Шинэ хамба шашны нэр томьёог оновчтой буулгасан толь бичиг гаргана
Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Р.Жавзандорж Батцагаан дуганд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг хүлээн авч уулзан хамтран ажиллах санал тавьжээ.
Шинэ хамба Бурханы шашны сургаалыг иргэдэд зөв бөгөөд хүртээмжтэй хүргэхийг зорин ажиллаж байгаа тул лам хуврагууд, шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтран сард нэг удаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэлэлцүүлэг хийх санал гаргажээ.
Бурханы шашны нэр томьёог орчин цагийн монгол хэлнээ оновчтой буулгаж толь бичиг гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Харин ШУА-ийн Түүх, угсаатны зүй, Хэл зохиол, Философийн хүрээлэнгийнхэн Гандантэгчэнлин хийдтэй өмнөхийн адил үргэлжлүүлэн хамтарч ажиллахаа илэрхийлж, эрдэм шинжилгээ, соён гэгээрүүлэх, сургалт гэсэн гурван үндсэн чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тогтжээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буддын шашин, гүн ухааны асууд�##� зөвхөн төвөд хэл мэдэх төдийд хийгдэх ажил биш,
Сайн байна, Хамба маань амласнаа ажил хэрэг болгож байгаад т�##�архаж байна, номын үйлс ашид дэлгэрэх болтугай????????????????????????????????