Нийгэм мэдээ

Сүхбаатар аймагт сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Жаргалант багийн "Өвөр хөндий" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/. Иргэн А нь /сэтгэцийн эмгэгтэй/ хоёрдугаар сарын 22-ны өдрийн 18:00 цагийн орчим хажуу айлаасаа гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:40 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан хоёрдугаар сарын 23-ны өдрийн 01:55 цагаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 08:50 цагт сураггүй болсон газраас баруун урд зүгт 8 км-т, “Мухар-Эрэг” гэдэг газраас хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. 

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button