, Хөвсгөл, Архангайд цасан шуурга болно
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
24-ний өдөр Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай байх тул зам даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа, гулгаатай байхыг анхааруулж байна.
2026 оны 02-р сарын 23-ны 20 цагаас 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын баруун болон хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -31...-36 градус, Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -26...-31 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -6...-11 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -11...-16 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -20...-25 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -17...-22 градус, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -11...-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...+5 дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -31...-33 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -34...-36 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.