ДЭЛХИЙЭнтертайнмент

Эмбер Херд хямд дэлгүүрээс хувцас авах гэж байсан ч камер хараад зугтжээ

Эмбер Херд шүүх хурлын дараа анх удаа олны өмнө гарч ирэхдээ Нью-Йорк хотод дэлгүүр хэссэн байна. Том размерийн цагаан өнгийн нимгэн цамц, цэнхэр жинсэн өмд өмссөн Херд хямдрал зарласан “TJ Maxx” хувцасны дэлгүүрт шоппинг хийж байгаад папараццичдын дуранд өртжээ.

Хердийг Жоннид төлөх ёстой мөнгөө төлөх төлбөрийн чадваргүй байгаа хэмээн түүний өмгөөлөгч шүүхэд мэдүүлсэн ч шүүхийн дараа Херд зургаадугаар сарын 10-нд Вашингтон хотын нисэх онгоцны буудалд хувийн онгоцноосоо бууж, тансаг зэрэглэлийн жийп машинд суусан нь мөн л папараццичдын дуранд өртсөн.

Эмбер Херд хувцасны тасагт жижиг сажиг зүйл бус өлгүүр дүүрэн хувцас авчихсан байсан ч түүнийг папараццичид ажиглаж байгааг мэдсэн даруйдаа гартаа барьсан хувцаснуудаа хаяад зугтжээ.

Эмбер Хердэд шүүхээс Жонни Деппэд олон сая ам.долларын нөхөн төлбөр төлөх шийдвэр гарсан ч Херд “Надад тийм их мөнгө байхгүй” гэж мэдэгдсэн. Гэвч, түүний дэлгүүрээс худалдаж авсан сагсан дахь бараануудыг нь харвал ямартай ч дэлгүүр хэсэх мөнгөтэй байна гэдгийг хэвлэлүүд онцолжээ.

Эх сурвалж: TBSNews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button