Улс төрийн мэдээ

"Хит"-ийн Д.Давааням агсны хүү Ерөнхийлөгчид залуусын асуудлаар зөвлөнө

МҮОНТ-д "Хит" нэвтрүүлгийн санаачлан хөтөлж, олны талархлыг хүлээсэн сэтгүүлч, МУСТА Д.Давааням агсны хүү Даваадорж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилогдсон байна. Тэрбээр Ерөнхийлөгчид залуус, оюутны хөгжлийн бодлогын асуудлаар зөвлөх аж.

Д.Даваадорж нь 2021-2022 онд "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажилласан. Үүний өмнө "Вагнер Ази Автомотив" ХХК-ийн маркетингийг хариуцан ажиллаж байснаараа илүү танил.

Түүний хувьд жүжигчин Ч.Ундралын гэр бүлийн хүн гэдгээрээ олон нийтийн анхааралд өртөж байлаа.

Д.Даваадоржийн товч намтар гэвэл:

2009 онд “Диана” Ерөнхий боловсролын сургууль, 2013 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг Социологич мэргэжлээр төгсөж, 2016 онд Удирдлагын академид Нийтийн удирдлагын менежментийн мэргэшүүлэх дипломын сургалтыг дүүргэсэн. 2020 онд ЮНЕСКО-БНХАУ-ын Засгийн газрын хамтарсан “Цагаан хэрэм” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, БНХАУ-ын Шанхайн их сургуулийн Менежментийн сургуульд Компанийн засаглал, менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Сингапур, Тайланд улсад мэргэжил дээшлүүлсэн нэгэн гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын албан сайтад бичжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-18 08:58

arai2

Зочин
Зочин
2022-11-18 10:51

Жинхэнэ худ бои,хүрэлсүхэд ийм л юмнууд зөвлөнө. Оркууд юм даа чааваас. Оркуудын сонголтын гайгаар ингэж дампуурч суух ч гэж дээ.

HUD BOY
HUD BOY
2022-11-18 11:10

bugdiig l hudrah nuhurduuu oyuk-g dagana. jaahan muudaad irenguut huuk-t naaldana. odoo bas udahgui hen ruu hamaagui naaldana daa unet zuilgui zuvhun erh ashgiinhaan tuluu hentei ch hamaagui niilj gar barihad belen nuhurduu. Jenco-g dagaad l bdag odoo ch gsn AH-nhanta zuzaan AH garad irvel bas l alban tushaal avah tiim l tuilbargui nuhurduu

Зочин
Зочин
2022-11-18 11:11

yu we hudlaa blgvidee

Иргэн
Иргэн
2022-11-18 12:02

Монгол Улсын Ерөнхийлөгчид ийм хүн, юу зөвлөдөг юм болдоо �######�уул. Арай үгүй байлгүй дээ.

Зочин
Зочин
2022-11-18 12:30

Ха ха нэг иймэрхүү гэж

Холбоотой мэдээ

Back to top button