УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Баттулгын хүмүүсээс болж хоёр аймгийн Засаг дарга шүүхийн хаалга татна

“Супрема бүтик лоджес” ХХК-нд газар олгосоноос болж хоёр ч аймгийн Засаг дарга шүүхийн хаалга татах дээрээ тулчхаад байна.

Тодруулбал,

Нэгт, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тус компанид 2021.04.05-нд 15 жилээр газар эзэмших 2000 ам метр газар олгожээ. Хуулийн байгууллага албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж, яллагдагчаар татсан. Өдгөө НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Эрүүгийн хуулийн 22.1-3-ын “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж.

Хоёрт, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, тус аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Отгонболд, кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ нар ххэдэн хэдэн компанид газар олгосон асуудлаар яллагдагчаар татагдсан. Түүний нэг нь зочид буудлын зориулалтаар “Супрема бүтик лоджэс” ХХК-д 2000 ам метр газар олгосон хэрэг багтсан.

“Супрема бүтик лоджес” ХХК-ийн хувь эзэмшигч, эцсийн өмчлөгч нь Готовын Түвшинжаргал. Удирдах албан тушаалтнаар Готовын Түвшинжаргал, Дашдэндэв Мөнхбадрал нар бүртгэлтэй байна.

Дашдэндэвийн Мөнхбадрал нь Ерөнхийлагч асан Х.Баттулгын төрсөн эгч Халтмаагийн Цэндбаяртай хамт Баянгол ресорт амралтын газрыг нь эзэмшигч.

Готовын Түвшинжаргал нь 2010 оноос хойш Х.Баттулгыг УИХ-ын гишүүн байхад туслахаар ажиллаж байгаад 2016 оны үес саатуулагдаж байсан нэгэн. Баянгол зочид буудал дахь Х.Баттулгын өрөөнд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нэгжлэг хийж, хэд хэдэн хүнийг баривчлан саатуулсны нэг нь Готовын Түвшинжаргал гэх эмэгтэй байв. Ерөнхийлөгч болоход ч шадар туслах нь байсан.

Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үес “Супрема бүтик лоджес” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ЕТГ-ын дарга асан Ө.Шижир 2021 онд бүртгүүлж байжээ.

  • Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд нарын хэн хэн нь АН-ынх.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БАТТУЛГЫН ХАЯА НЬ ИХ ХАР ЮМ ӨӨРӨӨ АРД НЬ ҮЛДЭЭД БАЙХ ЮМ ЧААВАС ДАА ЭНЭ АМЬТНААР НЭГ ХЭСЭГ МОНГОЛ УДИРДУУЛСАН БОДОХООС Ч АЙМААР ШҮҮ ЭЭ БҮҮ ҮЗЭГД ЯАЖ ИРГЭДТЭЙ НЬ ХАМТ ЭНЭ УЛСЫГ МӨНГӨ БОЛГОЧИХООГҮЙ ЮМ БУРХАНДАА МӨНХ ХӨХ ТЭНГЭРТЭЭ ТАЛАРХАЯ УААХ ХОРЖИЙЛОО

Зочин
Зочин

Мөнх баясг�##�ан сэтгүүлч Баттулгын т�##�аар сонсогчидтой нэвтрүүлэг хийгээч. Ч�##�ахгшй л болов уу

Зочин
Зочин

Энэ Баттулга гэж ямар гай вэ

Зочин
Зочин

jonhuug dagaval shoron

zochin
zochin

Баттулгатай холбогдсон хүн бр шоронд орох юм. Оюунэрдэнэ болгоомжилж явмаар юм.

Зочин
Зочин

Энэ хоёр ч МАН-ын хошногыг сайн долоож байгаа даа уул нь.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Жонхуу л шахаж бгаад долоолгож бгаа бхгүй юү ! "Жонхууг дагава л жорлонд орно,жоохон удв�##� шор онд орноо" гэж хэлц үг хүртэл гарчихсан бна ш дээ !

зочин
зочин

Жонкутай ойртсон улс ч бүтэлгүй т�##�руугаа л эргэдэг дээ, дараагийнх нь данх толгойт л байх болов уу, сонгуулийн дараа хүчний харьцаа яаж өөрчлөгдөхөөс хамаарах ч зрөнхийдөө бол тодорхой

Зочин
Зочин
Reply to  зочин

МАН-ын гишүүд ээ ! Женкогийн мафийн бүлгийн Гүй цэтгэх захир�##� Данхаас НАМАА СА ЛГАЖ АВАХгүй бол нам маань Женкогийн гутлын арчуур болох нь бна шүү!

иргэн
иргэн

Сайныг дагав�##� сарны гэрэл, мууг дагав�##� могойн хор гэж үг байдагдаа.

Холбоотой мэдээ

Back to top button