
К-попын алдарт хөвгүүдийн хамтлаг BTS өчигдөр “Permission to dance” гэх шинэ дууныхаа бичлэгийг цацжээ. Энэхүү дуу англи хэл дээр гарсан байна. Үгийг нь Эд Ширан бичсэн ба баяр баясал, бүжиг, эерэг зүйлсийг мэдрэхийн тулд та хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагагүй гэдгийг сануулсан утгатай аж.
Цацагдсаны дараа Шираны сэтгэл их хөдөлсөн бөгөөд дууны үгийг BTS хамтлагийн гишүүд үнэхээр “амилуулж чадсан” гэв. Тэрбээр “Энэ дууг би хэсэг хугацааны өмнө бичсэн. Ингэж дэлхийн тавцанд сонсогдож, ийм авъяаслаг хүмүүс дуулж байгаад маш баяртай байна” хэмээн ярьжээ.
Дууг сонсох линк: https://www.youtube.com/watch?v=CuklIb9d3fI
Эх сурвалж: elle.com
О.ЭНХЖИН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.