Нийгмийн

Монголын хүүхдийн урлан бүтээх төв үнэ төлбөргүй сургалтууддаа элсэлт авна

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв нь хүүхэд багачуудын авьяас билиг, бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөрч чанар, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлж, дүрслэх урлаг, гар урлал, үндэсний өв соёлдоо суралцах үнэ төлбөргүй сургалтууддаа элсэлт авах гэж байна.

2026-2027 оны хичээлийн жилд элсэлт авах дугуйлангууд: 

  • Уран зургийн анхан шат
  • Уран баримал, зургийн анхан шат
  • Гар урлал, зургийн анхан шат
  • Монгол уран бичлэгийн анхан шат
  • Монгол уран бичлэг
  • Сүрлэн урлал
  • Сүрлэн наамал, эко гар урлал
  • Шүрэн урлал, бэлэг дурсгал
  • Хүүхэлдэй, бэлэг дурсгал
  • Уран баримал
  • Уран хатгамал
  • Хувцас загвар
  • Уран зураг
  • Хар зураг
  • Чимэглэх зураг
  • Монгол зураг, арьсан урлал
  • Дизайн урлаг

Тус төвийн дугуйлангууд үнэ төлбөргүй бөгөөд сурагчид нэг хувь цээж зураг, төрсний гэрчилгээгээ авч ирэн Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд  09.02-09.11-ний өдрүүдэд бүртгүүлнэ. Сургалтад 2-12 дугаар ангийн хүүхдүүд хамрагдах ба долоо хоногт хоёр өдөр хичээллэнэ. 

Дугуйлангууд өдөрт гурван ээлжээр хичээллэнэ.

  • 1-р ээлж: 10:00–11:30 цаг
  • 2-р ээлж: 14:00–15:30 цаг
  • 3-р ээлж: 16:00–17:30 цаг

​Ээлж бүрийн суралцагчдын тоо хязгаартай. Хүүхдийнхээ сонирхол, хичээлийн цагийн хуваарьт тохируулан долоо хоногийн хоёр өдөр буюу ДАВАА болон ЛХАГВА гарагт эсвэл МЯГМАР болон ПҮРЭВ гарагт дугуйлан болон ээлжээ сонгоорой.

Сурч хөгжих хүсэл тэмүүлэлтэй, сургалтдаа хариуцлагатай, тууштай хамрагдаж чадах хүүхдүүдийг бүртгэлд хамруулна гэж тус төвөөс мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button