УЛС ТӨР

С.Эрдэнийн “хүн” С.Одонтуяа өлсгөлөнд оролцоогүй ч бүлгийн гишүүдээ өмөөрөв

УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Гэвч энэ үеэр АН-ын бүлгийн гишүүд хэлэлцэж буй асуудлаас өөр өлсгөлөн зарласан асуудлаараа байр сууриа илэрхийлсээр байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэлэв. Тэрбээр С.Эрдэнийн талын хүн учраас өчигдөр АН-ын бүлгийнхэнтэйгээ хамт өлсгөлөнд оролцоогүй бололтой. Гэхдээ Сүхбатаарын талбайд өлсгөлөн зарласан бүлгийн гишүүдийнхээ эрх зөрчигдөж байгаа талаар үзэл бодлоо хэлэв.

Тодруулбал, “УИХ-ын чуулганы нээлтийн үеэр хүний эрхийг хангахад онцгой анхаарч ажиллана гэсэн. Тэр хүн төрийн зүтгэлтэн байна уу, хоригдол байна уу, олонх байна уу, цөөнх байна уу үл хамаарч эрхийг нь хамгаалах ёстой. Өнөөдөр хүний эрх ярихаар нэг намын, хувь хүний асуудал гэж хандаж байгаа нь туйлын буруу.

АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласан. Битүү цагдаагийн хамгаалалт гарчихсан. Маш хүйтэн өдөр байсан. Нэг хүний, нэг намын асуудал биш. Монгол Улсад нэг намын хэт дарангуйлал ноёрхож байна. Хүний эрхийн зөрчил тэнд харагдаж байна. Тиймээс эмэгтэй гишүүдийн бүлэг, Хууль зүйн сайдад хандаад өлсгөлөн зарлах эрхээр нь хангах шаардлага тавьж байна. Өчигдөр майхангүй, дэвсгэргүй маш хүнд байдалтай өлсгөлөнгөө үргэлжлүүлсэн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАН-ын намынхан албан тушаал булаалдан 2 хуваагдан тэмцэлдэж байхдаа Сүхбаатарын талбайд 5 ханатай 20 ширхэг өргөө цагаан гэр барьж байлаа. Даарч зовохын зовлонгүй тэмцсэний үр дүнд нь Оюунэрдэнэ Нямбаатар Аюурсайхан нар төрийн өндөр албанд очсон шүү дээ. Энэ хэдэд нэг майхан өгчих өө.

иргэн
иргэн

Эрүүл байтугай өвчтэй хүн ч эрдэнийн талд бараг орохгүй дээ, зүгээр л Эбэ мэдрэлийн өвчний хурц хэлбэрт шилжсэн болохоор араас шрупдээр сууж байна

Зочин
Зочин

Uls tur gej iim l muuhai bgaamdaa baliar

Уншигч
Уншигч

Одонтуяа болио оо. Юуны чинь нэг намын дарангуйлал. Сонгуулиар ард түмэн та нарыг мэдээд саналаа өгөөгүй. Олонхи юм чинь намынхаа шийдвэрийг бүгдээрээ дагана. Заавал танай намтай эвслийн засгийн газар байх юм уу. Чи МАН ийн гишүүн аав ээжийнхээ ачаар өдий зэрэгтэй яваагаа санаарай. Нэг намын дарангуйлал гэж ярихдаа ичээч. Олон зуун намын гишүүдийн сонголт шүү. Бүр Эрдэнээ даргаасаа уравчихсан балай хүүхэн бэ

zovre lioptor
zovre lioptor

I genuinely appreciate your piece of work, Great post.

Холбоотой мэдээ

Back to top button