ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ
Кофены үнэ арван жилийн дээд амжилтыг эвджээ

Тив хоорондын бирж дээр кофены үнэ арван жилийн дээд амжилтыг эвджээ.
“CNBC”-ийн мэдээлснээр арванхоёрдугаар сарын кофены үнэ нэг фунт нь 2,34 ам.доллартой тэнцжээ.
Олон улсын кофены холбооноос тогтоосон фунт тутамд 2,07 ам.доллар байх жишиг үнэ нь өнгөрсөн жилийнхээс 85 хувиар өндөр байгаа аж.
“Saxo Bank”-ны түүхий эдийн стратеги хариуцсан дарга Оле Хансений хэлснээр, кофены үнийн өсөлтөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ. Нэгдүгээрт, Бразилд хүйтэн жавар, ган гачигийн улмаас маш их ургац алдсан ба энэ нь тээврийн сүлжээ тасалдсанаас үүдэлтэй. Мөн мэдээжийн хэрэг, коронавирусийн цар тахал нөлөөлсөн.
(Эх сурвалж: CNBC)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.