Top StoriesНийгэм ярилцлага

М.Уранчимэг: Хүүхэд, залуус сэтгэцийн өвчнийг догь мэтээр төсөөлдөг шинэ төрлийн эмгэгтэй болж байна

“Траума, ОСD, Хоёр туйлт эмгэг, Хэт хөдөлгөөнтөх эмгэг” зэрэг нэршил сүүлийн үед түгээмэл яригдах болжээ.

Хүүхэд, залуус нэг үеэ бодвол цахим платформуудыг ашиглан өөрсдийн сэтгэцийн асуудлыг танин мэдэх, даван туулах оролдлого хийж байгаа нь сайн. Нөгөө талаасаа сэтгэцийн эмгэгийн нэршлүүдийг ашиглан өөрийгөө онцгой, өвөрмөц харагдуулахаар оролдож буй гэх шүүмжлэл ч өрнөх болсон.

Бусдаас онцгойрч харагдахдаа ямар нэг сэтгэцийн өвчний нэршил ашиглах, хийсвэр үзэгдлийг бодитой болгохыг дэлхий дахинд "Эмгэгших тренд" хэмээн нэрлэж байна.

Иймд СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эмч М.Уранчимэгтэй ярилцлаа.

-Сэтгэцийн эмгэг гэж юуг хэлэх вэ. Хүн амын дунд хэр түгээмэл байдаг вэ?

-Эхлээд сэтгэцийн хувьд эрүүл хүн гэж хэнийг хэлэх вэ гэдгийг ярих нь зүйтэй. Ямар ч нөхцөл байдалд дасан зохицох чадвартай хүнийг сэтгэцийн хувьд эрүүл гэж үздэг. Шинэ ажилд орсон ч, хүмүүстэй танилцсан ч ямар ч асуудалгүй дасан зохицоод сэтгэл санаа, нойр хямрахгүй, ямар ч зүйлээс төвөгшөөдөггүй, хэвийн сайхан амьдраад явж байгаа хүмүүс сэтгэцийн хувьд асуудалгүй байх нь.

ДЭМБ-аас улс орнуудад хийгдсэн том судалгаанд дэлхийн хүн амын 99 хувь нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай гэсэн байдаг. Сэтгэл зүйн тулгамдсан асуудал гэдэг нь стресстэй л байна гэсэн үг. Стресс, сэтгэцийн эмгэг хоёр бол өөр. Тулгамдсан асуудал гэдэг нь хэсэг тулгамдаж байгаад шийдэгдчихдэг. Тулгамдсан асуудалд стресс, мэдрэлийн, ядаргаа нойргүйдэл орно. Стресс бол сэтгэцийн өвчин биш. Даамжирвал онош тавих асуудал бий болно.

Хүүхэд, залуус өөрсдийгөө хэт бөөцийлөх, өөрийнхөө үйлдлийг ямар нэгэн байдлаар тайлбарлах шалтаг буюу "Эмгэгших тренд"

-Сүүлийн "Эмгэгших тренд" гэдэг зүйл их яригдах боллоо. Ер нь чухам юуг хэлж байна вэ?

-Эмгэгших гэдэг нь өөрт байхгүй зовуурь, шаналгаа, шинж тэмдгүүдийг бага хэмжээгээр илэрч байсан ч хэт дөвийлгөх, байхгүй байгаа зүйлийг байгаа юм шигээр мэдрэхийг л хэлээд байгаа юм. Жишээлбэл, Б гэдэг хүүхдэд сэтгэл зүйн ямар нэгэн эмгэг байхгүй байлаа гэж бодъё. Гэхдээ тэр хүүхэд үеийнхэндээ өөрийгөө тодорч харуулахын тулд зохиомлоор сэтгэл гутралд орж байна аа л гэж ойлгож болно.

Бидний хэлээд байгаа “Эмгэгших” хэмээх шинэ нэршил нь удаан үргэлжлэх юм бол сэтгэцийн эмгэгийн нэг төрөлд хуваагдаж орж болно. Дэлхийд яг энэ төрлөөр эмийн эмчилгээ хүртэл авах заалт үүсээд байгаа.

Тэгэхээр эмгэгших гэдэг нэршил сэтгэцийн сэтгэл гутрал, OCD, хэт хөдөлгөөнтөх эмгэг гэдэг ч юм уу, өөртөө сэтгэцийн эмгэгийг наагаад, бусдын анхаарлын төвд орохын тулд хэт гоё, күүл харагдах гэсэн шинэ эмгэг гарч ирж байгаа гэсэн үг.

Мөн биеийн зовууриудаар илэрдэг эмгэг ч байдаг. Жишээлбэл, “Миний толгой өвддөг. Гэдэс гүйлгэдэг, зүрх хүчтэй цохилдог. Ингэснээр би эдгэшгүй хүнд өвчин туссан” зэргээр бусдын анхаарлын төвд орохын тулд эдгээр зовууриудыг хэлэх тохиолдол байдаг. Энэ нь сэтгэцийн эмгэгийн нэг өвчний төрөлд нь ороод явчихдаг.

Тэрийг өвчин болсон байна уу, эсвэл сонирхоод бусдыг анхаарлын төвд байхыг хүсээд байна уу гэдгийг ялгахын тулд сэтгэцийн эмчид үзүүлэх шаардлагатай.

-Цахим орчинд хүүхдүүд аливаа сэтгэцийн өвчний бодит түүхийг гуйвуулж, дур булаам, хүсэмжит харагдахдаа өвчний нэршил ашиглах тохиолдол их гарсан байна шүү дээ. Энэ талаар?

-Сүүлийн үед инстаграм, фейсбүүк, тик ток, рийлс үзэх зэргээр богино хэмжээний бичлэг киногоор дамжуулан сэтгэцийн өвчнийг хэт дөвийлгөж, хэт гоё харагдуулснаас болоод өсвөр насны хүүхдүүд үүнийг “Сэтгэцийн өвчтэй байх нь гоё юм байна. Ингэхийн бол олны анхаарлын төвд орж чадах юм байна” зэргээр сэтгэцийн өвчний шинж тэмдгүүдийг өөрөөсөө хайж олоод “Би ... эмгэгтэй” гээд зохиомлоор олоод, оношлох тохиолдол их гарч байна.

Хэрвээ энэ нь цаашлах юм бол өөрсдөдөө буруу эм тааж хэрэглэх, гэр бүлийн харилцааны бэрхшээл үүсэх буруу, сөрөг талтай байдаг.

-Хүүхдүүд утасны аппликейшн, тик ток зэрэг цахим платформоор тест бөглөн өөрсдийгөө оношлоод байна л даа. Эдгээр тест нь хэр үнэнд нийцдэг вэ?

-Аппликейшн ашиглаад сэтгэлзүйн сорилын хувьд тухайн хүний талаарх мэдээллийг сэтгэцийн өвчтэй байна уу гэдэг эрсдэлийг маш тодорхойлж байгаа хэрэглэгдэхүүн. Тэр нь бол 100 хувь үнэн биш. Сэтгэцийн эмч эсвэл сэтгэлзүйчтэй тэр талаараа илүү дэлгэрэнгүй ярилцаад “Сэтгэцийн эмгэг яг мөн байна уу. Эмчилгээ хэрэгтэй байна уу” гэдгийг тогтооход тусалдаг зүйл болохоос биш тухайн тестийг бөглөснөөр “Чи OCD-тэй, сэтгэл гутралтай эсвэл хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй” гэсэн үг бол огтоос биш юм.

Хүүхэд залуучууд сэтгэл гутрал, хоёр туйлт сэтгэцийн эмгэг, анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэг, OCD буюу улигт бодол албадмал үйлийн эмгэг, траума зэрэг нэршлүүдийг гоё мэтээр харагдуулах, бусдын хараанд өртөх, өөрийгөө өвөрмөц мэтээр харагдуулах зэргээр цахим хэрэглээний буруу нөлөөллөөс үүдэж өсвөр үеийн залуусын дунд сэтгэл зүйн шинжлэх ухааны талаарх ойлголт зөрүүтэй түгэж байгаа нь нийгэмд тренд болоод байгаа нь хүүхдүүдэд мэдлэг дутуу, ярилцах хэрэгцээ хангагдаагүйн шинж тэмдэг.

-Сэтгэцийн аливаа нэг эмгэгтэй байна гэдэг дур булаaм, содон зүйл биш-

-Хүүхдүүд сэтгэл зүйчид, эмнэлэгт хандахаасаа өмнө өөрт таагүй мэдрэмжээ үзэх гээд элдэв сорилын тест бөглөөд байгаа гэж ойлгосон..?

-Өөртөө санаа зовоод “Би ямар нэгэн өвчтэй байх вий дээ. Надад тулгамдсан байх вий дээ” гээд дүгнэж байгаа нь зөв хэрэг. Хэрвээ тэндээс хэтийдэж, түүндээ итгэл үнэмшилтэй хандаад ирэхээр буруу тал руугаа орж байна гэсэн үг. Түүнээс сэтгэцийн аливаа нэг эмгэгтэй байна гэдэг дур булам, содон зүйл биш.

Тийм учраас гэр бүлийнхэнтэй ойр, ойрхон ярилцаж, эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сэтгэл зүйн асуудлыг таньж мэдэх, сэтгэл зүйчид хандах, сэтгэцийн эмчид үзүүлэх чухал байдаг шүү.

-Манайхан  зарим талаараа хөөрүү, сэтгэл зүйн хувьд даган дуурайх, хошуурах хэв маяг давамгай санагддаг. Энэ нь төлөвшөөгүйн шинж үү эсвэл нийтлэг онцлог нь ийм юм уу?

-Ер нь хувь хүний сэтгэл зүй бүлэг буюу нийгмийн сэтгэл зүйгээс ялгаатай. Ганц хүн өөрийнхөө төлөө хариуцлага хүлээдэг учраас бусдын нөлөөллийг эсэргүүцэх чадвар харьцангуй өндөр байдаг. Харин бүлэг хүн массын хувьд сүргийн зөн билгээр биеэ авч явдаг. Тийм учраас хэн нэгэн хүчтэй удирдагчийн нөлөөнд орох нь хялбар. Мөн толгой хаашаа сүүл тийшээ гэдэг зарчим аль бүлэгт ч үйлчилдэг. Харамсалтай нь энэ зарчим хамгийн төлөвшсөн, боловсролтой ард түмэнд ч адилхан үйлчилдэг юм.

-Хувь өөрөө санаа зовнилоо даван туулах ямар арга зам байна вэ?

-Санаа зовнилоос гарахын тулд тухайн хүн юунаас болж, яагаад зовниод байгаагаа олох хэрэгтэй. Мөн EQ буюу сэтгэл хөдлөлийн ухамсраа хөгжүүлэх  байж болно. Үүнээс гадна сарниулах арга чухал нөлөө үзүүлдэг. Тухайлбал, санаа зовоод байгаа асуудлаасаа өөр зүйлд анхаарлаа хандуулна гэсэн үг.

Хамгийн сүүлд нь сөрөг мэдрэмж, айдсаа эерэг зүйл рүү чиглүүлэхэд өөрийгөө дайчилж, сэдэлжүүлэх хэрэгтэй. Тархи анхдагч, язгуур үгийг ихэвчлэн хүлээж авдаг.  Тухайлбал, би айхгүй байна гэж хэлбэл, тархи айх гэдэг үгийг тархи хүлээж авдаг. Тийм учраас “айх” гэж хэлэхгүй байх ёстой гэсэн үг. Хэрвээ айж байгаа бол “би тайван байна” гэж хэлэх ёстой гэсэн үг. Тайван гэдэг үгийг тархи хүлээж авна. Өөрөөр хэлбэл, сөрөг үгээс илүү эерэг үгийг хэлэх хэрэгтэй. Би чадна, би чадна гэж л хэлнэ гэсэн үг.

-Би ямар нэгэн сэтгэцийн өвчтэй юм шиг байна. Энэ эмийг уусан” гээд хандсан хүүхдүүд нэлээдгүй байгаа-

-Хүүхдүүд өөрийгөө оношлоод, тусламж үйлчилгээ авахаар ирж байгаа тохиолдол бий юу?

-Яг өөрийгөө оношлоод ирж байгаа тохиолдол бол цөөхөн. Тэдгээр хүүхдүүд мэргэжлийн эмч гэхээсээ илүү цахим орчинд өөрийгөө зарлах, ойр дотнын найзуудаасаа тусламж авах зэргээр аргацаалаад байдаг.

Өсвөр насны хүүхдүүдийн 3.1-д сэтгэл гутрал илэрдэг. Жишээ нь “10 хүүхдийн нэгэнд нь хэзээ нэгэн өдөр амиа хорлох бодол төрж байсан” гэсэн судалгаа байдаг. Энэ шалтгааныхаа улмаас жинхэнээсээ гутралтай хүүхдүүд эмнэлэгт хандаад, эмчилгээ хийлгээд явдаг. Харин дээр дурдсанчлан “Би ийм өвчтэй юм шиг байна. Би энэ эмийг уусан” гээд хандсан хүүхдүүд нэлээдгүй байгаа. Гэхдээ нийт үйлчилгээ авч байгаа хүүхдүүдээс харьцангуй бага байгаа.

-Та түрүүн хүүхдүүдийг өөрийгөө оношлоод хамаагүй эм авч уугаад байна гэлээ. Энэ нь эргээд тухайн хүүхдэд ямар сөрөг үр дагавар үүсэх вэ?

-Сэтгэцийн эмгэгүүдийн хувьд дандаа тусгайлсан жороор өгдөг. Тийм учраас сэтгэцийн эмүүд гадуур сул худалдаалдаггүй гэсэн үг.

Сэтгэцийн асуудалтай хүүхдүүдийн авдаг эм нь дандаа нойрны, сэтгэл түгшилт бууруулах зэрэг эмүүд уудаг. Эдгээр эмийг богино хугацаанд, тохирсон тунгаар хэрэглэхэд хор хөнөөл багатай. Харин урт хугацаандаа их хэмжээгээр уух нь хор нөлөөтэй байдаг.

-Сэтгэцийн хувьд төрөлхийн мэдрэмтгий хүмүүс яавал асуудлыг хөнгөхөн хүлээж авдаг болох вэ. Үүний тулд юуг өөрчлөх хэрэгтэй вэ?

-Аливааг хүлээж авах хэмжүүрээ өөрчилнө. Аливаа асуудлыг байх ёстой зүйл мэтээр хүлээн авдаг, ойлгодог болох хэрэгтэй. Үүний тулд эхлээд би юу мэдэрч, аливааг хэрхэн хүлээж авч байгаа мэдрэмжээ тухайн хүн өөрөө ойлгох ёстой. Дараа нь түүнийгээ хянаж, зөв илэрхийлж сурна гэсэн үг.

Өсвөр нас гэдэг нь өөрийгөө яг тодорхойлж илэрхийлдэг үе бөгөөд “Би хэн бэ” гэдэг асуултад өөрийгөө олж эхэлдэг үе. Энэ үе дээрээ хэн нэгнийг эерэг болон сөрөг дүрээр зүйлсийг нь даган дуурайх хандлагатай байдаг.

Хэрвээ эерэг дүрийг даган дуурайх юм бол тэр нь илүү сайн сайхан чанарыг нь даган дуурайдаг. Харин сөрөг дүрийг даган дуурайснаар сөрөг хандлага илрэх хандлагатай байдаг. Энэ нь насны онцлогтой холбоотой байж болно. Мөн хувь хүүхдийн онцлогоос шалтгаална.

-Одоогоор СЭМҮТ-ийн хүүхдийн тасагт хэчнээн хүүхэд хэвтэж байгаа вэ. Ачаалал хэр байна вэ?

-Манай эмнэлэг амбулатори болон хэвтэн эмчлүүлэх гэсэн хоёр төрлөөр тусламж үйлчилгээ үзүүлдэг. Амбулаторийн цагийн хуваарь маш ихтэй байдаг. Гэхдээ хүлээх хугацаа бол 7-10 хоног байдаг.

-Хүүхэд, залуус ямар тохиолдолд мэргэжлийн эмчид хандах шаардлагатай вэ. Ихэнх хүмүүс бүхнийг өөрөө даван туулах гэж хичээх нь бий? 

-Сэтгэл зүйн хувьд байнгын түгшүүр үүсээд эхэлбэл энэ нь асуудал. Түгших нь ямар ч амьд организмын хамгаалалтын тогтолцооны энгийн хэлбэр. Түгшүүр нь ухамсарт бусаар явагддаг. Өөрөөр хэлбэл бид айж түгшсэн, сандарсан үедээ зугтах эсвэл тэмцэх хэлбэрийг сонгодог болохоос биш ухаанаар шийдье гэж ухамсартайгаар боддоггүй. Түгшүүрээ давж гарахгүй, тайвшруулахгүй бол энэ байдал улам л гүнзгийрдэг тул мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах нь зүйтэй.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2024-05-29 13:01

Эцэг эх нь сэтгэцийн өвчтэй юм чинь тэднээсээ л х�##�двар авч байгаа ш дээ. Одоо манай томчуудыг хардаа, эрүүл хүн байна уу? Бүгд л оркууд байгаа биздээ? Ийм оркуудын дэргэж хүмүүжиж байгаа үр хүүхэд яаж эрүүл байх юм?

Бадаг овогтой Чойдогийн Уранчимэг
Бадаг овогтой Чойдогийн Уранчимэг
2024-05-30 07:20
Reply to  хүннү

Эцэг эх нь хоёулаа сэтгэцийн өвчтэй юм чинь гэж хэнийг хэлсэн хүннү нар вэ?. Өөрөө жинхэнэ сэтгэцийн өвчтэй юм шиг дүгнэлт хийсэн байна

Өргөө
Өргөө
2024-05-29 13:03

тийм шүү. энэ нэг төрлийн сэтгэцийн өвчинг з�##�уус гоё гэдэг ойлголт авч байгаа байх. з�##�уусын бүтээц буй уран бүтэээл нь энэ төрөлд багатах хэмжээний байгаад асууд�##� байгаа байх. Нэг хэсэ чингис хаан гээд з�##�уу байсан. хэвийн сэтгэцтэй хэрнэ хэвийн бусаар жүжиглэж ирсэн нь нийгмийг энэ т�##� руу чиглүүлсэн байх

Бадаг овогтой Чойдогийн Уранчимэг
Бадаг овогтой Чойдогийн Уранчимэг
2024-05-30 07:17

Өнгөөр, элдэв зүйлээр хоорондоо ойлголцож т�##� болох, хуйв�##�дах байдлаас хүүхэд з�##�ууст буруу үлгэр дуури�##��##� үлдсэн байх. Томчууд өөрсдөө үлгэрлэж асуудлаа ил тод ярилцдаг байх хэрэгтэй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button