Нийгэм мэдээ

Дүнжингарав, E-Mart, Баянмонгол, Нарантуул орчмын замыг хаалаа

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд болсон дэлбэрэлтийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дараах замуудын хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Тодруулбал,

  • Дүнжингарав худалдааны төвийн баруун уулзвараас зүүн чиглэл,
  • Е-Мартын худалдааны төв чиглэл,
  • Баянмонгол хороолол чиглэл,
  • Нарантуул худалдааны төв баруун урд уулзвар хүрэх чиглэлд замуудыг 200-500 орчим метрийн зайд хязгаарлалт хийж, түр хугацаагаар хаасан.

Тухайн орчимд галыг унтраах, өртөж хохирсон оршин суугч иргэдэд тусламж үзүүлэх ажиллагааг Улсын онцгой комисс, Дүүргийн онцгой комисс, эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагаас явуулж байна.

Уг ослын талаарх нэгдсэн мэдээллийг доорх "НЭГ ДОРООС" агуулгаас уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button