НийгмийнСПОРТ

ФОТО: Азийн АШТ-ээс Б.Шоовдор, Г.Отгонжаргал, Ц.Намуунцэцэг нар мөнгө, Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ

Сонгомол, чөлөөт бөхийн Азийн АШТ Улаанбаатар хотод үргэлжилж байна. Өчигдөр чөлөөт бөхийн төрөл эхэлж, Монголын дөрвөн бөх Азийн дэвжээнээс медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг, 55 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Ганбаатарын Отгонжаргал,  59 кг-д “Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальтт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор нар мөнгө, 68 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ.

Мөн 76 кг-д “Монголиа Опен”, “Байгаль Опен” ОУТ-ий мөнгө, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Ганбатын Ариунжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдан, V байрт шалгарлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button