Нийгэм мэдээ

Уучлаарай, Нүхтэд нүх ч үлдээгүй

БОАЖ-ын сайдын тушаалаар өчигдрөөс /2022.11.10/ эхлэн Богдхан уулын Дархан цаазат газрын Нүхтийн аманд газар ашиглах эрх шинээр олгохыг хориглосон шийдвэр гаргав.

Тушаалд “Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн зарим хэсэгт газар ашиглалтын хэт төвлөрөл үүсэж, холбогдох хууль, дүрэм журам зөрчигдөж, ашиглалтын нөөц даац хэтэрсэн, байгалийн нөөцийн доройтолд орох, амьтан, ургамлын нөмрөгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тулгарч байгаатай холбогдуулан Богдхан уулын Дархан цаазат газрын Нүхтийн аманд газар ашиглах эрх шинээр олгохыг хориглов” гэжээ. 

Гэхдээ энэ бол үнэхээр оройтсон шийдвэр, хожуудсан ухаарал. Олон нийт ч ийн харж байгаа.

Нүхтийн аманд суурьшлын бүс бүхий хаус хороолол бий болж, зэрлэг ан амьтдад ус руу очих жим ч үлдээгүйг олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр харуулсаар байгаа. Томчууд, эрх мэдэлтнүүд голдуу амьдардаг Нүхтийн аманд одоо эзэмшиж, ашиглах газар байтугай нүх ч үлдээгүйг бид бүхэн бэлхнээ харж байна.

Сайд үүнийхээ оронд хэт төвлөрөл үүсгэсэн газрууддаа зохион байгуулалт хийж, чөлөөлөх, жим, зам гаргах, дүрэм журам зөрчиж газар олгосон эрхтэн дархтан, иргэдтэйгээ ажиллах нь оновчтой байсан болов уу.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 11, 2022 12:26

ниргэсэн хойно нь хашгирав

Иргэн
Иргэн
11 сар 11, 2022 14:40

Нүхтийн амны эх руу орох зам ха�##�ттай, Зайсангаас дор

Зочин
Зочин
11 сар 11, 2022 15:16

Энэ сайдын мэдрэл зүгээр л байгаа даа,эсвэл доромжлоод байгаа юм уу

Зочин
Зочин
11 сар 11, 2022 15:50

Наад сайдад тийм ухаан дутна шүү. Байгаа цараа нь энэ

Иргэн
Иргэн
11 сар 11, 2022 16:16

Удахгүй тэргүүний попрогч тэмдэг зүүнэ. Ажилгүй.

Зочин
Зочин
11 сар 11, 2022 21:24

Эргүү м�##�нууд л ийм туша�##� шийдвэр гаргана даа. Хөлдүү новш гэхээс өөр юу гэхэв.

Холбоотой мэдээ

Back to top button