Top StoriesУРЛАГЭнтертайнментЯрилцлага

УГЗ Р.Мөнхсайхан: Залуудаа “нөгөө хувцас”-аа өмсөөд явахаар хүмүүс алмайрдаг, зогсож хардаг байлаа

Сар шинийн баярын өмнөхөн найруулагч, продюсер Р.Мөнхсайхан Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалгасан. Дунд сургуулийн сурагч ахуйгаасаа урлагтай амьдралаа холбосон түүнийг “рок” Мөнхсайхан гэдгээр нь хүмүүс андахгүй.

Тэгвэл тэрбээр өнгөрсөн хугацаанд телевизийн 30 гаруй төсөл, “Амрагаа хүлээсэн бүсгүйн дуу”, “Нууцхан хайр”, “Эрхүүгийн хавар”, “Монгол наадам”, “Эрх саран”, “Дэндүү сайхан залуу нас”, “Найз”, “Уйллаа шүү”, “Бүлээн бороо”, “Ингэн тэмээний дуу” зэрэг Монголын хамтлаг, дуучдын 200 гаруй клип, “Гэрчийг устга” бүрэн хэмжээний уран сайхны кино, “Хувилгааны эрэлд”, “Эцсийн цэг” олон ангит кино, 20 гаруй баримтат киноны зохиолч, найруулагчаар, “Пентатоник” наадам, “Хийморь тэтгэсэн Улаанбаатар” тэргүүтэй 100 гаруй шоу тоглолтыг санаачлан, найруулагч, продюсероор нь ажиллаж байв.

-Төрийн ордонд аавынхаа нэрийг дуудуулж зогсох сайхан байсан-

-“Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээх нь ээ” гэсэн мэдээг сонсохдоо та хаана, юу хийж байв?

-Гэртээ байсан. Шагнал хүртэхийн яг өмнөх өдөр утсаар мэдэгдсэн. Гэхдээ их сонин явдал болсон. Надад хэл хүргэхийн урд өдрөөс авхуулаад л хүмүүс утсаар ярьж баяр хүргээд, цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлээд эхэлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газраас над руу холбогдож албан ёсоор мэдэгдээгүй байдаг, гэтэл хүмүүс баяр хүргээд байдаг. Яахаа мэдэхгүй сандарчихсан. “Баярлалаа” гэх хэцүү, “Байж бай л даа” гэлтэй нь биш. Тэгээд юутай ч хүлээсэн. Тэрүүхэн хооронд “Хүмүүс баяр хүргээд байдаг. Гэтэл үгүй байвал яана аа” ч гэж бодох шиг.

-Мэдээг хэрхэн хүлээж авсан бол?

-Баярласан. Уг нь надад эрт мэдэгдэх гээд 51-тэй дугаараас залгасан юм билээ. Гэтэл би тэр дуудлагыг сонсоогүй өнгөрөөчихөж. Дараа нь мэдчихээд эргүүлээд залгатал болдоггүй. Тийм дугаар чинь нэг талаасаа л дуудлага хийдэг, гаднаас авдаггүй юм байна шүү дээ. Тэгээд яг өмнөх өдөр нь дахин залгасан нь тэр. Олон хүнээс ерөөл, талархал, урмын сайхан үгс сонслоо. Гэхдээ тэр олон хүний энерги сайхан санагдахаас гадна “Юу хэлнэ ээ. Хэрхэн дааж явна даа” гэх зэргээр эмээдэг юм байна.

-Төрийн ордонд аавынхаа нэрийг дуудуулж зогсох нь мэдээж огшмоор байсан биз?

-Мэдээж сайхан. Миний аав Завханаас 13-тайдаа хотод ирсэн гэдэг. Харин би Микро (Микро район буюу одоогийн Сансар хороолол)-д өссөн хүн. Шагнал хүртсэний дараа Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар ах над руу утсаар ярьсан. Аавтай минь олон жил хамт ажилласан, ойр дотно явсан хүн л дээ. Аав шиг минь санагддаг юм. “Баяр хүргэе. Аавынхаа нэрийг Төрийн ордонд дуудуулсанд” гэсэн. Аав минь байсан бол их л баярлах байсан даа. Миний аав урлаг судлаач, сэтгүүлч хүн байсан юм. “Үнэн” сонинд ажиллаж байсан, “Соёл” сэтгүүлийг эрхлэн гаргаж явсан, сэхээтэн хүн байлаа. Урлагийн зам сонгоход минь ч аавын нөлөө их байлаа. Аав минь урлагийнхантай ярилцлага хийхээр, жүжгийн сургуулилалт, хяналтад суухаар театр луу явахдаа намайг дагуулаад л явдаг байв. Би театрын хөшигний ард уран бүтээлчдийн хүүхдүүдтэй хамт тоглоод л байж байна. Ер нь тэгж тайзны ард өссөн хүүхдүүд урлагийн зам сонгох нь элбэг. Одоо ч тайзны ард тоглож байгаа хүүхдүүдийг харахаад эгдүү хүрээд байдаг юм. Хүүхэд нас минь санагддаг болохоор тэр юм болов уу даа.

-Шагналд хөөрдөг хүн бий. Тоодоггүй нь ч бий. Харин танд төрийн өндөр шагнал хүртсэний дараа ямар бодол төрөв?

-Би эсэргүүцдэг хүн биш. Хуучин нийгэмд төрж, өссөнтэй минь холбоотой ч байж мэднэ. Дэлхийн бүх л улс оронд бидний мэддэг хийгээд мэддэггүй олон төрлийн шагнал урамшуулал, цол тэмдгийг хүмүүст олгож, шагнаж л байдаг. Ялангуяа эл шагнал, цолыг хүртсэний дараа надад таатай л санагдаж байна. Гэхдээ шагнал гэдэг хийсэн бүтээснийг үнэлэхээс гадна цаашид хийх зүйлд чинь урам нэмдэг, ташуур өгдөг юм байна гэдгийг л илүү ойлгож байна.

-Яг үнэндээ та энэ шагналыг хүлээдэг байсан уу?

-“Намайг тоосонгүй, би шагнуулъя” гэж бодож явсангүй. Түүнийгээ ч илэрхийлдэг, хэлчихдэг байлаа. Тэгсэн өөрөө хүртсэн чинь үнэхээр сайхан сэтгэгдэл төрлөө.

-“Рок мангас” бол хүмүүсийн намайг дооглож биш, хайрлаж өгсөн нэр-

-“Рок” гэж таныг хэзээнээс дагаж буй хоч вэ?

-Би Пионерын ордонд хөгжим тоглодог, тэр дундаа гитараас салдаггүй хүү байлаа. 1980-аад оны үе. Тэр үеэс л Оюунболд (“Соёмбо”, “Мөнгөн хүрхрээ” хамтлагийн дуучин асан Ц.Оюунболд)-тойгоо хамт тоглож, хэлхэлдсэн дээ. Хамтлаг, хамтдаа байх гэдгийг мэдэрсэн дээ, найзаасаа. Бид манайд пянз их сонсдог байлаа. Сонсох сонсохдоо рок сонсоно. Рок хөгжимтэй пянз ховор. “Deep purple”, “Led Zeppelin” гээд л Английн лаг лаг хамтлагуудыг олоод сонсчихно оо. Сайндаа ч биш. Манай ах Орост оюутан, дотуур байрандаа Сенегал хартай хамт амьдардаг байв. Өнөөх нь амралтаараа Англи явж ажил хийдэг, ирэхдээ баахан пянз авчирч ахад зардаг байж. Ах нөгөөдүүлээ нааш нь явуулна. Тэгж л “аварга”-уудыг түүж сонсдог байлаа. Рок хөгжимд дурласан. Хүмүүст сонсдог хөгжмийнхөө талаар ярьдаг, тэр “халдвар”-аа түгээхийг хүсдэг байсан. Тухайн үеийн бидний амьдралын хэв маяг, хувцаслалт, сонирхол гээд л бусдад содон байсан байх л даа. Тэр үеэс л хүмүүс “рок рок” гэсээр байгаад энэ хоч өнөөдрийг хүртэл дагаж байна. Ер нь Мөнхсайхан, Мөөгий нэртэй хүн олон шүү дээ. Эхэндээ ч тэдэн дундаас ялгах хоч маягаар л боддог байлаа. Сургууль төгссөний дараа бүр “рок мангас” ч гэдэг байлаа. Одоо ч бүр дасчихаж. Хоч ч гэж боддоггүй. Хүмүүсийн дооглож биш, хайрлаж өгсөн нэр гэж бодож хайрладаг. 

-Олон хүн “халдвар”-луулсан уу?

-Тухайн үеийн зураг хөргөө одоо харахаар тийм этгээд харагддаггүй. Тэр үедээ л бусдад содон байж. Ер нь жаахан “юм”-тай хүмүүсийн нэгт тооцогддог байлаа шүү дээ. Бараг л тэр үеийн “Мөрөөдлийн баг”-ийн гишүүн юм уу, хаашаа ч юм.

-“Юм”-тай байх нь буруу биш биз дээ?

-Одоо бол биш. Тэр үед хүмүүсийн сайн мэдэхгүй зүйлийг ярьдаг байсан болохоор л тэгж санагддаг байсан болов уу.

-Гэхдээ эргээд харах нь ээ, та рок амьдарч чадаж уу?

-Чадсан л гэж боддог. Сая хэлсэн дээ, залуу байхад рок сонсдог, түүний талаар ярьдаг хүн цөөхөн байж. “Аясын салхи”-ийнхан бид хэд ажлаа тараад албаар “нөгөө хувцас”-аа өмсөөд гудамжаар явдаг байлаа. Хүмүүс алмайрдаг, зогсоод эргэж харна. Тийм л үе. Гэтэл одоо бүр рок өвөө нар олон болж. Саяхан нэг залуу “Ах аа, та яагаад рок байхаа больчихсон юм бэ” гэж асуулаа, надаас. Тэгэхээр нь “Рок гэж ямар байхыг хэлдэг юм бэ” гэтэл “Биеэрээ дүүрэн шивээс, персингтэй, этгээд хувцастай байдаг юм биш үү” гэж байгаа юм. Харагдах байдал тийм ч чухал биш. Мэдээж амьдралын хэв маягийн нэг хэсэг учраас өмсөх үедээ өмсөнө. Гэхдээ одоогийн рок залуус бидний үеийнхээс стиль, имижийн хувьд өөр шүү дээ. Заавал тэгж хувцаслаж байж би рок сонсдог гэдээ илэрхийлэх албагүй. Цаг цагаараа байдаггүй ээ.

-Гитараа тоглоод амьдарна гэж мөрөөддөг хүү байлаа-

-Хоёулаа буцаад Пионерын ордонд цахилгаан гитар тоглодог хүү байсан үе рүү тань очъё. Тэр үед та юу мөрөөддөг байв?

-Би гитараа тоглоод л амьдарна гэж мөрөөддөг байсан. Тэгээд ч Пионерын ордны урдхан талд “Мөнгөн хүрхрээ”, “Өргөө” зэрэг хамтлагууд байрладаг, хамтлагийн ах нартай ойрхон байлаа. Намайг хойшоо сургуульд явахад манай хамтлагийн дуучин, бөмбөрчин хоёр “Мөнгөн хүрхрээ”-д ороод үлдсэн шүү дээ. Тийм л ойр дотно байсан юм. 1980-аад онд рок тоглодог, тэр ч бүү хэл “Мандухай цэцэн” гээд концерт хийж байсан хамтлаг шүү.

-Тэр мөрөөдөлдөө хүрсэн гэхэд хэцүү, хүрээгүй гэхэд ч хэцүү юм аа даа, тийм ээ?

-Яг хөгжмөө тоглоод амьдарсан уу гэвэл үгүй. Тэгэхээр мөрөөдөлдөө хүрээгүй байх нь. Гэсэн атлаа холдсон уу гэвэл үгүй. Тэгэхээр бас хүрчихсэн ч юм шиг. 1990-ээд онд гитар тоглоод амьдрахад хэцүү л байлаа. Тийм болохоор “MS” рок клуб байгуулаад, тэндээ Монголд рок хөгжим, соёлыг оруулж ирэхэд хувь нэмрээ оруулах ажил хийдэг байлаа. Хамтлаг дуучдыг уриалж, бэлтгэлийн байраар хангаж, хөгжим техник ч нааш цааш нь болгож л явсан. “Харанга”, “Хурд” гээд олон хамтлагтай хамтарсан.

-1990-ээд онд олонх хүн, бүр зарим уран бүтээлчид хүртэл ганзаганд явж наймаа эрхэлсэн. Харин та “MS” рок клубээ ажиллуулдаг байж. Яаж орлого олж, амьжиргаагаа залгуулдаг байсан юм бэ?

-Клуб бол миний хоббигоос гадна ажил байсан юм шүү дээ. Соёлын төв өргөөд “Соёл-Эрдэнэ” хамтлаг байсан нь бидэнд бас их нэмэр болдог байлаа. Тэнд бид тоглолт зохион байгуулна, залуус их үзнэ. Цаг үе хэцүү байсан ч амьдраад болоод л байдаг байсан даа.

-Тэгж гитараасаа холдчихоод эргээд барихад ямар байсан бол?

-Их сонин байсан. Би өөрийгөө метал гитарчин л гэж бодож явсан чинь үнэндээ би блюз маягтай гитарчин байсан юм билээ.

-Угаасаа тийм байсан биш, нас ахиад илүү блюз талдаа тоглоод байгаа юм биш үү?

-Магадгүй. “Deep purple” сонсож өссөн болохоор Британийн хөгжмийн нөлөө мэдээж байдаг байх.

-“Бардам туулай” жүжгийн минь хөгжмийг нь “Чингис хаан”-ы Жагаа ах зохиож, “Соёл-Эрдэнэ” хамтлаг тоглож байлаа шүү дээ-

-Урлагийн зам сонгоход аавын тань нөлөө байсан гэж та түрүүн хэллээ. Гэхдээ урлаг, тэр дундаа найруулагчийн мэргэжил сонгоход тань хэн, юу нөлөөлсөн бэ?

-Аавыгаа дагаад театраар явдаг, хөшигний ард тоглодог байхдаа л би театрт дурлачихсан юм шиг байгаа юм. Нэг л тийм сэтгэлд дотно, хоногшоод үлдчихсэн. Тийм ч болохоор театрын сургуульд шалгалт өгсөн. Өгөхийн тулд ч их хичээсэн.

-ГИТИС (Оросын Театрын урлагийн академи) ч угаасаа хэн хүссэнийх нь давдаг босго, “бэлэн хоол” биш байх л даа.

-Сургуульдаа тэнцээд хойшоо явах хүртлээ ямар орчин намайг хүлээж байгааг төсөөлөөгүй. Очоод би ёстой л ангайх шиг болсон. Орост ч өөрчлөлтийн уур амьсгал орчихсон байсан үе. Оюутан байхдаа Оросын олон ч гайхалтай театруудын уран бүтээлийг үзэж байлаа. Театрын сургуулийн оюутнуудыг театрууд нь шатан дээрээ суулгаад ч болов жүжгээ үзүүлнэ. Туулайчлахдаа туулайчлаад л.

-Төгсөж ирээд шууд л УДЭТ-т орсон юм уу. Театрт хэдэн жил болсон юм бэ?

-Оюутан байхдаа зуны амралтаараа драмын театрт тайз засагчаар ажилладаг байлаа. Төгсөж ирээд 1987-1992 он хүртэл ажилласан. Хамгийн түрүүнд “Хоёр сум” гэж бага тайзны жүжгийг залуу уран бүтээлчидтэйгээ хамтран хийж байлаа. Мөн “Бардам туулай” мюзикл хийсэн. “Бардам туулай”-н хөгжмийг нь “Чингис хаан”-ы Жагаа (Ардын жүжигчин Д.Жаргалсайхан) ах зохиож, “Соёл-Эрдэнэ” хамтлаг тоглож байлаа шүү дээ. Хүүхдийн жүжиг болохоор үзэгч ихтэй, олон тоглосон жүжгүүдийн нэгд тооцогддог юм билээ.

-Одоо “Улаан байшин”-гаар ороход танд юу мэдрэгддэг вэ. Хамгийн сүүлд хэзээ УДЭТ-аар орсон бол?

-Орох бүрт л дотно мэдрэмж төрдөг юм. Санамсаргүй ч бай, санамсартай ч бай, театраар орох ажил гарвал заавал тайзандаа залбирчихаад гардаг. Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэнийхээ дараа ч театртаа очиж, тайзандаа мөргөсөн.

-Хамгийн сүүлд ямар жүжиг үзэв?

-“Херо”-гийн Б.Баатарын найруулсан “Тамгагүй төр” жүжгийг очиж үзсэн. Манай ГИТИС-ийг төгссөн, шижигнэсэн хоёр залуу найруулагч уран бүтээлээ ид туурвиж байна. Тэдний жүжгүүдийг үзсэн.

-“Зүүдээр аялсан гурван шөнө”-ийн зохиол надад ч байдаггүй-

-Таны “Зүүдээр аялсан гурван шөнө” жүжгийг Монгол тавигдсан арилжааны анхны жүжиг гэхэд хилсдэхгүй болов уу. Эл уран бүтээлээ сэргээж тавих сан гэж хүсдэг үү?

-Тэгж хэлж болох байх аа. Тухайн үедээ л “Тасалбар нь үнэтэй байна. Нэг хүний хагас сарын цалингаар үнэллээ” гээд л янз бүрээр хэлүүлж байлаа. Гэхдээ тоглох бүрдээ танхим дүүрэн үзэгчтэй байсан. Олон хүн үзсэн. Зохиолыг нь би өөрөө бичиж, Монголын театрын мундгууд тоглож байлаа. Миний биширч, хүндэлж явдаг, гайхамшигтай уран бүтээлч, Ардын жүжигчин Б.Дамчаа агсан, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд эгч, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва ах, манай “Хасар Жагаа (Ардын жүжигчин Б.Жаргалсайхан), Гавьяат жүжигчин Г.Урнаа гээд л. Харамсалтай нь, театрынхан тэр жүжгийн зохиолыг урын санд, фонддоо авч үлдээгүй юм билээ. Тухайн үед би театраас гарчихсан байсан юм. Гаднын уран бүтээлчдийн жүжгийн зохиолыг авч үлддэггүй гэдгийг тухайн үед би ч мэдээгүй. Одоо надад тэр зохиол минь байдаггүй. Оросын театрууд театрын сургуулийн оюутнуудыг шатан дээрээ суулгаад ч болов жүжгээ үзүүлдэг байсан гэсэн дээ. Би ч “Зүүдээр аялсан гурван шөнө”-өө СУИС-ийн оюутнуудад тэгж үзүүлдэг байлаа. Тэр жүжгийг зохиолыг олон продакшн, уран бүтээлчид надаас асуудаг юм. Харамсалтай нь байхгүй. Видео ч үлдээгүй. Ер нь хэнэггүй гэх үү, тэнэг гэх үү. Надад архивтаа хадгалж үлдээгүй, тухайн үед үзэж, сонсож байсан хүмүүс л мэдэх, санах уран бүтээл олон байдаг юм.

-Эл жүжгийн хөгжмийг Х.Булган агсан зохиож, жүжгийн дуу “Зүүд”-ийг “Харанга” хамтлаг сонсогчдод хүргэснийг хүмүүс мэдэх байх.

-Угаасаа ч миний драмын театрт байсан, гараад удаагүй үе болохоор “Харанга”-ынхантайгаа ойр дотно явлаа. “Зүүд”-ээ ийм сайн дуу болж, ингэж урт насална гэж тухайн үедээ мэдээгүй. Булган (Төрийн шагналт, хөгжмийн зохиолч З.Хангалын хүү, “Харанга” хамтлагийн даралтат хөгжимчин) бид хоёр багын найзууд байсан юм. Миний найз чинь их дайчин, хурдтай хүн атлаа их зөөлхөн зантай. Өөд болтол нь нөхөрлөсөн дөө. Намайг “Чи гитараа тоглооч” гэж шахдаг ганц хүн байлаа. Сод авьяастай хүн болохоор бурхны дэргэд очихоор эрт яваад, тэндээ хөгжмөө зохиож байгаа байх л гэж бодож явдаг юм.

-“Зүүд” таны зохиосон хэд дэх дуу бол?

-“Зүүд” миний зохиосон хэд дэх дуу гэдгийг ч санахгүй байна. “Харанга”-ын “Жаалхүү” Мөөгий (“Харанга” хамтлагийн хөгжмийн тeхникч Ц.Мөнх-Эрдэнэ)-г яагаад ингэж хочилсон нь учиртай. Миний бүр сурагч байхдаа үг, аяыг нь зохиосон “Жаалхүү” гэж дуугаар уралдаанд оролцдог, дуулдаг байсан юм билээ. Тухайн үеийн хүүхдүүд дунд нэр гарч байсан л дуу. Тэр цагаас хойш, оюутан байхдаа зохиосон барьсан дуунуудаа тоолбол нэлээд тоо гарах байх.

-Энэ онд мюзикл найруулан хүргэнэ-

-Таныг нийслэлийн Улаанбаатар чуулгын даргаар очоод удаагүй байхад уулзсанаа санаж байна. Тэр үед та “Монголд тайз нь эргэдэг, театрын зориулалттай дөрвөн барилга байгаагийн нэг нь манайх. Бид чуулгаа хөгжимт театр болгож, мюзиклийг Монголд хөгжүүлэхийг зорьж байна” гэсэн. Зорьсондоо хүрч чуулгаа театр болгожээ.

-Нийслэлийн Улаанбаатар чуулгыг “Улаанбаатар” театр болгож өргөжүүлэх гэж сүүлийн таван жил хөөцөлдсөн. Манайх өнгөрсөн хугацаанд “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Анхны үнсэлт” зэрэг мюзиклийг хүргэсэн. Цаашид ч энэ төрлийн уран бүтээлүүд хүргэнэ.

-Даргын ажлаа өгсөн гэсэн. Одоо жүжиг найруулах уу?

-Өнгөрсөн хэдэн жилд театрынхаа даргын албыг хашиж байсан учраас уран бүтээлүүдэд зохиолч, найруулагчаар ажиллах боломжгүй байлаа. Харин Цагаан сарын өмнөхөн даргын албаа дараагийн хүнд нь хүлээлгэж өгөөд, уран сайхны удирдагчаар ажиллахаар болсон. Тиймээс театрынхаа уран бүтээлийн дотор орж ажиллах боломжтой болж байна.

-Хэзээ таны жүжгийг үзэх бол?

-Цаг хугацаа зааж хэлэх хэцүү. Энд онд багтаах санаа бий. Харин тодорхой хэлж чадах нь мюзикл байна.

-Дуртай зүйл их байна аа-

-Өнөөдрийг хүртэл урлагийн олон салбарт олон чиглэлээр ажиллажээ. Нэвтрүүлэг хөтлөн, кино найруулж, дууны ая, шүлэг зохиодог гээд олон ч уран бүтээл хийж. Алинд нь илүү дуртай, аль нь таныг хамгийн татдаг вэ?

-Миний багш Давид Ливнев (Оросын найруулагч, жүжгийн зохиолч, ГИТИС-ийн багш Давид Григорьевич Ливнев) “Бүх зүйл тайз. Тайз хаана ч байж болно. Тайз байгаа л бол найруулагч байх ёстой” гэдэг байв. Би багшийнхаа энэ үгийг санаж, хаана ч, ямар ч уран бүтээлд ажиллахдаа бодож хийдэг. Би театрын найруулагчаар л төгссөн, түүнийгээ л хийнэ гэх нь өрөөсгөл. Хүн ер нь хөрвөх чадвартай байх хэрэгтэй шүү дээ. Чадаж л байвал яагаад өөрийгөө төрөл бүрээр сорьж, ажиллаж болохгүй гэж. Урлаг олон зүйлийн нэгдэл. Нэг талдаа амьдралын хэв маягийг ч тодорхойлдог. Амьдралд нь нөлөөлдөг шүү дээ. Ер нь дуртай зүйл их байна аа.

-Тэгвэл танд оролдож үзсэн ч хийж ч чадаагүй ажил байдаг уу?

-Би ингэж боддог. Соёл урлагаараа тэргүүлж байгаа орнууд “Мөнгө байна. Санаа алга” гэдэг. Гэтэл манайхан “Санаа байна. Санхүү алга” гэдэг. Гэхдээ яг үнэндээ манайхны санаа гээд байгаа зүйлс тэдний хувьд аль хэдийн туршаад, хийгээд үзчихсэн зүйл байдаг. Бид хойноос нь л алхаж, заримдаа гүйж, дунд л зогсож амраад, эргээд шогшиж яваа шүү дээ. Гүйцэх хаа ч байсан юм. Ингээд бодохоор хийж чадаагүй, амжаагүй ажил зөндөө байна.

-Өнөөдрийг хүртэл ажилдаа, уран бүтээлдээ баримталж ирсэн зарчим бий юү?

-Би Эхэлсэн зүйлийнхээ эцсийг үзэж байж л салдаг хүн. Өөр зарчим байдаг юм болов уу. Эсвэл байдгийгаа би өөрөө ч мэддэггүй байх. Мэргэжилтэй ч холбоотой байж болох юм. Тайзны ард байж сурсан хүний давуу бөгөөд дутагдалтай тал энэ шүү дээ. Бүхний өмнө гарч цээжээ дэлддэггүй, хийх ёстойгоо хийгээд л, ардаа байж байх нь амар санагддаг, тийм хүмүүст.

-Гэхдээ тэр нь номхон байна гэсэн үг биш байх.

-Мэдээж. Гэхдээ хоосон биш. Ямар ч зүйлийн суурь болох ёстой. “Хуучин бүхэн ул болж, шинэ бүхэн зул болох” гэдэг дээ. Би ул гэдгийг нь суурь гэж ойлгодог. Тэгэхээр ул нь сайн бол зул нь сайн байна гэдэгт итгэдэг.

-“Зээгээ харах төдийд л хайлаад урсчихаж байгаа юм-

-Ярилцлагын эхэнд рок амьдралын хэв маягийн талаар дурдаад өнгөрсөн. Таны амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна уу?

-Хүн нас нэмэх тусам үйл хөдлөл нь удааширдаг ч үг нь ч хүнд даацтай болдог шүү дээ. Гэсэн ч сэтгэлгээ минь залуугаараа байна. Амьдралын хэв маяг ч цаг үеэ дагаад жаахан өөрчлөгдсөн л байх.

-Та одоо төмөр хүлгээ унаж байгаа юу?

-Уналгүй яах вэ. “Harley Davidson”-ы 100 жилийн ойдоо зориулж цөөн тоогоор гаргасан “Fatboy” загвар. Энэ мототойгоо их удаж байна.

-Мотоциклио унаад салхи татуулаад давхихад сэтгэл сэргэнэ биз?

-Рок хөгжмөөс авдаг мэдрэмж нэг л өөр байдаг юм аа. Нэг тийм эрх чөлөөтэй мэдрэмж. Тэр мэдрэмжтэй их төстэй. Монголчууд хурдан хүлгээ унаад давхих дуртай ард түмэн шүү дээ. Түүнтэй л ижил. Мотогоо унаад давхихад яг л тийм мэдрэмж төрдөг. Нэг тийм хийморьлог. Гэхдээ хүмүүс харахдаа “Муусайн сагсуу юмнууд” гэж боддог. Мотоцикльтой хүн харахаараа машинаараа шахчих гээд л, эсвэл уралдчих гээд л.

-Рок хэв маягийн салшгүй нэг хэсэг мэт санагддаг.

-Гэхдээ одоогийн залуусын сэтгэлгээ, хувцаслалт, хэв маяг өөр. Мэндлэх, хүндлэх ёс нь хүртэл өөр. Унаж буй мотоцикл нь ч өөр. Хөгжмийн хувьд ч тэр. “Growl of clown” хамтлагийг хар л даа. Худлаа үнэн хөгжим ярьдаг хүмүүст тэдний уран бүтээлийг сонсгомоор л санагддаг. Ингээд бодохоор урам ордог шүү. Миний багаасаа сонссон, түгээхийг хүсэж, зорьж байсан рок хөгжим Монголд улам хөгжиж, олон урсгалууд орж ирж, тэдгээр нь ингэж залууст нөлөөлж буйг харах сайхан.

-Нас ахихаар мэдрэмжүүд дарагдаж байна уу?

-50 хүрснээсээ хойш нас ахиж буйгаа мэдэрч байна. Хамт ажилладаг, эргэн тойрны хүмүүс бүгд л “Ах аа” гэж дууддаг боллоо. Сүүлдээ ч гуайлуулж ч байх шиг. Сэтгэлгээ хэдий залуу ч биеэрээ бас мэдэрдэг юм байна. Гудамжаар алхаж явж байгаад жалга таарахад харайна. Санаагаар бол цаана нь үсрээд гарчихмаар. Гэтэл залуугийнх шигээ байж яагаад ч чадахгүй.

-“Одоогийн залуус тийм, ийм” гээд л хүмүүс ярьдаг. Харин таныхаар одоогийн залуус ямархуу санагдах юм бэ дээ?

-Биднийг залуу байхад “Одоогийн залуус тийм, ийм” гээд л муулдаг байлаа. Тэрний өмнөх үе ч тэгдэг байсан биз. Харин сүүлийн үеийн залуусыг магтдаг болж. Яах вэ, жул хэсэг нь байдаг л байх. Гэхдээ олонх нь үнэхээр өөр, күүл байгаа нь үнэн шүү дээ. Их азтай нь, би дандаа залуучуудтай ажилладаг. Энэ нь сэтгэлгээний хувьд залуу байх, цаг үетэйгээ хөл нийлүүлэх давуу талтай боловч үеийнхэнтэйгээ хэл амаа ололцож чадахгүй болчихдог дутагдалтай юм байна.

-Ингэхэд та өвөө болж амжсан уу. Рок өвөө байх ямар байна даа?

-Зээ охинтой болсон. “Охиноо төрөх эмнэлэг рүү явахад сандарсан” гээд л хүмүүсийн ярихыг өмнө нь зөндөө сонсож байсан ч тоодоггүй байсан юм. Гэтэл үнэн юм билээ. Зээгээ төрөхөд аймаар сандарсан.

-“Хүн хүүхдийнхээ хүүхдийг илүү хайрладаг” гэдэг үнэн байна уу?

-Үнэнээр барах уу даа. Хүүхдэдээ хүн хатуурхаж чаддаг. Би ч охиноо, хүүгээ хорьж, хатуурхаж л байсан. Зээгээ бол үнэхээр чадахгүй. Ээж, аав нь хүссэн зүйлийг нь хорих, загнахаар бүр өр өвдөөд байгаа юм чинь. Харах төдийд л хайлаад урсчихаж байгаа юм. Хэд хоног хол байхаар л нүдэнд харагдаад, санана. Яадаг гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2 сар 27, 2023 09:42

Хүн гэж сонин Амьтан шүү, Энэ Мөнхсахйхан саяхныг хүртэл Коммунизмын үеийн шагн�##� нтр гээд Шүүмжилж ярьдаг байсан Хүн өнөөдөр Өөрөө шагн�##� авчихаад Гоё гоё юм яриад сууж байх ч гэж,

хүннү
хүннү
2 сар 27, 2023 14:32
Reply to  иргэн

Худлаа ярихаа боль

ЗОЧИН
ЗОЧИН
2 сар 27, 2023 14:44

Зүүдээ ярьчихваа хөөрхий хэзээ ч сайхан байх шаас даан ч байхгүйдээ

Зочин
Зочин
2 сар 27, 2023 19:43

ЭНЭ ОДОО ТЭГЭЭД ЦАРАЙЛАГ БАЙСАН ХҮҮХНҮҮД ЭРГЭЖ ХАРДАГ БАЙСАН ГЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ? АНГИРМАА ГЭЖ НЭГ СОНИН АВГАЙТАЙ ШАЛ ТЭНЭГ НЭГ ДУУ ДУУЛСААН ЭНЭ ХҮН ХЭРВЭЭ БИ ДАРС БАЙСАН БОЛ ХАГА ШИДЭГДСЭН ХУНДАГА ЧИНЬ БАЙЯ Ч ГЭХ ШИГ.ЛАА БАЙСАН БОЛ ХАЙЛАХ ТОС НЬ БИ БАЙЯА Ч ГЭХ ШИГ.ЭНЭ БИД ХОЁРЫН РОК МАНГАС Ч ГЭЖ ДЭЭ ЭНЭ ЦАРАЙЛАГ БОЛ БИ ДЭЛХИЙН ЖЕНЕТЕЛМЭН БОЛЖ ТААРЛАА КӨӨРКӨСДӨӨ ХҮН ӨӨРИЙГӨӨ ГОЛОХГҮЙ ЮМ ДАА ХӨӨШ РОК ЦАРАЙЛАГАА ЗҮГЭЭР Л НЭГ НАМБАТАЙ ӨВӨӨ БАЙ ҮХСЭН АЦААРАА РОК ӨВГӨН МАНГАС ЗҮГЭЭР Л АЯТАЙХАН БАЙ ЧАМД ЭНЭ НЬ ӨЛЗИЙТЭЙ ДУРГҮЙ ХҮРЧИХЛЭЭ ЯМАР ИХ БҮЛТЭРДЭГ ЗӨНӨГ ВЭ? ГАГНУУР АВАХ ГАЗРААРАА ХАНЗАРЧ ҮЗЭЭРЭЙ ӨВГӨН МИНЬ ЧИ БОЛ СУРАГГҮЙ ГАР ШҮҮ

Зочин
Зочин
2 сар 28, 2023 10:49
Reply to  Зочин

Чи хөдөөний атаархагч бна хотод өссөн хүмүүс өөр шүү

raagiin batochir
raagiin batochir
2 сар 27, 2023 21:36

Ravdan gyai bol stagiig eselcen cetgyylch bailaa Mash daryy tolov myhain srag yedee yigarjin bolon krill bichig ycegiin tolgoi yhaatan baicaniig and nohod ni andahgyi

Иргэн
Иргэн
2 сар 28, 2023 11:54

Сайхан ярилцлага бна, " Рок мангас"-таа амжилт хүсье.

зочин
зочин
2 сар 28, 2023 12:11

Заи ингээд төр засгийн мэлмийд өртөөд хүн амьтан элдэв янзын шагн�##� аваад хөөрч догдолоод өмнөх ярьж хэлж байснаасаа тэс өөрөөр яриад сууж байхыг хардаг л юум байна авч өгөлцдөг тэр шагн�##� нь зарим нэг төрийн мэлмийд үл үзэгдэгсэдийг тойроод тойруулаад байх шиг санагдах юум өдийд тэр гялгар төмөр энгэрт нь очиод на�##�дчихв�##� на�##�дчихаар болсон уран бүтээлчид байнаа байна жишээ нь гэвэл наад зах нь хөөрхий Бямбацогт гэж жүжигчин байна �##�ь ч т�##�аараа боёо аглуу хоёроос илүү юу гэхээс яавч дутуугүй дотортой жүжигчин шүү дээ тэгэхэд төрийн мэлмийд өртдөггүй нь сонин тэгэхэд тэр хоёр нь түүнд олддоггүй гялгар төмөрийг нь санжигнуулаад мар�##�даад сууж байгаа нь эмэгнэлтэй юум даа

Холбоотой мэдээ

Back to top button