Нийгмийн

Ч.Бадрал маргааш Астана Операд Аида дуурьд дуулна

Европын болон ОХУ-ын томоохон театруудад уран бүтээлээ туурвиж Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа уран бүтээлч Чулуунбаатарын Бадрал маргааш буюу долоодугаар сарын 11-нд Казакстан Улсын нийслэлд Астана Операд алдарт Вердийн Аида дуурьд дуулна. 

Ч.Бадрал нь Италийн театрууд болон ОХУ-ын Марийнский театрын гоцлоочоор амжилттай ажиллаж байгаа бөгөөд Казакстан улсын Астана Опера театрын урилгаар долоодугаар сарын 4-нд “Гала Опера” олон улсын концертод Кармен дуурийн Эскамильогийн аригаар оролцжээ. Мөн Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Вердийн “Аида” дуурийн Амонасрогийн дүрд дуулна.  

Тус дуурийг олон улсын дуучид уран бүтээлчдийн баг бүтээж байгаа бөгөөд Ерөнхий найруулагчаар нь Италийн Ла Скала театрын алдарт найруулагч Франко Дзеффирелли ажиллаж байна.

“Алтан соёмбоо эрхэмлэн дээдлэгч Монгол дуучны хувьд Ардын хувьсгалын 100 жилийн ойн өдөр дуулах нь миний хувьд бахархалтай бас хариуцлагатай тоглолт болно” хэмээн Астана Операгийн сайтад өгсөн ярилцлагадаа Ч.Бадрал онцлон тэмдэглэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button