Ярилцлага

ТЭРГЭНЦЭРТЭЙ ХОС: Бид хэн бүхнийг хүлээн зөвшөөртөл амьдарч яваа

 Бид энэ удаад хөдөлмөрч, олон гэр бүлд үлгэр дуурайл болон амьдарч яваа залуу хосыг сайтдаа урьж ярилцлаа. Дархан-Уул аймагт амьдардаг хосууд хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор Хөгжил Бизнес Төв ТББ-ыг байгуулан үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ  “Содон принт” хэвлэлийн газрыг нээн ажиллуулж байна. Н.Ууганбаатар 2003 онд, Ч.Ичинхорлоо 2010 онд авто ослын улмаас тэргэнцэрт суухад хүрсэн байна.  Тэд 9 настай охинтой. 

-Тэргэнцэртэй марафоны улсын аварга ч болж байлаа-

-Ууганбаатар аа, манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

 -Би Дархан-Уул аймагт төрж өссөн. 37 настай. ШУТИС-ийн санхүү бизнесийн удирдлагын ангийг 2003 онд төгссөн. Одоо эхнэр, охины хамт Дархан хотдоо амьдарч байна. Их сургуулиа төгссөн жилээ  Улаанбаатараас Дарханы чиглэлд явж байхдаа автын осолд орж нуруу нугасны гэмтэлтэй болсон. 

-Та хоёрыг маш хөдөлмөрч, ажилч хичээнгүй гэр бүл гэж сонссон. Гэр бүлээ бас ажлаа танилцуулаач?   

 -Эхнэр Ч.Ичинхорлоо маань МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул.  Анх Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр анх танилцаж байлаа. Эхнэр маань УАШТ-д тогтмол оролцдог. Тэргэнцэртэй марафоны улсын аварга ч болж байлаа. Мөн тэргэнцэртэй сайхан бүсгүй  тэмцээнд орж байсан авьяаслаг, хөдөлмөрч сайхан бүсгүй.  Бид хоёр 2015 онд Хөгжил Бизнес Төв ТББ-ыг үүсгэн  байгуулсан. Өөрсдөө ажлын байртай болох, бусад хөдөлгөөний бэрхшээлтэй залуусыг санхүүгийн бэрхшээлгүй амьдрахад дэм болох зорилготой ажилаа эхлүүлж байлаа. Нэг компьютер, нэг принтертэй л байсан. Бага багаар хуримтлал үүсгэн тоног төхөөрөмж худалдан авч үйл ажиллагаагаа өргөжүүлсээр л байна. Залуучуудтай хамтран ажиллаж үзсэн тэд маань эрүүл мэндийн байдлаасаа ч болдог юм уу тогтмол орлогогүйгээс болдог ч юм уу тогтвортой удаан ажилладаггүй. Одоо бол хоёулаа л ажиллаж байна. Өсвөр насны хүүхэд залууст компьютерийн сургалтын төсөл хэрэгжүүлж, хажуугаар нь  Англи, Солонгос хэлний үнэ төлбөргүй сургалт явуулж байна. 

-Хоёулаа тэргэнцэртэй ч бусдын боловсрол сайн сайханд анхаарлаа хандуулж цаг заваа зарцуулж яваа нь үнэхээр сайхан санагдаж байна. Тэгээд бас үнэ төлбөргүй шүү? 

-Бусад хүний нүдэнд бид тэргэнцэрт суусан өвчтөн шиг харагддаг ч хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллийн хувьд бусадтай л адилхан хүмүүс шүү дээ. Эхнэр маань өөрөө сэтгүүлч хүн болохоор нийгмийн хүрээнд ажил зохион байгуулах оролцох их сонирхолтой. Тийм ч учраас аймгийнхаа холбогдох газруудын  дэмжлэгээр сургалтуудаа явуулдаг. Сайн дурын багш нар маань хамтарч ажиллана. Японд амьдардаг нутгийн бүсгүй маань санал тавиад  аймгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхдүүдэд бэлэг өгч баярлуулж байлаа.  Би их сургуульд сурч байхдаа эзэмшсэн технологийн мэдлэгээ гэртээ удаан хугацаанд суухдаа гүнзгийрүүлж сураад одоо үүгээрээ л амьдарч байна. Бид хоёр бас Дархан-Уул аймгийнхаа хэмжээнд замын үнэлгээ хийж тайлангаа аймгийн ЗДТГ-т хүргүүлсэн. Аймгийн Засаг Даргын захирамжийн дагуу төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд орц гарцны асуудлаа шийдсэн ч  ихэнх нь стандарт бус хүн хэрэглэхгүй нүд хуурсан ажил болоод өнгөрсөн дөө.

-Хоёулаа тэргэнцэрт суугаад явахаар тулгамдаж буй асуудал бэрхшээл нь юу байдаг вэ?

-Хамгийн том асуудал нь дэд бүтэц. Хэрвээ манай зам, шат стандартын дагуу хийгдсэн бол сайхан байхсан. Зориулалтын шаттай бол хөлтэй хүнээс дутахгүй. Манайд тийм нөхцөл бололцоо бүрдээгүй учраас заавал хүнээс дэмжлэг авах болно. Энэ нь бид нарыг нийгэмд бүр илүүтэй хөгжлийн бэрхшээлтэй болгож харагдуулдаг. Уг нь хэнээс ч тусламж авахгүй цугтаа ажил төрлөө хөөцөлдөөд явах боломжтой ч бидэнд зориулсан шат,  зам нь байхгүй болохоор хүн гуйхаас өөр аргагүйд хүрдэг. Нөгөө талаас нийтээрээ тэргэнцэр дээр суусан хүнийг үл ойшоож харьцдаг. Хамгийн наад захын жишээ нь үсчинд найзаараа түрүүлээд орохоор өөрөөс нь биш хамт яваа хүнээс нь “үсийг нь яаж засахын” гэж асуудаг. Тухайн хүн өөрөө өөрийнхөө өмнөөс бие даан шийдвэр гаргах чадамжтай хүн гэж харахгүй  байгаад асуудал байгаа юм. Бусдаар бол гайгүй дээ. 

-Та хоёрыг энэ ажлын байрыг Дархан-Уул аймгийн ХХҮГазраас түрээс авахгүйгээр ашиглуулдаг юм байна. Өөрсдийн амьдарч буй орон сууц, байр байшингийн тухайд...?

-Бид гурав эхлээд манай аавынд хэсэг байсан. Тэгээд ерөөсөө бие дааж амьдаръя гээд хашаа байшинд тусдаа гарч таван жил амьдарлаа. Түрүү жилээс аав ээж нар  маань дэмжээд найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаж өнгөрсөн сард байрандаа орлоо. Одоо сар бүр төлөлтөө хийгээд л лизингийнхээ төлөө чармайгаад л амьдарч байна.

-Байранд орчихоор гоё байна уу?

-Хийх ажил арай багатай болж цаг их гарах юм. Гэр хороололд байхад орой хариад ажил их байдаг шүү дээ. Гэхдээ л бид хоёр хэнээс ч тусламж гуйхгүй нүүрс, түлээ, ус гээд бүх ажлаа өөрсдөө сайн хийдэг байсан. 

-Ээж аав ах дүүстээ төвөг удахгүй сайхан амьдраад эргэн тойрныхноо баярлуулаад итгэлийг нь алдахгүй явж байх сайхан-

-Анх гэр бүл болох үед аав ээжүүд нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Өнгөн дээрээ өөрсдөө л мэд гэсэн байр суурьтай. Харин цаана нь бол ийм хоёр хүн яаж амьдрах бол гэсэн санаа зовнил хэн хэнд нь байгааг мэдэрч байсан. Тийм учраас бид хоёр бүр анхнаасаа л хэн нэгэнд төвөг удахгүй, өөрсдөө амьдралаа бүтээж бий болгох талаар ярилцдаг байсан юм.

-Зоригтой байна, мөн маш их хайр та хоёрт байна?

-Яаж амьдарч болдгийг  бид хоёр биеэрээ үзүүлсэн. Хэн бүхнийг хүлээн зөвшөөртөл амьдарч яваа гэдэгтээ хоёулаа итгэлтэй байдаг. 

-Анх амьдралаа холбох алхмаа хэрхэн эхэлсэн бэ?

-Фээсбүүкээр учраа олсон гэх үү дээ./ инээв/ Анх уулзаад л  таалагдсан гэдгийг Ичкодоо хэлсэн. Тэр үед Ичко хотод амьдардаг байсан. Удалгүй би хотод ирээд хамт байсан. Миний хувьд хотын замын хөдөлгөөн түгжрээ, бас ажилгүй байсан учраас дасан зохицоход хэцүү байсан учраас Дарханд очиж амьдрах уу гэж Ичкодоо санал тавьж зөвшөарснөөр бидний амьдрал эхэлсэн дээ. 

-Машинаа өөртөө тохируулж тоноглосон гэсэн? 

-Би осолд орсныхоо дараа 2005 оноос машин барьж эхэлсэн. Над шиг хөгжлийн бэрхшээлтэй гар удирдлагаар машин барьдаг хүн дээр очиж удирдлага хийлгээд тэрийгээ өөрөө шинэчилж өөрчлөөд өөрт тохирсон удирдлагатай болсон.

 -Та хоёрын тухайд өвчний онош нь юу вэ?

-Хоёулаа нуруу нугасны гэмтэлтэй. Би 90% Ичко маань 80% -ийн хөдөлмөрийн чадвар алдалттай. Нугас тасрахаар эмчлэх боломж бараг байдаггүй. Гэхдээ өөрт үлдсэн чадвараа бүрэн ашиглаж хөдөлмөрлөж амьдарч байна даа.

-Нийгмийн сүлжээгээр та хоёрын талаарх мэдээлэл гарахад хамт явж байгаад осолд орсон гэж хүмүүс ойлгосон?

-Харин тэгсэн байсан. Гэхдээ би дээр хэлсэн, бид хоёр осолд орсноосоо хойш танилцаж гэр бүл болсон. Миний хувьд шинэ жолооч ямар ч туршлагагүй үедээ тойрог дээр хурдтай эргэснээс болсон. Тэгэхэд миний авсан машины хамгаалах бүс нь ажиллахгүй байсан. Хэрвээ бүсээ зүүж явсан бол шидэгдэхгүй, өдийд эрүүл саруул байж байх байсан юм билүү? Харин манай хүний хувьд гэрийнхэнтэйгээ хотоос Эрдэнэсант сум руу явж байхдаа осолд орж нугасандаа гэмтэл авсан.

-Ам бүлийнхээ тоог нэмэх талаар...?

- Ам бүлээ нэмэх нь бидний хамгийн том мөрөөдөл байсан ч амьдралын бусад асуудлуудаас болоод хойш тавигдаад өдий хүрлээ. /инээв/ Гэхдээ тун удахгүй болноо.

-Охин аав ээждээ их дэм болдог байх?

- Тийм шүү. Дэлгүүрийн гадаа зогсоод оруулчихаар бүх юмаа худалдаж аваад гараад ирнэ. Аав, ээж хоёрынхоо хөл нь болж яваа миний охин чинь.

-Найз нөхөд олонтой юу?

-Ажиглаад байхад бид нар шиг хүмүүсийн нөхөрлөл их үнэ цэнэтэй нандин байдаг байх. Бид хоёр олон сайхан найз нөхөдтэй. Караоекед дуулна, билльярд тоглоно. Бид хоёрыг хайрлаж тусалж дэмжиж урам өгдөг олон сайхан хүмүүс бий. Бид хоёр ч гэсэн хүмүүст амьдрах урам эрч хүч өгдөг юмшиг санагддаг.  Хань маань маш эрч хүчтэй, дайчин хөдөлмөрч бүсгүй. Ийм сайхан хүнтэй учирч өдий зэрэгтэй амьдарч яваадаа би өдөр бүр талархаж явдаг.   

-Таны мөрөөдөл юу вэ?

-Ээж аав ах дүүстээ төвөг удахгүй сайхан амьдраад эргэн тойрныхноо баярлуулаад итгэлийг нь алдахгүй явж байх сайхан. Цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлж компанитай болно. Бид хоёр хоёулаа өөрсдийгөө аливаад сорих дуртай, бусдаас тусламж гуйх бодол байдаггүй. Хэвлэлийн үйл ажиллагаа өргөжүүлээд найдвартай ажлын байрыг олноор бий болгоно гэж боддог. Мэдээж хэрэг, асуудалгүй ажил амьдрал гэж юу байх вэ. Тэр утгаараа бид хоёрт хүн хүч дутдаг. Гадуур яваад ажил төрөл хөөцөлдчихдөг, урагшаа яваад хэрэгцээтэй тоног төхөөрөмж эд зүйлсээ аваад ирдэг, харилцаа хийчихдэг гээд л олон л хүн бидэнд хэрэгтэй байгаа. 

 Гэргий Ч.Ичинхорлоо:  САЙН БАЙНА УУ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ БИЕ САЙН УУ ГЭЖ АСУУХАД БИ ДУРГҮЙ 

Нөхрийн тань мөрөөдлийг сонслоо. Харин таны мөрөөдөл?

-Мөрөөдөл гэхээсээ илүү зорилго юм. Бас л адилхан үйл ажиллагаа тэлэх, дахиад өөр санхүүгийн эх үүсвэртэй гэсэн бодол байгаа. Бид хоёрын өнөөдрийн ажил хөгжлийн бэрхшээлтэй иргэд хийж байгаа гэдэг утгаараа илүү мэт харагдаад байгаа боловч энэ нь бас тийм хангалттай зүйл биш юм. Нөгөө талаас бидний хувьд аль салбарт хүч сорих вэ гэхээсээ илүүтэй бид нарт юу хийвэл тохиромжтой вэ гэдгийг бодох хэрэгтэй байдаг.  

-Өдөр тутамд эрүүл мэндээс шалтгаалсан асуудал үүсдэг үү?

-Эрүүл мэндийн хувьд асуудалгүй. Ажил ихтэй үедээ жаахан ядрах үе бий бусдаар гайгүй. Хүмүүс бид нарыг тэр чигээр нь өвчтэй хүн гэж хардаг. Насаараа өвчтэй байх юм шиг боддог. Үнэндээ өнөөдөр гэмтээд, гэмтсэн үйл явц нь эдгэрч тогтоод нэг хэвийн байдалд л орчихсон явна. Сайн байна уу гэхээсээ илүү бие сайн уу гэж асуухад би дургүй.

-Та тэргэнцэртэй сайхан бүсгүй тэмцээн болон марафонд ордог тухайгаа яриач?

-2014 онд тэргэнцэртэй сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн анх удаа зохиогдоход оролцсон. Хөөрхөн сайхан эсвэл өрсөлдөхдөө гол  биш тэмцээний агуулга их чухал байсан учраас орсон. Бид нар хэдий тэргэнцэртэй ч гэсэн гоо үзэсгэлэн, сайн сайхан зүйл, амьдралын гэрэл гэгээ бусадтай адилхан байдаг гэдгийг илэрхийлэх нь хамгийн сайхан санагдсан юм. Олон хүнд үлгэр дуурайл болж итгэл урам хайрласан гэж боддог. Зөндөө олон найз нөхөдтэй болсон. Нийгэмд эерэг зөв хандлагыг тодорхой хэмжээгээр бий болгосон гэж боддог. Спортын тухайд жил болгон улсын аварга шалгаруулах тэмцээнд бөөрөнцөг шидэлт, марафон төрлөөр оролцдог. Тогтмол хичээллээд байхгүй ч улсын аваргадаа бэлдээд тэмцээндээ ороод явдаг. 2014 онд бөөрөнцөг шидэлтийн төрлөөр мөнгөн медаль авч байлаа. 2015 онд тэргэнцэртэй марафоны төрлөөр Улсын аварга болж байв. Ер нь л яаж ийгээд жил бүр  медальтай ирдэг юм даа. /инээв/

-“Шарк танк”-аас хөрөнгө оруулалт авч чадсан Б.Батбилэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг нэрэнд дургүй гэж ярьж байсан. Таны хувьд энэ талаар юу хэлмээр байдаг вэ?

-Магадгүй, би ч гэсэн дургүй байх. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Хүн ямар ч замаар яаж ч амьдарч болно. Ирж яваа амьдралын өмнө бид юуг ч тааварлаж мэдэх боломжгүй. Бид гэмтэл авсан, тулгуур ч юмуу аль нэг эрхтний үйл ажиллагаа доголдсон. Тэр асуудлаа өөрийн амьдрах  ажиллахад төвөггүй байлгахын тулд тэргэнцэр ашигладаг. Ерөөсөө л ийм зүйл шүү дээ. Гэтэл тэр чигээр нь нийгмээс ялгаж үздэг нь харамсалтай санагддаг. Зарим хүмүүс биднээс өөрийгөө илүү мэтээр бодож дээгүүр өнгө аясаар харьцдаг. Хүнтэй маргаад байдаггүй болохоор өрөвдөх заримдаа дотроо инээмээр болдог шүү.  Бидний хувьд хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нэрээр хандив тусламжид хамрагдах, үүгээрээ түрий барих тэр төрлийн хүмүүс биш. Өөрсдийн хэмжээнд өсөж дэвжээд болоод л яваа болохоор бусдын гарыг харах нийгэмд гомдоллох тийм сэдэл бидэнд байдаггүй. Миний хувьд харамсаж гутраад ч байдаггүй. Энэ амьдралдаа дассан, сэтгэл дүүрэн л явдаг.

-Нөхрийгөө харсан анхны сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Царайлаг... /инээв/ Спортын төв ордонд жил болгоны улсын аваргаар их олуулаа цугладаг. Тэр дотроос хамгийн царайлаг нь байсан. Манай хүн юм юманд авьяастай, авхаалжтай, толгой сайтай залуу. Чадахгүй юм байхгүй шүү. Машин тэрэг, компьютер бүх юмаа өөрөө засаад янзалчихна.

-Сэтгүүлч мэргэжлээрээ ажиллах төлөвлөгөө бий юу?  

-Мэргэжилдээ маш их дуртай, сонирхолтой. 2012 онд хувийн эмнэлэгт мэдээллийн ажилтнаар ажилладаг байсан. Харин мэргэжлээрээ ажиллая гэж бодсон ч намайг хэн нэгэн өргөж зөөж явах хэрэг гарна биз дээ. Тэгээд энэ мөрөөдлөө орхисон доо. Одоо бол дуртай ажлаа хийнэ гэхээсээ илүүтэй өөрийнхөө чадах орчин нөхцөлд минь тохирох тэр ажлыг тооцоолж хийх нь дээр гэдгийг ойлгосон.

Б.Баярт

Бид Ч.Ичинхорлоогийн бичсэн шүлгээс нийтэлж байна.

Тэргэнцэртэй байлаа гээд яадаг юм би тэнхлүүн бүсгүй

Тэвэртээ жаргаах нэгэнд нь халуухан бүсгүй

Тэвчээрийн хязгаарыг мэдэхгүй омголон бүсгүй

Тэнхлүүн яваа нэгэнд нь хөөрхий бүсгүй

Учирсан ханьдаа бол эрхэм бүсгүй

Ургишгүй нэгэнд нь бол бардам бүсгүй

Өөрөө өөртөө бол эрхэмсэг бүсгүй

Өр зүрхэндээ би чинь нинжин бүсгүй

Төрөл садандаа бол хүндлэм бүсгүй

Төөрөг тавиландаа бол эзэн бүсгүй

Хайртай ээжийнхээ үргэлжлэл бүсгүй

Хатан ухааныг нь өвлөсөн бүсгүй

Хоёр дүүдээ бол үлгэрлэм бүсгүй

Хонгор үрдээ бол хайрлам бүсгүй

Ангийн нөхөддөө бол найзархаг бүсгүй

Аядуу зөөлөнд нь найрсаг бүсгүй

Амьдралын замаасаа хазайхгүй бүсгүй

Ахин дэвшихийн тэмцэл бүсгүй

Зовлон даах нуруутай бүсгүй

Зоргоор амьдрах хүсэлтэй бүсгүй

Зовнилоо нимгэлэх сүжигтэй бүсгүй

Золоор жаргах тавилантай бүсгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button