Наадмын нээлтийн тоглолт 11.40 цагаас үзэгчдэд хүрнэ
НЭМЭЛТ: Наадмын нээлтийн тоглолтыг өнөөдрийн 11.40 цагаас үзэгчдэд хүрнэ гэх мэдээлэл байсан ч энэ тов хойшилсон байна. Тодруулбал, "Би монгол хүн” нэртэй уг тоглолт 14.00 цагаас цацагдахаар болжээ.
Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Эл өдөр монголчууд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ жил цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, эрийн гурван наадам хийхгүй болсон. Гэхдээ үзэгчдэд цахимаар хүргэх наадмын нээлтийн тоглолт гарна. Тэгвэл 11.40 цагаас бүх телевизүүдээр болон бусад цахим хэвлэлийн байгууллагуудаар дамжуулах юм байна.
Элгээрээ Энх амгалан, Төрлөөрөө төвшин амгалан байх болтугай.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.