Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбарт ажиллаж байгаагүй ч таван жил хичээлийг нь үзсэн

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт шинээр томилогдож буй сайд нар тангараг өргөлөө. Эрчим хүчний сайдаар томилогдсон Б.Чойжилсүрэн тангараг өргөсний дараа хэвлэлийнхэнд яриө өгөв.
Тэрбээр, "Нэгдүгээрт өвөлжилтийн бэлтгэл хангахад анхаарна. Энэ өвөл хүнд болохыг үгүйсгэхгүй. Эрчим хүчний салбар нэлээн хүндрэлтэй байдалд орсон. Эрчим хүчний салбарын бүтээгдэхүүн өртөг 30 хувиас дээш өссөн. Төвийн эрчим хүчний систем хангалтгүй байгаа тул ДЦС-3-ын өргөтгөлийг энэ ондоо багтааж эхлүүлнэ. Мөн Тавантолгойн цахилгаан станцын ажлыг энэ ондоо багтааж эхлүүлнэ.
Эгийн голын цахилгаан станцын ажлыг эхлүүлэх, эх үүсвэрийг олох ажил хүнд байна. Гэхдээ үргэлжилнэ. Есдүгээр сарын эхээр ОХУ-ын Владивосток хотод олон улсын эдийн засгийн чуулган болно. Үүнд Ерөнхий сайд оролцох урьдчилсан яриа бий. Би сайдын айлчлалын багт орж ажиллаад Эгийн голын цахилгаан станцын ажлыг нэг талд нь гаргана.
Эрчим хүчний салбар нилээн хүндрэлтэй байдалд байгаа. 2019 оноос эхэлсэн цар тахал, Орос, Украйны дайнаас үүдэлтэй дэлхий даяар үнийн өсөлт инфляцийн дарамтанд орсон. Бүх банк мөнгөний бодлогоо чангаруулж байна. Үүнээс үүдэлтэй санхүүгийн зах зээлд эх үүсвэрийн дутагдлууд гарч байна. Эрчим хүчний салбар үнэ өсөөгүй учраас энэ салбар хүндрэлд орсон. Энэ асуудлыг шийдэх шаардлага үүснэ. Өргөс авсан юм шиг шийдэж чадахгүй. Үе шаттайгаар хэрэгжүүлээд явна.
Миний хувьд автоматч, теле-механикч мэргэжилтэй. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаагүй ч их дээд сургуульд таван жил энэ хичээлийг үзсэн. Өвөлжилтийн бэлтгэлийг нэгдүгээрт тавина. Тэгээд аргална даа" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрчим хүчний с�##�барт ажиллаж байгаагүй ч их дээд сургуульд таван жил энэ хичээлийг үзсэн. Өвөлжилтийн бэлтгэлийг нэгдүгээрт тавина. Тэгээд арг�##�на даа" .....дадлагажигч сайд болждээ
Хэдэн жилийн өмнөх хичээл вэ
автоматчуу автоматикуу
ЧИ МУУ МОНГОЛЫН НИЙГМИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ГЭЖ ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЭНЭ ИХ АЙЛЫГ УДИРДАЖ БАЙНА ГЭЖ БҮҮ ДОНГОСООРОЙ. ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ЭНЭ БАРИЛГЫН НАЙМААЧНААР ДУТАЖ ГЭНЭ. ХОЁРДУГААР ЭЭЛЖ ХООЛОНДОО ОРЛОО МАШ ИХ ӨЛССӨН БАЙГАА АЙМААР ИХ ИДНЭ ДЭЭ ЭНЭ ГАРУУД ГҮЙ ЭЭ ТЭР ЭМГЭН САРАНГЭРЭЛ НҮҮРЭНДЭЭ 15 ДАВХАР КРЕМ ШААЧИХААД Л ҮЗЭЖ ТАРААД ЯВАХ БОЛТОЙ ЮМАА ХҮН ӨӨРИЙГӨӨ ГОЛОХГҮЙ ЮМАА. ИРЭХ СОНГУУЛИАР МОНГОЛЧУУД МАН д САЛААВЧ ӨГНӨӨ ТА НАР БИДНИЙГ ЯАЛАА ОДОО АН г НЭГ ХЭСЭГ ЗАСАГЛУУЛНА ГЭЖ МӨНХ ХӨХ ТЭНГЭРЭЭС ЧИНГИС АГАА АЙЛДСАН ХОХЬ ЧИНЬ ДЭЭ