Нийгэм мэдээ

Өвлийн улирал 12 хоногоор богиносжээ

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн судлаачид Монгол Алтайн нуруу орчмын экосистемд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг судалж, энэ талаараа санал, зөвлөмж боловсруулжээ.

Тухайн бүс нутгийн жилийн дундаж агаарын температур 1940-2021 оны хооронд 2.45 градусаар нэмэгдсэн бол өвөл, хаврын улиралд 1100-1700 метрийн өндөрт хамгийн эрчимтэй дулаарсан (3-4 градус)-ыг тогтоосон байна.

Үүний улмаас өвлийн улирлын үргэлжлэх хугацаа 1990-2021 онд 12 хоногоор богиноссон гэнэ. Жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ 2021 он хүртэлх 80 жилийн хугацаанд 16 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан ч сүүлийн гурван жилд хэвийн хэмжээнээс эрс багасжээ.

Мөнх цас, мөсөн голууд эрчимтэй хайлж байгааг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, хариу арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж судлаачид үзэж байна. Нэн түрүүнд мөсөн голоос эхтэй сав газруудад эхэнд усны хуримтлал бүрдүүлэх, нөөцийг зохистой ашиглах бодлого боловсруулах нь чухал хэмээн дүгнэжээ. 

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хүн
Хүн

Ямар гоё юм бэ! Буянд нь даган баясая

Холбоотой мэдээ

Back to top button