УЛС ТӨР

Х.Нямбаатар: "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэрэг 9 жилийнхээ төгсгөл дээр шийдэгдлээ

Хуваарь ёсоор лхагва гараг бүр Засгийн газар хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдөр /2022.11.09/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.  

Түүнээс сэтгүүлчид "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэрэг шийдвэрлэлтийн талаар асууж тодруулав.

Тэрбээр хариулт болгож, "Мөрдөн шалгах ажиллагаа удаан явагдсан. Өнөөдөр яг 9 жилийнхээ төгсгөл дээр шийдэгдэж байна. Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлсэн Ш.Батхүү нарт 10 жилийн ял оноолоо гэж байна лээ. "Эрдэнэт үйлдвэр"-ийг барьцаанд тавьж Стандарт банкнаас зээл авсан асуудал юм. Дээд шүүхийн хэвлэл мэдээллийн алба олон нийтийн анхаарал татсан, эргэлзээ төрүүлсэн асуудлаар мэдээлэл өгдөг байх ёстой. 2021 онд батлагдсан "Шүүхийн тухай хууль"-иар төрийн нууцад, хувь хүний нууцад хамаарахаас бусад хэргүүдийн шүүх хурлыг нээлттэй явуулдаг байх заалт хэрэгжихгүй байна" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хохиролгүй болгож төлүүлэх мөнгөө төлүүлж аваарай

Зочин
Зочин

Хууль дүрэмтэй улс гэдэг нь одоо л мэдэгдэж бна

Зочин
Зочин

Zow2 luiwarchidiiig inheh heregtei

Зочин
Зочин

МАН.ы олигархи ш дээ

Зочин
Зочин

9 жил болгосоны ач нь МАН.ых

Зочин
Зочин

Шалгагдсан 9 жилыг нь хасаад л 1 жил суугаад гарна ш дээ, Тэгээд л тэрбумтан болоод дарга, МАН ыг дагасан Хун жаргана гэж энэ дээ

зочин
зочин

Өр дарж буй өнөөгийн 100 тэрбум төгрөг 10 жилийн өмнөх мөнгөний үнэ цэнээр хэд болох, 10 жилийн өмнөх 100 тэрбум өнөөгийн мөнгөний үнэ цэнээр хэд болох гээд том ялгаа бийдээ. Зөвхөн доллараар бол 10 жилийн өмнөх 100 сая доллар өнөөдөр бол бараг 350 тэрбум болох байхаа, тийм өрийг 100 гаруйхан тэрбумаар хаах бөөн аз, ашиг бүздээ...

Холбоотой мэдээ

Back to top button