Нийгэм мэдээ

Тэтгэвэр өвлөгдөхгүй, хориос дээш жил ханилсан бол 20 хувиар нэмэгдэнэ

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр өвлөгддөг болно гэсэн мэдээлэл олны анхаарлыг татаж байгаа. Тэгвэл уг мэдээлэл гарах үндэслэл болсон хуулийн заалтаар тайлбарлан хүргэж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9.1-д заасан тэтгэврийн нэмэгдлийн хэмжээ нь нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү байна.

9 дүгээр зүйл.Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт

9.1.Энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд доор дурдсан нөхцөлийг хангасан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ:

9.1.1.Гэр бүлийн тухай хуулийн 7.1-д зааснаар бүртгүүлсэн;

9.1.2.20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан.

9.2.Энэ хуулийн 9.1-д заасан тэтгэврийн нэмэгдлийн хэмжээ нь нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү байна.

9.3.Энэ хуулийн 9.2-т заасан тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн 2 дахь сараас эхлэн олгоно.

9.4.Энэ хуулийн 9.1-д заасан нас барсан тэтгэвэр авагч нь 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгон авч байсан бол түүний нөхөр, эсхүл эхнэрт олгох тэтгэврийн нэмэгдлийн зардлыг улсын төсвөөс хариуцна.

Өөрөөр хэлбэл, гэр бүлийн баталгаатай, 20 жил хамт амьдарсан хосын нэг нь өөд болоход нөгөө хүнийх нь тэтгэвэр нь 20 хувиар нэмэгдэнэ гэсэн үг.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Цэргээс тэтгэвэрт гарсан хүн нас барвал гэр бүлийн хүнд нь өгөхгүй гэнээ. НД -хан тэгж байна. Ялгаварлан гадуурхах эсхүл цэргийн хүн байна гэдэг улсын иргэн хүн биш гэсэн үг үү

Дорж
Дорж

Цэргийн байнгын тэтгэвэрт гарсан би нас барахад тэтгэврийн 20 хувиа хөгширдөг өвлүүлэх эрхгүй гэж ойлголоо. Иргэдийг ингэж цэрэг цагдаа байсан гэдгээр нь ялгаварлан гадуурхаж болдог юм уу. Хууль тогтоогч нарт гомдолтой байна.

Д.цэрэн даш
Д.цэрэн даш

20 ,30 ,40, 50 ,жилүүд өөр өөр хувьтай байж болдоггүй юм боловуу.хууль санаачилсан улс бодож тунгаана биздээ.

Зочин
Зочин

Нэг хүнтэйгээ 20 жил бол 20%, 30 жил хамт амьдарсан бол 30% гэж шатлалтай тогтоож өгөх хэрэгтэй . Ингэвэл гэр бүл салалт багасч он удаан жил хамт амьдрах болно.

Зочин
Зочин

Битгий шуналтаад бай. Хэдэн жил амьдарсан нь ямар хамаатай юм. 20 жилээр тогтсон нь хангалттай.

Сара
Сара

Үлдсэн эхнэр буюу нөхрийн аль нэг нь тэтгэвэрт ороогүй бол нэмэгдэл байх ёстой юм бишүү. Хамт 30жил амьдарсан тохиолдолд тэтгэвэрт гарсан байх ёстой гэсэн зарчимаа цуцалбал дээр шүү.

Оюун
Оюун
Reply to  Сара

Нөхөр маань 20 жил ажилсан тэтгэвэр ороогүй нас барсан

Зочин
Зочин

Гэр бүлийн баталгаагүй, 35 жил хамт амьдарсан 2хүүхэдтэй бол олгохгүй юм бхдаа.

Зочин
Зочин

35 жил амьдарсан 1 нь тэтгэвэрт гараагүй бол олгох уу

Н.лхачинсүрэн
Н.лхачинсүрэн

Яг хэрэгжих болхоороо өгдөгүй юм бна би 53 жил хамт амьдарсан 1973 од гэр бүл болоод хань маань 2025 онд бурхаан болсон би цэрэгиин албанд 25 жил ажилж тэтгэвэрт гарсан яагаад гэхээр ниигмиин даатгал төлж байгаагүй гээд хииж байсан ажил албан тушаалаар нь ялгавлан үндсэн хуулд заасан эрхэлж байсан ажил яс үндэс хөрөнг шашин үл хамааран адил эрэхтэй гэсэн эрхииг зөрсөн буюу хииж байсан ажилаар нь ялгаварлан үздэг юм бна лээ энэ талаар мэдэх хуулиин зөвөлгөө бна уу

Н.лхачинсүрэн
Н.лхачинсүрэн

Нөгөө хүүхдийн онигоо гадаа хэн бна гэсэнчинь хүн биш цэрэг бна гэдэг шиг

Холбоотой мэдээ

Back to top button