Улс төрийн мэдээ
Түдгэлзүүлэх эсэхээр дэд хороо 7 цагийн турш хаалттай хуралдаж байна

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнгөрсөн баасан гарагт /2023.03.24/ УИХ-д гаргасан билээ.
Үүний дагуу Халдашгүй байдлын дэд хороо гурван гишүүний асуудлаар өнөөдөр /2023.03.29/ 9.00 цагаас ХААЛТТАЙ хуралдаж эхэлсэн.
Хуралдаан одоо хүртэл үргэлжилж байгаа бөгөөд ингэснээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаарх хурал тасралтгүй 7 цаг 30 минут болж буй юм.
Яг одоо хамгийн сүүлчийнх нь болох Н.Наранбаатар гишүүний асуудлыг хэлэлцэж байна.
Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, 17.00 цагаас ХЗБХ, 18.00 цагаас ТББХ-ны хуралдаанууд товлогдоод буй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин үндэслэлтэй болоод л УЕП хүсэлт гаргасан байгаа түдгэлзүүлэх хэрэгтэй ш�##�гуулаад буцаад л ирнэ биз Ялангуяа Аюурсайхан бол но ихтэй