Нийгэм мэдээ

Т.Ганбаатар: 29 жилийн турш мод тарьж говийн нэгэн баянбүрдийг бий болгожээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Т.Ганбаатар 1995 оноос хойш одоог хүртэл өөрийн хашаандаа мод тарьж говь нутгийн нэгэн баян бүрдийг бий болгосон байна.

Түүний хашаанд одоогоор 18 төрлийн 2600 гаруй мод ургаж байгаа юм байна. Мөн говьд ургах чадвартай хайлаас, улиас зэрэг олон төрлийн мод ургуулан  тордож, хувийн өмчийн бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан аж.

Цэцэрлэгт хүрээлэнд туулай, хярс зэрэг амьтад үе үе зочлохоос гадна төрөл бүрийн шувууд ч заримдаа чуулдаг болжээ. Хашаандаа жижиг усан бассейн болон амарч тухлах гэр, сандал, сүүдрэвч зэргийг байгуулж дулааны улирлын үеэр иргэдэд тодорхой үнээр үйлчилж байгаа юм байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Mundag iim hudulmurch humuus ulam olon boloosoi

Иргэн
Иргэн

Баяр хүргэе ! Цаашдын ажил амьдралд нь улам их амжилт хүсье !

Зочин
Зочин

Сайхан юм аа

Спортод чин сэтгэлтэй тамирчин хүнээр ОХ гоо удирд
Спортод чин сэтгэлтэй тамирчин хүнээр ОХ гоо удирд

Ямар гоё юм бэ. Хүмүүс дуурайгаад хашаандаа сайхан бүтээн байгуулалт хийнэ дээ.Би л лав дуурайя гэж бодож эхэллээ. Одоо манайх 90 гаран модтой байгаа

Холбоотой мэдээ

Back to top button