Нийгмийн

Г.Угтахбаяр: Говь-Алтай руу зарсан морь минь 1000 км туулаад, нутагтаа гүйгээд ирлээ

Гүйгүүл морь нутагтаа, ижил сүрэгтээ ирлээ. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас Сүхбаатар аймгийн Уулбаян сум хүртэл 1000 км замыг гүйж туулсан хээр морины эзэн А.Угтахбаяртай ярилцлаа.

-Нутгаа зорьж гүйж ирсэн хээр морь танай унаган адуу юу. Яагаад Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд очсон юм бол?

-Хээр морь одоо арван настай. Миний аав Уулбаян сумын алдарт уяач Д.Амаржаргалын унаган адуу. Долоон настайд нь буюу 2019 онд аав Улаанбаатар хот Өлзийт хороолол руу арилжсан. Тэндээсээ 2020 онд Говь-Алтай аймгийн Баян-Уул сум руу зарагдсан юм билээ. Хээр морь мундаг хурдан угшлын үр удам. Авсан хүмүүс нь нутагтаа аваачаад уяж, уралдуулах зорилготой байсан ч идэш, ус нь тохирохгүй дээрээс нь сав л хийвэл нутаг зүг рүүгээ гүйгээд байсан юм билээ. Тэгээд тухайн үед баримтат киноны баг, хээр морийг авсан хүмүүс ямар нэг сэжмээр холбогдож, манай адууг нутаг руу нь явуулахаар шийдсэн юм билээ.

-Та бүхэн хээр морио эргэж ирэхийг хэдийд мэдсэн бэ?

-Наашаа тавьж явуулахын өмнө утсаар хэлсэн. Тэгээд замд хаана явааг нь фээсбүүк лайваар үзэж байсан. Ямар ч хүний оролцоогүйгээр гүйгээд ирж байгаа нь монгол адууны мөн чанар юм. Хорь гаруй хоног гүйсэн. Өчигдөр орой нар жаргахын өмнөхөн хүрээд ирсэн. Адуу гэдэг үнэхээр ухаантай, нутаг усаа таньдаг юм байна. Ирээд усаа уугаад, шууд ижил сүрэгээ таниад нийлсэн. Үнэхээр бахархмаар.

-Хамт явсан морьтойгоо хоёулаа ирсэн үү?

-Тэгсэн. Гал хүрэн бол Дорнод аймгийн Цагаан-Овоо сумыг зорьж яваа гүйгүүл морь. Өнөө өглөө эндээс хөдөлсөн. Харин бид нар Голомт хээрээ сэтэрлэж, ижил сүрэгт нь тавилаа. Хээр морио бид нар Нарийн хээр гэж нэрлэдэг байсан. Энэ удаа урт зам туулж, ижил сүрэгтээ ирэхдээ ард түмнээс Голомт хээр нэр хүртсэн.

-Сэтэрлэсэн гэсэн үү?

-Монголчууд эрт дээр үеэсээ эрхэмлэн дээдэлж бэлэгшээсэн малаа сэтэрлэх буюу дархалж ирсэн уламжлалтай. Голомт хээртээ сэтэр зүүсэн. Энэ нь уналага, ачлага, идэш хоолонд хэрэглэхгүй, эрмэг хангалаараа байгалийн жамаараа дуусна гэсэн үг.

-Нууц биш бол Голомт хээр ямар өртгөөр арилжаалагдсан бэ?

-Ёстой мэдэхгүй. Тухайн үед л манай аав дүү эд нар л наймаа хийсэн байх. Тэгээд цаашаа зарагдсан.

Голомт хээр доорх маршрутаар зам туулан эх нутагтаа ирж, эзэн нь дархлан сэтэрлэж ижил олон сүрэгт нь нийлүүллээ.

Голомт хээр, Гал хүрэн хоёр доорх маршрутаар гүйж ирсэн. /06 сарын 06-ны маршрутын байдал/

  1. Өвөрхангай аймгийн Хөдөө Булан Сант сум Цайдам . Нийт 44.5 км
  2. Сант сум Цайдам Сант Цагаан Овоо. Нийт 15.6 км
  3. Сант Цагаан Овоо Баянөндөр Зүрх уул . Нийт 58.2 км
  4. Баянөндөр Зүрх уул Баянөндөр Цайдам Дошинт. Нийт 49.5 км
  5. Баянөндөр Цайдам Дошинт Дундговь Сүм хөх бүрд. Нийт 127.2 км
  6. Дундговь Адаацаг Сүм хөх бүрд Дундговь Адаацаг ар шанд хоолой. Нийт 22.5 км
  7. Дундговь Адаацаг ар шанд хоолой Дундговь Дэрэн сум. Нийт 83.6 км
  8. Дундговь Дэрэн сум Баянцагааны урд урд нуруу . Нийт 79.6 км
  9. Баянцагааны урд нуруу Төмөр зам Үмбүү нуурын өмнө . Нийт 76 км
  10. Төмөр зам Үмбүү нуурын өмнө Баянталын зүүн тал . Нийт 57.8 км
  11. Баянталын зүүн тал Шилийн мөөгнөөс зүүн урагш . Нийт 30.3 км
  12. Шилийн мөөгнөөс зүүн урагш Дархан сум баруун талд самбар . Нийт 103 км
  13. Дархан сум баруун тал, энэ сарын 6-ны байдлаар хоёр морь нийт 747.8 км туулсан байжээ...

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-09 13:17

Эвийн дээ сайхан монгол морь минь.

Зочин
Зочин
2022-06-09 14:53

Тэнгэрийн хүлэг зорьсон газрааа хүрчэээ

Зочин
Зочин
2022-06-09 14:54

Уншаад ямар их сэтгэл хөдөлвөөөө

Зочин
Зочин
2022-06-09 15:00

Таср�##�тгүй давхисааар нутгийн хаяандаа хүрсэн нутгийнхааа хаяаг ширтэээ зогсоо байхдааа

Зочин
Зочин
2022-06-09 15:01

Сайхаааан сайхан морь гэж ухаантай амьтан шүү

Zochin
Zochin
2022-06-09 15:59

Ooriin erhgui nudnii nulims garchihlaa. Evii evii. Mulguu hunees l deer ym daa. Barimtat kinoniihon hynaj baigaagui bol neg hulgai ch barij avaad alchih baisan baih shuu. Dainii talbart endzen eznee daisnii savart ortuulelgui daichin nohdod ni hurgej ogood nulims bomboruulen zogsoj baisan. Uhaantai SAIHAN MGL MORI mini. Iimdee ch toriin suldendee baidag ym daa

Оюун эрдэнэ
Оюун эрдэнэ
2022-06-09 19:33

Сайхан байна. Гэхлээ бүрхэг. уб-с гоа 1000. Гоа -с баянуул 230 , уб хэнтий 300 , нийлээл 530 , нийт 1530. Чиглүүлсэн шоу 1000 арайл юм .

Уншигч
Уншигч
2022-06-09 20:37

Эвй эвий, монгол морь үнэхээр ухаантай юм аа.

Зочин
Зочин
2022-06-09 22:36

Шоу биш биз ! Яваандаа мэдэгднээ, үнэгэнбүрэн Шоучин хүн дээ !

Зочин
Зочин
2022-06-09 23:29

Бараг 2000 км юм биш үү, улаанбаатараас �##�тай хүртэл 1050 км, цаашаагаа сум руу бол бараг 200 км, улаанбаатараас сүхбаатар аймаг хүртэл 700 км, гээд тооцвол юун 1000 км, хол илүү газар нутаг гүйсэн адуу байна оо, гайх�##�тай

Zochin
Zochin
2022-06-10 16:07

Sxn barimtad kino hiih uymsan,barimtjuulj avaa blgui ...

Зочин
Зочин
2022-06-11 17:41

Газрын зураг мэдэхгүй сэтгүүлч байна. 1000 биш 1800 км гүйсэн байна.

Зочин
Зочин
2022-06-11 20:58

Гүйж сурсан адууг сонгож аваад, eрөнхийд нь чиглүүлж туугаад, хөдөлгөөд , барьж ус�##�ж ундлаад амраагаад, тахыг нь солиод тордоод, дагаж зураг аваад хийж байгаа , сeнсаци дэгдээх зорилготой шоу нэвтрүүлэг хийх юм

Холбоотой мэдээ

Back to top button