НИЙГЭМ

Хүний хэзээ үхэхийг цусаар нь тогтооно

Хүний амьд явах насны бодит тоог хэрхэн тодорхойлж болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тэдний үзэж байгаагаар тухайн хүний цусанд шинжилгээ хийсний үндсэн дээр тухайн хүний нас барах хугацааг урьдчилан хэлэх боломжтой юм байна. Мөн цус мэдээлэл хадгалдаг, цусаар нь дамжуулан тухайн хүний талаархи бүх л мэдээллийг олж болохыг эрдэмтэд аль хэдийнэ тогтоогоод байгаа бөгөөд энэхүү аргыг ихэвчлэн шүүх цагдаагийн байгууллага (криминалистикийн шинжлэх ухааны салбар)-д ашигладаг болоод байна.   

Испанийн Хорт Хавдар Судлах Үндэсний Төвийн эмч мэргэжилтнүүд ийм төрлийн судалгаа шинжилгээний ажлыг явуулж эхэлсэн аж. Тэд одоо цуглуулсан баримт, хуримтлуулсан туршлагаа бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд бэлэн болсон байна.

Испанийн нийслэл Мадрид хотын “Life Lenght” гэх компани дээр хэн дуртай нь очоод цусны шинжилгээгээ өгөх захиалга өгч болно. Тэрхүү цусны шинжилгээгээр тухайн хүний биологийн насыг тогтоож өгөх ажээ.

Ер нь бол хүний хөгшрөх үйл явц нь хромсомын сүүл хэсэг болох теломеруудаас хамаардаг. Тухайн эс хуваагдах үед теломерууд богиносдог байна. Тиймээс хүн нас ахин хөгшрөх тусам тэрхүү теломерын хэмжээ ч багасдаг байна. Теломерын уртын хэмжээ цаашдаа хамгаалах үүргээ биелүүлэх боломжгүй болсноор эсийн үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Ингэснээр тухайн хүнд хавдрын үйл явц илрэн, зүрх судасны гэх өвчнүүд идэвхжилд орсноос болж арьс үрчлээтэх зэрэг хөгшрөлтийн бусад шинж тэмдэгүүд илэрдэг. Эрдэмтэн судлаачид теломерын уртыг хэмжиж үзээд тухайн хүний биологийн бодит наслалтыг тодорхойлж өгдөг байна. Хамгийн сонирхол татахуйц нэг зүйл бол бодит наслалт нь бичиг баримтан дээр бичигдсэнээс эрс ялгаатай байх нь бий. Ерөнхийдөө эсийн дотор таагүй урвалууд явагдсанаас болж бүтцийн өөрчлөлтөд орж, хүний бие махбод түргэн хөгширдөг байна. Зарим хүмүүс “Би одоогоор залуу байна. Тиймээс өмнө маань өчнөөн боломж бий” гэж боддог нь эндүүрэл ажээ. Энэ үеэр түүний бие махбодод эд эсүүд аль хэдийнээ мутаци буюу өөрчлөлтөд орж эхэлсэн байдаг. Тиймээс аливаа хүн өөрийгөө залуу гэлтгүй аль болохоор өөрийн амьдралын хэв маяг, элдэв муу зуршлаасаа салж байх хэрэгтэй бөгөөд ялангуяа зөв хооллох нь маш чухал. Аль болохоор л витамин (аминдэм) ихтэй жимс жимсгэнэ, хүнсний ногоо мөн Омега-3, тослог хүчлүүдийг өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэх нь таны хөгшрөх үйл явцыг удаашруулдаг болохыг эрдэмтэд тогтоогоод байна.       

О.АНАР

(Эх сурвалж: planetanovosti.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button