Top StoriesЯрилцлага

Ч.Номин: Худал амламааргүй, бодит байдлаа үнэнээр нь л хэлмээр байна

Соёлын сайд Ч.Номинтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Ямар нэг байгууллагыг хувьчлахгүй, албан ёсоор хэлье

-Соёлын салбарынхан цалингаа нэмүүлэхийг хүсэж, жагссан цаг үед бид ярилцаж байна. Харин та гол шийдлийг менежментийн шинэчлэлийн бодлоготой холбон тайлбарласан байна л даа. Үүнийг дагаад соёлын суурь байгууллагуудыг хувьчлах нь гэх мэтээр ид хэлэлцэж эхэллээ. Энэ бодлогын гол концепц юу юм бэ?

-Манай салбарт 7000 төрийн албан хаагч бий. 330 сумын соёлын төвөөс эхлээд номын сан, музей, галерей, театр, чуулга гээд чиглэл, чиглэлийн олон байгууллага энэ хүрээнд багтдаг. Үүнд төрөөс заавал дааж, үйл ажиллагааг нь тасралтгүй авч явах ёстой байгууллагууд ч бийг санууштай.

Цалингийн асуудал өдгөө ид яригдаж байна л даа. Үүгээр жишээ татахад л, ийм эдийн засгийн нөхцөлд, ийм төсөвтэй үед цалинг хангалттай нэмэх боломж тун бага. Тийм учраас ямар нэгэн байдлаар энэ салбарт төсвөөс гадуурх санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй болж буй. Ингэх хэрэгцээ, шаардлага нэгэнт үүссэн. Зөвхөн цалин биш, иргэдэд чанартай, сайн бүтээл туурвин хүргэхэд ч илүү их санхүү, хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Бид хэчнээн романтикаар бодоод, 41 их наяд төгрөгийн ДНБ-тэй нөхцөлд бодит байдлаа бодолцож үзэхээс аргагүй. Тэр нь, төсвийн бус санхүүгийн эх үүсвэртэй болох асуудал юм.

“Сайд бүгдийг бизнес сэтгэлгээгээр харж байна” гэж шүүмжилдэг. Угтаа санхүүгийн нөхцөл нь сайжирч байж л манай салбар хөгжинө.

Нэгт, төсвөөс хараат байдлаар байлгаад л байж болно.

Хоёрт, менежментийн шинэчлэл хийх боломжтой.

Гуравт, бүтцийн өөрчлөлт хийж болно.

Дөрөвт, хувьчилж болно.

Тавт, хувьцаат компани болгож болно. Ийм таван шийдэл олон улсад бий. Бид менежментийн шинэчлэл хийх нь зүйтэй, тэгж гэмээнэ удирдлага нь төрөөс хараат бус, удирдах зөвлөлтэй, санхүүгийн бие даасан чадамжтай болж, чадавхжих, хөгжих боломжтой хэмээн үндсэн концепцоо боловсруулаад байгаа юм.

Хүмүүс бас “Яагаад эхлээд хийгээгүй юм” гэж асууж байна. Энэ бол салбарын, цаашлаад хувь хүний амьдралд нөлөөтэй асуудал. Иймд сэтгэл хөдлөлөөр ч юм уу, аливаа судалгаа шинжилгээнд үл суурилж хийж огт болохгүй. Хурдан хийхээсээ зөв хийх нь чухал.

-Энэ агуулгаарх судалгаа хэзээнээс эхэлсэн бэ?

-Хөндлөнгөөс харахад судалгаанд их хугацаа зарцуулаад байгаа юм шиг боловч, эхлээд яам өөрөө тогтворжих хэрэгтэй байлаа. Ажиллах суурь хууль эрх зүйн орчноо ч бүрдүүлэх хэрэгтэй байсан. Төр хуулийнхаа хүрээнд л ажиллана шүү дээ. Сайд толгой мэдэж юуг ч шийдэж болохгүй. Ийм ажлууд явж, үүнтэй уялдуулан олон тооны судалгааг даацтай, няхуур хийсэн. Соёлын бүтээлч үйлдвэрлэлд дан 7000 төрийн албан хаагчаас гадна 11 мянган хувийн хэвшил хамаардаг. Тэднийг хэрхэн “үйлдвэржүүлэх”, Creative Industry (Бүтээлч салбар) болгох тухай судалгааг 2021 оноос эхлэн хийж, хуулиа боловсруулан УИХ-д өргөн бариад байна.

Бидний ярьж буй сэдвийн хүрээнд бол соёлын салбарын байгууллагуудыг хэрхэн дахин загварчлах буюу Re-Engineering хийх асуудлыг судалж байна. Музейгээр жишээ татъя. Музей өдгөө дэлхий дахинд зөвхөн үзмэрээ үзээд, тойроод гардаг биш Experience center буюу мэдрэмж авдаг газар болсон. Зөвхөн тасалбараа борлуулдаг биш арга хэмжээ, event (өдөрлөг) зохион байгуулдаг олон талт соёлын орчин болсноор түрээсийн орлого орж ирнэ. Ингэснээр эргээд тасалбараа хямдруулах, эргээд зарим үед музейгээ үнэгүй үзүүлдэг байх боломж бий болно гэх мэт. Давхар ажилчдын цалин, нийгмийн баталгааны асуудал ч хөндөгдөнө шүү дээ.

Ийм маягаар хэрхэн хөгжүүлж, Re-Engineering (дахин загварчлах) хийх чиглэлд, байгууллага бүрийг онцлог, онцлогоор нь жил гаруйн хугацаанд судалж байна. Номын сан бас нэг өөр. Театр, чуулгууд бас нэг өөр. Дахин давтан хэлэхэд, төр байгаа цагт үйл ажиллагааг нь тогтмол хариуцан авч явах ёстой байгууллага гэж бий. Улс театраа хариуцах ч, давхар яаж хөрөнгийн менежментийг нь зөв хийх вэ. Театрын орон зайг яаж тогтмол үйл ажиллагаатай, түүнтэйгээ уялдсан төсвийн бус орлоготой болгох вэ гэх мэтээр хандана гэсэн үг л дээ.

Цаашлаад, менежментийн шинэчлэлийн хүрээнд зөвхөн нэг даргаас хараат бус, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн удирдах зөвлөлтэй байх нь зөв гэж харж байна. Удирдах зөвлөлд нэг талаас үйлдвэрчний эвлэл нь, нөгөө талаас эдийн засгийн хүмүүс нь гэх мэтээр бүрдэж, ажиллах жишээтэй. Удирдлага нь эргээд удирдах зөвлөлийнхөө өмнө хариуцлага хүлээдэг ийм тогтолцоо ч менежментийн чиглэлийн хүрээнд яригдаж байгаа юм.

-Таван арга замд менежментийн шинэчлэл, хувьчлал хоёрыг тусад нь нэрлэлээ. Өөрөөр хэлбэл хоёр тусдаа зүйл байна. Одоо хүмүүс цирк шиг хувьчлах нь, нэг хүнд өгөх нь л гэж ойлгоод байна. Ялгаа нь юу юм бэ?

-Сонгодог урлаг, соёлын өв гээд төр байгаа цагт тогтмол хариуцан авч явах ёстой салбар, байгууллага гэж бий. Ашигтай байна уу, алдагдалтай байна уу, хамаагүй. Энэ утгаараа ч тэр, аливаа байгууллагыг хувьчлах тухай асуудал огт байхгүй юм шүү. Үүнийг албан ёсоор хэлье. Харин яаж менежментийн шинэчлэлийг бүтцийн өөрчлөлтийн хамт хийж, тухайн байгууллагын үнэлэмж, үр өгөөжийг нэмэх вэ гэдэг асуудалд анхаарах юм.

Худлаа амлалт хэлбэл алсдаа уршигтай

-Одоо төрийн албан хаагчдын цалингийн асуудал руу оръё. Та үе шаттай нэмнэ, шууд хүссэн хэмжээнд нь хүргэх боломжгүй гэдгийг шулуухан хэлж байсан. Яг одоо төсөв тодотгох гэж байна. Үүнтэй энэ асуудал хэрхэн уялдаж байгааг эхлээд тодруулъя?

-Эхэнд дурдсанчлан, бид юуг ч мөрөөдөж, фантазалж болно. Гэхдээ бодит байдлаа эргэн харах, ойлгох ёстой. Сайн мэдээ гэвэл, энэ тавдугаар сард Монгол Улсын нэг хүнд ноогдох ДНБ анх удаа 5 мянган ам.долларт хүрлээ. Энэ түүхэнд байгаагүй үзүүлэлт. Нөгөө талд үнийн өсөлт, инфляц сөргөөр нөлөөлж буйг бид ойлгож байгаа шүү дээ. Ийм үед бид төсвийнхөө хүрээнд л үйл ажиллагаагаа явуулна.

Тодруулбал, манай улс 17 их наяд төгрөгийн төсөвтэй. Үүний 14.2 их наядыг нь буюу 80 хувийг нь зөвхөн урсгал зардалд (цалинн, тэтгэвэрт) зарцуулдаг. Тэгэхээр, ийм нөхцөлд цалинг хүссэн хэмжээгээрээ шууд нэмнэ гэдэг тун боломжгүй нь харагдаж байна.

Асуултад чинь хариулахад, төсвийн тодотгол эхний байдлаар яригдаж байна. Бид саналаа өгсөн.

Цалин нэмэх асуудалд ХНХЯ дээр нэгдсэн систем төвлөрч ажилладаг хуультай. Тухайн салбарын яам болон Сангийн яам саналаа нэгтгэдэг. Засгийн газар цааш УИХ-д өргөн мэдүүлнэ. УИХ эцсийн шийдвэрийг  гаргана. Бид энэ хүрээнд, юун түрүүнд боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай ижил түвшинд аваачъя гэдэг саналаа хүргүүлсэн байгаа.

Анхнаасаа манай улсад цалин хөлсний бодлого нэгдмэл яваагүй. Үүнээс болж төрийн албан хаагчдын цалинд ялгаатай байдал үүсэж, тогтсон. Анх л цалин бага гараанаас эхэлсэн. Тийм учраас нэмээд, нэмээд нөгөө ялгаатай байдлаас болж, бусад салбартаа дүйцэж очдоггүй. Уг нь сүүлийн хоёр жилд соёлын салбарынхны цалин 20 хувиар нэмэгдсэн байдаг. Гэвч цалингийн өөр, өөр системтэй, бодлого нэгдмэл бус учраас өөрчлөлт нь мэдрэгддэггүй.

Тийм учраас Засгийн газраас ер нийт төрийн албан хаагчдын цалинг нэг системд оруулъя гэж байгаа. Ийм бодлогын шийдвэр гарч буй.

-Эхлээд сууриар нь алдаагаа засъя гэж байгаа юм байна?

-Тийм. Тэр хүрээндээ, хамгийн эхний шатанд соёлын салбарынхны цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай тэгшитгэе гэдэг саналаа хүргүүлээд байна.

-Одоо уншигчид тоо л хайна. Ингэснээр эхний ээлжид яг тэдэн төгрөгийн цалинтай болгоно гэж хэлж чадах уу?

-Надаас хүн бүр л ингэж асууж байна. Попоръё гэвэл шууд хэлчихнэ л дээ. Гэхдээ шинэ үеийн улстөрчдөд ийм зан чанар битгий байгаасай гэж боддог. Худлаа амлалтуудаас болж өнгөрсөн хугацаанд бид иргэдтэйгээ үл ойлголцолд хүрсэн. Тийм ч учраас би байгаа байдлаа үнэнээр нь хэлэх ёстой гэж бодож байгаа.

Би энэ албан тушаалд тодорхой цаг хугацаатай ирсэн. Тэр хугацаандаа суурь асуудлыг хөндөж, тогтолцоонд нь өөрчлөлт оруулчхаад явъя гэж зорьдог. Дараагийн сайд ирэхэд нөгөө л асуудал битгий яригдаж байгаасай гэсэн чин хүсэл бий. Тэр утгаараа би худлаа амлаж, гал унтраасан байдлаар нэг удаа тоо хэлэх нь уртдаа сөрөг үр дагавартай, уршигтай. Тийм учраас амлахгүй, тоо хэлэхгүй байгаа.

Манай яамнаас мөн Засгийн газарт, цалингийн зардлаа доод тал нь 129 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал өгсөн. ХНХЯ хянана, Сангийн яам улсын төсөв дийлэх эсэхийг харна. Ингээд ЗГ-аас УИХ-д шилжинэ гээд дээр дурдсан процесс үргэлжилнэ. Тэгэхээр зөвхөн Соёлын яам дур мэдэн шийдвэр гаргахгүй зүйлд худлаа дүн хэлж, гал унтраах гэж, амлалт өгөх нь буруу юм аа. Үл ойлголцол үүсэх суурь тавигдана шүү дээ. Цаашдаа энэ нь манай яамны тогтвортой оршин тогтнох эсэх асуудалд уршиг дагуулах магадлалтай.

Гэхдээ би боломжоороо хэлээд байгаа. Боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай тэгшигтгэнэ гэлээ. Зардлаа дахиад 129 тэрбумаар нэмэх санал өгсөн гэлээ (Инээв). Энэ бол төсвийн даацаас хэтрүүлэн шаардаж буй хэрэг шүү дээ.

Соёлын салбарын ААН-үүд өртөг биш зардал суурьтай тул НӨАТ-аас чөлөөлөгдөх нь зөв

-Өнгөрсөн хугацаанд судалгаа хийсээр Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай гол хуулиа өргөн барьсан нь олзуурхууштай байлаа. Яг ямар агуулгуудыг нь цааш яваасай, дэмжлэг аваасай гэж хүсэж байна вэ, Сайдын хувьд. Жишээ нь, оюуны салбарын байгууллагуудыг НӨАТ-аас чөлөөлөх заалт тусгасан байсан гэж дуулсан?

-Ер нь манай салбарынхан намайг битгий буруугаар ойлгоосой. Хувийн хэвшил суурьтай хүн орж ирээд л, соёлын салбарыг тэр чигт нь эдийн засаг, мөнгө гэж харлаа гэж бодоод байдаг л даа. Зүй нь, соёл хэрэглээнд орж байж оршин тогтнол нь батаждаг. Өдөр тутмын хэрэглээнд орох хэрэгтэй болно гэсэн үг. Хэрэглээнд оруулахгүй л бол бидний соёлын өв алсын алсдаа мөхөхийн эхлэл. Үүнийг баталсан олон судалгаа, практик бий. Харин хэрэглээнд оруулна гэдэг маань соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэсэн үг.

Соёлын салбарт кино урлаг, дуу хөгжим, дүрслэх урлаг, хэвлэл мэдээлэл гэх мэт 12 дэд салбар бий. Гадаад ертөнцөөс олон янз соёлын түрлэг ч идэвхийлэн орж ирж байна. Бид үүнтэй зэрэгцүүлж, өөрсдийн соёлыг бүтээгдэхүүн, хэрэглээ болгож байж, хамгаалалт үүсгэх боломжтой. Энэ агуулгаараа манай соёлын бүтээлч үйлдвэрлэгчид эдийн засагжиж, “аж үйлдвэр” болох ёстой. Ийм учраас маш чухал хууль юм л даа.

Хуулийн төслөө боловсруулахын тулд өнгөрсөн хоёр жилд даацтай судалгаа хийсэн. 4000 гаруй хүмүүсийн оролцоотойгоор энэ төсөл боловсруулагдсан. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн экосистемийг бүрдүүлэхийн тулд хэрэглэгчээ ч бэлтгэх агуулгад анхаарсан. Манай Оюуны өмчийн болон Зохиогчийн эрхийн тухай хууль сайн. Бүртгэлийн шинжтэй л дээ. Харин бүртгэгдсэн оюуны өмчийн бүтээлүүдийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг хэсэг нь орхигдсон. Манай хууль энэ чиглэлд нь анхаарч, бие даасан шийдлүүд санал болгож буй.

Нэгт, тоолуурын систем. Дуу хөгжмийн салбараар жишээ татахад, караокег ярьж болох юм. Караоке ажиллуулж буй тал нь орлогоо олдог ч, тэнд дуулж байгаа дууг бүтээсэн зохиогчид “гинжин хэлхээ”-нээс гадуур үлддэг. Уг нь дууг нь караокед тоглуулж, үйлчилгээ үзүүлж буйн хувьд орлогын тодорхой хувь зохиогчдод, уран бүтээлчдэд очих учиртай. Иймд зохиогч нь унтаж байсан ч дууг нь караокед дуулах бүрд орлого нь орж ирж байх зохицуулалтыг энэ тоолуурын систем бий болгох юм. Зөвхөн дуу хөгжмийн салбарт биш. Гэрэл зураг ч багтана. Бид улсын хэмжээнд гэрэл зургийн банк үүсгэхээр санаачилсан. Тэнд бүх зураг бүртгэгдэнэ, хэрэглээнд орж буй хөдөлгөөн бүр хянагдана, тэр хэрээр оюуны өмчийн хулгайтай тэмцэнэ, гэрэл зургийг авторууд зүй ёсны орлогоо олно.

Энд төр, хувийн хэвшил, хамтын удирдлагын байгууллагууд ижил оролцоотой ажиллах юм.

Хоёрт, хамтын удирдлагын байгууллагуудыг илүү хөгжүүлэх, хүчирхэгжүүлэх. Практик дээр бид туршсан. Кино салбар хуультай болж, кино урлагийн зөвлөл байгуулагдсан. “Зөвлөл 11 хүнээс бүрдэнэ, долоо нь мэргэжлийн төлөөлөл байна, төр санхүүжүүлнэ” гээд хуульчилчихсан. Ингэснээр сургалт хөгжүүлэлт, олон улсад зуучлах, гадаадын уран бүтээлчдийн Монголд зураг авалтаа хийх гээд бүх талын механизм хөгжиж буй. Хэдий салбар дотроо өрсөлдөж байгаа ч нийтлэг эрх ашгийг нь нэгтгэж, бодлогоо төртэй хэлэлцдэг хамтын удирдлагын байгууллагууд хүчтэй байхыг ашигтай талыг үүнээс харж болно.  

Гуравт, хэрэглэгчээ бэлтгэх. Энэ нь иээдүйд соёлын үйлчилгээ хүртэж сурсан хэрэглэгч нараа бэлтгэх тухай агуулга юм. Үүний тулд соёлын эрхийн бичгийг санаачилсан. Судалгаа хийхэд, НҮБ-аас хүний хөгжлийн арга хэмжээнээс өсвөр насныхан илүүтэй орхигддог юм байна. Харин манай улсад 170 мянга орчим өсвөр насны хүүхдүүд байгаа. Тэд соёл, биеийн тамир, спортын үйл ажиллагаанаас орхигддог. Иймд 15-18 насныханд зориулсан соёлын эрхийн бичгийг санаачилсан. Тодруулбал, улсаас тодорхой санхүүг кредит болгож өгнө, (мөнгөөр нь өгөхгүй), хүүхэд түүнийгээ ашиглаж үзвэр үйлчилгээ авах боломжтой. Ном худалдаж авах, биеийн тамир спортоор хичээллэх, жүжиг үзэх гэх мэт. Энэ нь ирээдүйд өөрөө бие даан шийдвэр гаргаж, соёлын үйлчилгээ авч сурсан бие хүмүүсийг бэлтгэхэд ч эерэг нөлөөтэй.

Хамгийн онцлох агуулгуудыг нь товчоор дурдахад ийм байна.

-Хэвлэл мэдээллийн салбарын ААН-үүдийг НӨАТ-аас чөлөөлөх заалт хасагдсан уу. Эдийн засаг хүнд байгаа үед зөвхөн төрийн албан хаагчдаас гадна хувийн хэвшилд ч бас амаргүй байна. НӨАТ-ын заалтыг хувийн хэвшлүүдээ ч мөн авч үзсэн, чухал хараа байв уу гэж олзуурхсан?

-Тийм ээ, хувийн хэвшилд ч мөн цалингийн асуудал бий. Тэдний зүгээс, ядаж 10 хувийн НӨАТ төлөхгүй болчихвол түүнийгээ цалингийн зардалдаа зарцуулах хүсэлтэй буйгаа олонтой уламжилсан. Хэвлэл мэдээлэл тэргүүтэй оюуны салбар өөрөө өртөг суурьтай биш. Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад нэмүү өртөг үүссэн нөхцөлд НӨАТ тавих учиртай. Гэтэл бүтээлч үйлдвэрлэлийн дийлэнх ажил хүнээр, уран бүтээлчдээр хийгддэг. Энэ бүхэн өртөг биш дан зардал. Бараг 90 орчим хувь нь зардал суурьтай явдаг. Ийм учраас  соёлын салбарыг НӨАТ-аас чөлөөлөх боломжтой. Ингээд өргөн баригдсан ч татварын бодлоготой уялдахгүй байна гэдэг утгаар буцаан татагдсан байгаа. Нэгийн төдий шинэ заалтыг ч лоббидож, дэмжүүлнэ гэдэг их хүнд даваа.

Миний аав хууль бус зүйл хийгээгүй. Шинэ хууль надад нөлөөлнө гэж бодохгүй байна

-Саяхан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сангийн зарцуулалт ил болсон. “Батбаярын номыг хэвлэх” гэсэн утгатай зарцуулалт байсан шиг, үр шим нь тодорхойгүй, юм хийх гээд гуйж ирсэн хүмүүст үзэмжээрээ хэд гурван саяар нь өгчихсөн юм шиг дүр зураг харагдсан л даа. Яаж сонгон шалгаруулдаг, ямар төсөвтэй сан юм бэ?

-Соёл урлагийг дэмжих сан маань Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулагддаг. Манай яаманд хоёр сан харьяалагддагийн нэг нь энэ. Соёлын олон талт төрлийг хөгжүүлэх, шинэ залуу үеэ ч, туршлагатай уран бүтээлчдээ ч бүх чиглэлээр нь дэмжих зорилготой сан.

Олон жил үйл ажиллагаа явуулж байна.  Харин сүүлийн гурван жилд ил тод болсон давуу талтай. Тодруулбал, цахимаар төслөө хүлээж аваад, МҮОНТ-ээр шалгаруулалт нь нэвтрүүлэг болж танилцуулагдаж байгаа.  Тусгай сангийн тухай хуулиар, энэ Соёлын сайдын хяналт, эрх мэдлээс хол. Шалгаруулалтын тусгай баг гарч, цахимаар хүлээн авсан төслүүдтэйгээ танилцана. Тэдний шалгаруулсан төсөлд нь санхүүжилтийг олгоно. Төсөв нь жилд нэг удаа батлагдана. 2023 онд 700 гаруй сая төгрөг төсөвлөгдсөн.

Харин Соёлын яамны зүгээс, тухайн жилийн төсвийн зарцуулалтын тодорхой хувийг агуулга, зорилгод чиглүүлж болдог. “Хүүхэд залууст чиглэсэн төслийг 50 хувьд нь дэмжинэ” гэх жишээтэй. Харин төсөл нэг бүрд сайд коммент хэлэх боломжгүй гэсэн үг. Энэ нь ч зөв байх, хараат бус байх тусмаа л зөв шийдвэр гарна, сан зорилгынхоо дагуу ажиллана гэж харж байна.

-Сүүлд нь асуухад, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хуулийг өөрчлөх төслийг ЗГ-аас өргөн бариад байна шүү дээ. Энэ хуулиар төрийн өндөр албан тушаалтнуудын гэр бүл, хамаарал бүхий хүмүүс төрөөс алив хөнгөлөлттэй зээл, тусламж, тендер авах боломжгүй болно. Таны аав Н.Чинбат олон компанитай, төрөөс урамшуулал авдаг. Энэ хууль танд нөлөөлөх үү?

-Яг энэ цаг үед бол ямар нэг нөлөөлөл үүсээгүй л байна.

Манай гэр бүлийнхэн маш хөдөлмөрч улс. Мөн хөдөө аж ахуйн салбар өөрөө амар биш. Хүмүүс үр цацчихангуут л ногоо нь ургачихдаг юм шиг бодоод байдаг л даа. 90-хэн хоногт ажиллах цаг агаарын нөхцөлөөс шалтгаалсан цонх үе бий. Үний дээр, төрөөс үнийг нь тогтоодог. Ийм нөхцөлд тогтвортой үйл ажиллагаа явуулах маш хүнд.

Хүмүүс урамшуулал гэж буруу ойлгодог. Төрөөс гурилын үнийг тогтоодог. Энэ нь зах зээлийн ханшаас зөрүүтэй учир зөрүү дүнг нь төр олгож буй хэлбэр. Цаг агаарын нөхцөл байдал нь хүнд, үнийн бодлого нөлөөлдөг, нөгөө талдаа экспортлуулдаггүй. Ийм үед хүмүүс бизнес хийгээд үзээсэй гэж бодож байна.

Манай аавын эрхэлж буй бизнес өдийг хүртэл улсын хөгжлийн төлөө л явж ирсэн. Хүмүүсийн шуугиад байгаа шиг хууль бус юм хийгээгүй.  Тэгээгүй гэдэг нь нотлогдсон, сайд нь хүртэл зарласан. “Shilen.gov.mn” сайт дээр мэдээлэл нь нээлттэй тавигдсан байгаа. Тийм учраас нэг боломж олдсоных, ташаа мэдээллийг залруулах нь зүйтэй болов уу гэж бодлоо.

Миний хувьд энэ хуулийг зөв гэж харж, дэмжиж байгаа. Нэгэнт ижил зүйлийг зорьж буйн хувьд, ийм хууль батлагдаж гэмээнэ л удирдлага, зохион байгуулалт зөв голдиролдоо орох болов уу. Надад бол нөлөөлнө гэж бодохгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
1111111111111111
1111111111111111
2023-05-22 08:59

ОГЦОР

Зочин
Зочин
2023-05-22 09:07

Намхан нуруутай навтгар хамартай х�##�тар хүүхэн хулгайн мөнгөөр сайдын сууд�##� худ�##�даж авчихаад бэлэн сууж байгаа баримт нь байгаа. Албан туша�##� худ�##�дан авсан хэргийг АТГ ш�##�гамаар байна. МАН ер нь намдаа хандив өргөгчдийг сайдын суудлаар өр төлдөгийг ш�##�гуулъя. ЭХ-ий сайд Чойжилсүрэн иймэрхүү замаар сайдын сууд�##� авсан. Мөн Ж.Ганбаатар байна.

Зочин
Зочин
2023-05-23 09:15
Reply to  Зочин

Сагсуу ухнын аманд 5 тэрбумыг өгөхөд шууд сайд болно, 10 тэрбумыг өгвөл шууд элчин болно. 20 тэрбумыг өгвөл чиний гутлыг чинь үнсэж чамд Хөдөлмөрийн баатар өгөх болно.

Зочин
Зочин
2023-05-22 09:26

Хэрэгтэй хэрэггүй төсөл гэж өчнөөэ тэрбумаар нь бат�##�ж өөрөө ганцаараа идэж ууж ганц газар гацааж байхаар хүмүүсийн ц�##�инг нэм. Хүн бүр худ�##�дан ав�##�т хийж, эдийн засгийн эргэлт нэмэгдэж, улс орон чинь хөгжинө. Наад захын юм ойлгодоггүй юм бэ.

Отгоо
Отгоо
2023-05-22 09:50

Үнэнээ хэлэх биш чадахгүй байнаа гээд огцорох ёстой л доо

Зочин
Зочин
2023-05-22 09:50

�######�аа

Зочин
Зочин
2023-05-22 09:51

огцор. лЗайл.

Зочин
Зочин
2023-05-22 09:56

дЗайлаад өгнө үү. БАЯРЛАЛАА

Зочин
Зочин
2023-05-22 10:20

урлагийнхан өөрсдөө л толгойгоо ажиллуулж мөнгө олох ёстой болохоос биш төрд найдаад сууж болохгүй шүү

Зочин
Зочин
2023-05-22 10:26

Соёлын яам гээч мөнгөөр зарж бий болгосон яамаа Боловсролын Яаманд буцааж нэгтгэ Данхаа

Зочин
Зочин
2023-05-22 10:30

баахан сангаар дамжуулж танай гэр бүл идэж уусан нь үнэншдээ, эртэд гарсан мэдээллээр, соёлыг дэмжих ч гэлүү бас нэг сангаар үнэн аймшгийн хиймэл төслүүд, холбоонд хэдэн арван саяар нь тараасан байсан, ийм учраас л иргэд чамд итгэхгүй, үзэн ядаад байгааг яагаад ойлгодоггүй юм бэ, ширэн нүүрлээд л зүтгээд байхын

Зочин
Зочин
2023-05-22 10:47

Ха ха луйварчин эцгийн шантаачаар сайд ч гэх шиг. Сайд хийх чадваргүй ийм л новшнууд

Зочин
Зочин
2023-05-22 11:19

Gants iim said bgaad bayrlaj baina. Bid 30 jil hudal huurmag amlaltaar yvlaa. Bodit bdaltaigaa nuur tulj chadahgue soyoliin salbariinhan z##l.

Зочин
Зочин
2023-05-22 13:46

urlagiin heden alialagch nariin tsaling nemeh bish hasah estoi !! mongold sotsializmiin saihan tsag ued OROS AH nariin nuluuguur soel urlaga deed tsegtee hurtel hugjij bjee.1990 onoos hoish mongoliin urlag mungunii urlag bolson.chanariin shaardlaga hangaj bj tsalin yrih estoi alia salbadainuud meen kk

Irgen
Irgen
2023-05-22 19:55
Reply to  Зочин

Mai shuu! Bro!! - Zugeer l shiidel n ene dankhar turiin butsee baigaa ym! Tatan buulgahiin buulgaad, jijiglehiig n jijileh heregtei shte.

Zah zeelinhee zarchmaar l ajillaj sanhuujmeer bn. Bid nariin tatvariin munguur bish!

bat
bat
2023-05-22 19:43

mongoloor duuren duuchin,jujigchin bolloo SUIS-aa ehleed tsegtseleeechee.

Эрдэнэ
Эрдэнэ
2023-05-22 19:47

Псих

Бор зүрхээрээ амьдарч яваа энгийн нэгэн залуу
Бор зүрхээрээ амьдарч яваа энгийн нэгэн залуу
2023-05-22 19:48

Zugeer l 2 zuil shiidchimeer bgm.

1. Ene dankhaisan sum bolgond baidag soyoliin tovuudig huvichilmaar bgm. Baahan olon huntei ajil hiideggui hogiin gazaruud.
2. Er n ene urlag soyoliin arga hemjeenuuding uniig chollooloh heregtei ym bgm. Zah zeelinhee zarchmaar yvn shte

Ingevel tegeed yag ajlaa hiideg, ajildaa durtai humuus n uldeed, under tsalin hulsteigoor ajil amidralaa avaad ya ah bishu!

Irgen
Irgen
2023-05-22 19:52

Yag tiim. Ene dankhar turiin albanii olon zuun mayangan hunii tsaling nemeh bol hudlaa. Bur dood tal n 1.5say bolgohod hestuu erdoo l ene mangar turiiin butsee zadlaad jijigleh heregte.

Зочин
Зочин
2023-05-22 20:01

Ха ха даахгүй нохой булуу хураав гэгчээр ямарч чадваргүй байж луйвар эцгийнхээ шантаачаар сайд ч гэх шиг булайгаа чирч байна дөө

иргэн
иргэн
2023-05-23 08:51

Чи ганцаараа шийдэхгүй шдээ !!!!!!Дээд дарга гээд л өөрсдийгөө нэрлэсэн Хулгайчид чинь "цаг нь биш "" гээд Солиорсон байхад !!!!!!! Эсвэл тэр хүмүүстэйгэ оло т�##�аас нь Үнэнг хэлээд Зулгаа тэгвэл өөр байхдаа !!!!!!!!!Бүр амьдр�##�аасаа - буруу тасарсан МАН" МАХН??????? ийхан Зайлуулуул л Огцорцогоо!!!!!!!!! гэхдээ Хариуц�##�гаа хүлээ Хулгайчидаа!!!!!!!?????????##########

Зочин
Зочин
2023-05-23 09:09

МАН, Оюук Монголын соёл урлагийг доромжилж, энэ наримгар хүүхнийг СЯ-ны сайд болгосон, соёл, гоо зүй н боловсрол огт байхгүй, хүнс ярьж,төмс тараасан энэ булайгаа �######�уулаач !

Болд
Болд
2023-05-23 10:39

Урлагийн с�##�бараа хувьчил. Төрийн арга хэмжээ(Наадам, Төрийн концерт г. м) - нд харилцан тохиролцож гэрээ байгуулан урлагийнхан оролцож байхад болно. Тэгвэл тэр авчихлаа, энэ авсан гээд хэрэлдээд байдаг соёлын, урлагийн, тэргүүний ажилтан, гавъяат жүжигчин энэ тэр гэсэн элдэв тэмдэг, шагн�##� үгүй болно.

Зөөз
Зөөз
2023-05-24 12:11
Reply to  Болд

Яг үнэн шүү

Чингис
Чингис
2023-05-23 18:54

Наримгар хамартай хавтгай �######�тэй намхан х�##�тар хүүхэн луйварчин эцгийнхээ мөнгөөр сайдын сууд�##�д оччихоод юу хийхээ ч мэдэхгүй Монголын эмгэнэл

дар
дар
2023-05-23 23:51

цирк шиг хувьчилчихв�##� ямрав

Д Баярсайхан.
Д Баярсайхан.
2023-05-24 05:52

"Хуурсаар хуурсаар худ�##�ч,хумс�##�аар хумс�##�саар хулгайч " гэгч болов оо нөхдүүд ,харамс�##�тай .монгол хэлний үгээ сайн ойлгож ярилцацгаа !?Энэ утгагүй,ойлгомжгүй олон сан огт хэрэггүй .

Нимон
Нимон
2023-05-24 19:53

Хэлмээр байгаа бол тэгээд хэлээч!!!

Холбоотой мэдээ

Back to top button