Нийгмийн

Сураггүй болсон малчин залуу нас барсан байжээ

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Улааншороот багийн “Хүрээтийн сухайт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 77 км, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км-т/ малчин Л энэ сарын 28-ны өдрийн 16:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ.

Энэ тухай мэдээллийг 08.30-ны өдрийн 23:24 цагт тус аймгийн онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд очиж, 26 настай эрэгтэй Л гэх иргэнийг эрэн хайж, өчигдөр буюу энэ сарын 31-ний 06:00 цагт тус сумын Улааншороот багийн Хүрээтийн сухайт гэдэг газарт нас барсан байхад нь олжээ. Улмаар цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button