Нийгэм мэдээ

НҮБ-ын суурин төлөөлөгч малчны бэлэглэсэн тэмээнд Johnny гэдэг нэр өгчээ

Говь-Алтай аймагт зочилсан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланд Шарга сумын тэмээчин П.Түвшин тэмээ бэлэглэжээ.

Тэмээчин П.Түвшин тэмээн сүргээсээ бор тором зүслэж бэлэглэсэн бөгөөд Комланд ихэд баярлан, өөрийн тэмээндээ "Johnny" гэдэг нэр өгчээ.

Ташрамд дурьдахад, Эваристе Коуасси-Комлан нь 2021 оны 11-р сард Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон. Того улсын иргэн бөгөөд дэлхийн олон улс орнууд дахь хүүхдийн аж байдал, тэдэнд тулгамдаж буй асуудлаар ажиллаж байсан, энэ чиглэлээр уур амьсгалын өөрчлөлт болон нийгмийн салбарууд хоорондын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ирсэн арвин туршлагатай мэргэжилтэн аж.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Гадныханд мал бэлэглэдэг буруу, цагаан идээгээ бэлэглэцгээх нь зохимжтой нийцтэй шуу.

Зочин
Зочин

Эзэн нь юмаа мэдэж тэмээгээ аваад явнаа.хувийн өмч хуулиар хамгаалагдсан.тэмээчинд одоо хүртээлгүй.үхүүлчилгүй өрөнд орчихолгүй байж үз

Холбоотой мэдээ

Back to top button