
Малчдад жилдээ бэлэн мөнгөтэй болох үе хоёр удаа тохионо. Нэг нь өвөл мах хөлдөж эхлэх үеэр идэшний зориулалтаар малаа борлуулах, хавар нь ямаагаа самнаж ноолуур авах.
Махны ханш сайн малаа боломжийн үнээр худалдаж чадсан үед тухайн мөнгө хавар ноолуур гартал амь амьжиргаа залгуулчихна. Мөн ноолуураа ч гэсэн сэтгэл ханамжтай үнээр өгчихвөл махны үе хүртэл ахуй асуудлаа болгочихно л гэсэн үг.
-Нийт нутгаар ямаа самналт 75-80 хувь, үнэ ханш 100-140 мянган төгрөг байна-
Өнөөдрийн байдлаар нийт нутгаар ямаа самналтыг тоймлон харвал алаг цоог байна. Учир нь аймгууд өвлийн харилцан адилгүй байдлаар туулж, хавар ч зарим газар хэт хүндэрсэнтэй холбон харж болно. Бүсчилэн тоймлож мэдээлэл цуглуулахад зүүн аймгуудад ямаа самнах ажил аль хэдийн цэгцэрчээ. Оргил үедээ энд галшарын улаан ямааны ноолуур 160 мянгад хүрч. Цагийн нөхцөл байдал хүндэрч байсан ч малчид самнадаг хугацаагаа барьсан байна. Одоо тухайн аймгуудад ноолуур 100-110 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин говийн аймгууд өнтэй ордог ч хавар зүтгүүхэн болсон учир мал тэнхрэхгүй хүлээзнэж, одоо ямаа самналт 50 хувьтай явна.

Баруун аймгуудад сум орон нутгийн бэлчээр, өвс тэжээлийн хангамж, цаг агаарын онцлогоос шалтгаалан зарим газраа дууссан бол заримд нь дөнгөж эхэлж байна. Үнэ ханшны хувьд 130-140 мянгаар эхэлж, өчигдрөөс 128-132 мянга болжээ. Төвийн аймгуудын тухайд хаваржилтын хүндрэлээс болж мөн л оройхон эхэлсэн бөгөөд 75-80 хувьтай байна. Онцолбол ийшээ үнэ ханш өсөх хандлагатай байгаа юм. Хангайн сумад руу 135 мянган төгрөгийн ханштэй эхэлсэн ноолуур энэ долоо хоногоос 138-140 мянгын үнэ хүрчээ. Манай улс өнгөрсөн оны мал тооллогоор 27,569,395 ямаа тоолуулсан байна.
Малчин Х.Сүрэн: Ноолуураараа өрөө дарчихлаа, одоо 8 сар хүртэл бүсээ чангална
Бид Увс аймгийн Хяргас сумын иргэн, улсын хошой аварга малчин Х.Сүрэнтэй ярилцлаа. Эднийх 800 гаруй толгой малтай. Таван хүүхэд нь тусдаа гарсан. Гэргийтэйгээ хоёул амьдардаг. Энэ жил 300-гаад ямааг дөрвөн хүн хөлслөн гурав хоногт самнуулж, өр зээлээ дарсан тул сэтгэл хангалуун байгаагаа тодотгон хэлэв.
-Сайхан зусч байна уу, та?
-Сайхан зун эхэлж байна. Хахир хатуу, урт, хэцүүхэн хавар болж өнгөрлөө. Хэд хэдэн удаагийн айхтар цасан шуурга боллоо. Байгалийн эрчмийг хэдэн малчид сөрөөд л ямар ч байсан 90 хувьтай уринтай золголоо.
-Ямаа самнах ажил хэдэн хувьтай байна?
-Ямаагаа самнаад дууссан. Энэ жил мал зутруу, цаг агаар хүйтэн болохоор оройтож эхэлсэн. Тавдугаар сарын 2-10 –ны хооронд самначихлаа.
-Үнэ ханш хэр байв?
-Увс аймаг энэ жил бүр гайгүй шүү. 130-140 мянгад борлуулсан. Сэтгэл хангалуун байгаа. Малынхаа өвс тэжээлд нэлээд мөнгө зарцуулсан дээрээс нь банкны зээлтэй байсан. Тэрнийгээ овоо дөхүүлж хаасан. Боломжийн шүү. Өвсний гарц муу, мал зүтгэж орсон болохоор ноолуурын гарц муу байлаа. Нэг ямаанаас 500 гр ноолуур авдаг байсан бол энэ жил 400 гр гарлаа.
-Зутруу хавар байсан болохоор өвс тэжээлд нэлээд мөнгө зарцуулсан уу?
-Малчид бид нар аравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл өвс тэжээл худалдаж авдаг. Энэ жил гуравдугаар сарын 1 хүртэл намар мах бэлтгэлд өгсөн малынхаа мөнгөөр болгосон. Үүнээс хойш яалт ч үгүй зээл тавьсаар байгаад ноолуурандаа хүрлээ. Манайх 800 толгой малтай. Өнгөрсөн жил махны ханш муу байсан учраас энэ жил зээл тавьчихлаа. Махны ханш гайгүй жил ямар ч байсан зардлаа даасаар байгаад ноолууртайгаа золгодог. Энэ удаа хаанаа ч хүрсэнгүй сарын хугацаанд 4,5 сая төгрөгийн өвс тэжээлийн өр тавьснаа дарлаа. Манайх үхэр голдуу, төлөг борлон хээлтэгч эх малаа тэжээсэн. Бүгдийг нь тэжэээнэ гэвэл барахгүй. Овьёос, улаанбуудай кг 1200 төгрөг, өвс боодол 20 мянган төгрөгийн үнэтэй байсан. Хяргас сум Баруунтурууны сангийн аж ахуйтай ойрхон болохоор өвс тэжээл элбэг, үнэ ханш боломжийн байдаг давуу талтай.

-300 ямааныхаа ноолуураар та өөр ямар асуудлаа шийдэж чадав?
-Манай бага хүүхэд оюутан. Хүүхдийнхээ сургалтын төлбөр болон бусад зардалд жилдээ 6 сая гаруй төгрөг зарцуулдаг. Үүнийгээ олохын тулд малчны зээл авсан. Бид нарын хэдэн мал үнэлгээ муутай, 1000 малтай байж гэмээнэ 20 сая төгрөгийн зээлийн болзол хангана. Бид хоёр сая ноолуураасаа малчны зээлдээ хуваарийн дагуу 10 сая төгрөг төллөө. Дараагийн төлөлтийг намар махнаар, тэгээд ирэх хаврын ноолуураар төлөөд дуусна. Тэр хүртэл мал сүрэг барьцаанд байна гэсэн үг. Одоо тэгээд бүсээ чангалаад наймдугаар сар хүргэхэд мал таргалаад эхнээс нь ганц нэгээр борлуулж мөнгөтэй болдог.
-Ямартай ч та ноолуураа сэтгэл ханасан үнээр өгч, тулгамдсан асуудлуудаа шийдэж. Өөрсдөдөө хөрөнгө оруулалт хийв үү, эрүүл мэндээ анхаарах, хөдөлмөр хөнгөвчилсөн тоног төхөөрөмж худалдаж авах гэдэг ч юмуу?
-За бараг худлаа даа. Санаа бол байна. Үзлэг оношилгоонд орох, рашаан сувилалд явмаар л байдаг. Хамгийн сүүлд вакцин хийлгэж хоёр жилийн өмнө эмнэлэг орсон. Бид чинь бүл муутай, дээрээс нь малын түүхий эд үнэ ханш тааруу болохоор зарим зүйлд санаанаас цаашгүй дээ. Өрөө л дарж байвал баяр юм даа. Өргүй бол баян. Ноолуур 140 хүрч, өрөө дарчихаар их сэтгэл өөдрөг яваа.
Малчид та бүхэн сүргийн бүтцээ сайжруулах, өдөр тутмын ажлаа хөнгөвчлөх, мах, сүү чиглэлийн сүрэг бий болгох боломжийг судалж хардаг уу. Жишээ нь, ам бүл хоёулаа айл 300 ямаа самнахад хүн хөлсөлж таарна шүү дээ?
-Манайх 300 ямаагаа дөрвөн хүн хөлсөлж 3 хоног ажиллуулсан. Эр ямаа 10 мянга, эмийг нь 8 мянгаар самнуулсан. Сүргийн бүтэц, эрчимжсэн мал аж ахуйн тухайд бол бид өнөөдөр хэдэн зууун жил амьдралаа залгуулсан нүүдлийн мал аж ахуйгаа эрхэлж байна. Уламжлалт бэлчээрийн нүүдлийн мал аж ахуйг эрчимжүүлэх, гарц ашгийг сайжруулах гэсэн ойлголт байхгүй. Уламжлалт байдлаараа бэлчээрлээд л яваадаа сэтгэл хангалуун байдаг. Харин одоо бидэнд бол дотоодын үйлдвэрүүд сайн хөгжөөсэй гэсэн хүлээлт бий. Мөн жалга жалгаар нэг гэрээрээ яваа малчид хоршоолол болоод нэгдчихвэл тун зүгэээр байгаа юм. Ноолуур, түүхий эдийн ханш унах эрсдэлээс хамгаалагдана, гэрээ хийснээр баталгаа бий болно. Эрүүл мэнд, үр хүүхэд бусад асуудлаа анхаарахад цаг гарна. Би л гэхэд эхнэрээ эмнэлэгт үзүүлмээр байгаа ч хоёулхнаа учраас ямар ч арга байдаггүй. Айл хотлоороо нийлээд рашаан сувилалд ч явмаар үе бий. Тэгэхээр малчид бид өөрсдөө санаачилж нэгдээд, төр засаг бодлогоор дэмжээд өгөөд нүүдлийн мал аж ахуйгаа ухаалгаар хөтөлж авах гарц энэ л байна.
-Дараа жилийн ноолуур даанч хол байна-
Х.Сүрэнгийнх өнгөрсөн намар малын индексжүүлсэн даатгалд хамрагдаж, үхэр, ямаан сүргээ 170 мянган төгрөгөөр даатгуулжээ. Цагийн зүтгүүгээс 80 үхэрнээс 25 үхчихсэн. Тийм учраас үхэр дээрээ даатгалын үр шимийг хүртэнэ гэж найдаж буй. Нөхөр нь хоёр жилийн өмнө ковидын вакцин хийлгэх гэж эмнэлэг орсон, харин эхнэр нь хөл нь өвддөг тул үзүүлж, эмчлүүлэх хэрэгцээ тулаад буй. Гэвч бүл цөөн, бэлэн мөнгө тааруу учир хүссэнээрээ байх боломж үгүй гэж ярьсан. Цагийн зүтгүү, хаврын хахирыг өр зээл тавьж, хэдэн малаа авч үлдсэн тэд одоо л нэг нуруу тэнийх шинжтэй. Дараа жилийн ноолуурын үе хүртэл малчид ямархан намар, өвөл, хаврыг туулах нь таашгүй...
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
иш хөөрхий хэдэн м�##�чид ноолуурын үеэр л нэг зоо нь тэнийдэг байхдаа
Бүтэн жил х�##�уун х�##�ж хүйтэнд хөрж зээл авч тойрчихоод хавар л нэг тэрийгээ дундлах боломж гарч ирдэг ядаж байхад хяссан энэ тэнгэрийг нь хараад байгаарай
Билчээрээ хайрлая з�##�хуу шун�##�тангуудаа
Энэ чинь арай өөр бодолтой хүн байна. Цаана 560000 дебил байгаа
Одоо дуучин нэртэй МУСТА-гууд нь эдэнд чинь хайр зарлаад зарим нь бүр нутгаа та бүхнээ сан�##�аа ч гэх шиг мөнгийг нь сэгсрэх ажил замдаа гарч байх шиг байна
М�##�чидадаа экологийн системийн ойлголтыг сайн өгөх хэрэгтэй байна. Бэлчээрийн даац хэтэрч бүс нутгууд хүнд байд�##�д ороод байгааг сайн ойлгуулах шаардлагатай байна.
Монгол цөл боллоо, сүргийн бүтцийн 10% -д ямаа байх ёстой гээд ХААЯ-ны нөхдүүд бураад байсан худлаа юм уу эсвэл энэ айл 3000 м�##�тай болж таарлаа. Хурай хурай
Ийм их м�##�тай байж зээл авдаг бас л шун�##�ын сэтгэл шүү
М�##�ын тоо хэт шутсэн ийм будуулэг аж ахуй, бэлчээр суйтгэж доройтуулах, байг�##�ийн тэнцвэр �##�дагдуулхаас еер сайн юманд хургэхгуй, сэтгуулч гуай юу сурт�##�даад байгаагаа сайн бодмоор, м�##�ын тоог зохитой тувшинд хуртэл бууруулахгуй бол целжилт хэрээс хэтэрч байна даа