Нийгмийн

ГХЯ: Казахстанд Монгол Улсын 4028 иргэн ажиллаж, амьдарч байна

Гадаад харилцааны яамнаас Бүгд найрамдах Казахстан Улсад суугаа монголчуудын талаарх нөхцөл байдлын мэдээг хүргэлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт 4028 иргэн Казахстанд ажиллаж, амьдарч байна. Үүнээс 1383 хүн хууль ёсны дагуу, 1600 хүн хууль бусаар оршин сууж, нийт 1045 оюутан сурч байна. Түүнчлэн давхар иргэншилтэй байж болзошгүй 500 гаруй хүн байна.

Казахстан Улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Консулын газрын шуурхай утсанд холбогдсон тохиолдол одоогоор байхгүй байгаа аж. Үүсээд буй нийгмийн эмх замбараагүй байдлын улмаас монгол иргэдийн эрүүл мэнд, бие махбодид хохирол учирсан тохиолдол мөн одоогоор гараагүй байна.

ГХЯ-наас үйл явдлын явцыг үргэлжлүүлэн анхааралтай ажиглаж байгаа бөгөөд жагсаал, цуглаан болж буй газруудаар явахгүй байхыг БНКазУ-д байгаа иргэддээ зөвлөж байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой яаралтай туслалцаа, зөвлөгөө авах бол Нур Султан дахь ЭСЯ-ны +77172266773,+77055840628, +77051395535 болон Консулын газрын 83042222 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хуульч
хуульч
1 сар 6, 2022 13:52

Давхар иргэншилтэй хасагуудыг тэнд нь үлдээх нь зөв шүү

Гэрэлт-од
Гэрэлт-од
1 сар 6, 2022 21:45

Монгол иргэншилтэй казак хүмүүс биздэ казакстан байгаа монголчууд нь

Холбоотой мэдээ

Back to top button