НийгмийнСПОРТ

Төрийн наадамд түрүүлснийхээ маргааш эндсэн хүлэг

Хат ханасан туурай нь аргалын гал юм сан
Хадагтай алтан магнай нь хээр нар юм
сан
Хазаарын солиноос төөрөг хол адуу
сан
Адгаж хөөрсөн наадамчдын зөрсөн загас шиг хүрээнд
Адуундаа л ирж байгаа юм шиг тааваараа давхиад орсон юм
сан
Хийморийн сантай уяан дээр нар залгилан эвшээж
Хэрлэн хөдөө аралд Чинг
исийн гал асаасан юм сан
Зогсож байгаа нь хааны татсан нум
Давхиж яваа нь Хасарын тавьсан сум
Дэлгэрхааны хээр ажнай унаган удамдаа амьтай
Дэлхийг гишиглэсэн Монголын их адуу тэнгэрийн хөх сэтэртэй
” хэмээн соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Ц.Чимэддорж дуу алдан шүлэглэсэн хүлэг бол Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, манлай уяач Хөхийн Сүрэнхор агсны хээр азарга юм.

Эцэг талаасаа галшар, эх нь Ардын хувьсгалын 60 жилийн ойд аман хүзүүдсэн Л.Цэндийн хээр азарганы удамтай эл хүлэг дааган наснаасаа магнайдаа тоосгүй хурдалжээ. Орон нутагтаа түрүү алдаагүй хээр азарга 1990 онд Хэрлэнгийн хөдөө аралд болсон “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулсан даншиг наадамд түрүүлж, олны хараанд бүр ч өртөх болов. Нутагтаа түрүү алдалгүй, хурдаараа гайхагдсан алдарт хүлэг улсын наадамд хэрхэн уралдах нь морины хорхойтнуудын анхаарлыг гойд татаж байлаа.

Х.Сүрэнхорынх газрын хол, усны уртад амьдардаг болоод ч тэр үү, хүлгээ Төрийн наадамд сойх гэж төдийлөн яардаггүй байсан юм билээ. Хээр азарга Хэнтийдээ онцгойрсоор, олон наадамд түрүүлсээр.

Тэгж байтал 1991 онд буюу Ардын хувьсгалын 70 жилийн баяр наадмын өмнө “Сүрэнхор хээр азаргаа улсад сойхоор ирж явна” гэх яриа олны чихийг дэлсэж, наадамчин олныг баясгав. Хэнтийн алдарт хүлэг улсын наадамд анх удаа шандас сориод түрүүлж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олныг баясгасан. Харамсалтай нь, уралдсаныхаа маргааш нь автомашинтай хүнд дайруулж, эндсэн гашуун түүхтэй.

Х.Сүрэнхорын хусуурынх нь хөлс хатаагүй шахам байхад хүлэг нь эндсэнд морины хорхойтнууд одоо ч харамсаж явдаг юм билээ. Тухайн үед гунигт мэдээг сонссон хүмүүс “Арай худлаа байлгүй дээ. Тийм сайхан буяныг дайрдаг хатуу сэтгэлтэн баймааргүй юм” гэлцэн итгээгүй болов уу. Түмэн эх боллоо хэмээн самсай шархруулсан хүлэг эндэж харууслын нулимс унагаана чинээ хэн санах билээ.

Наадмын орой Х.Сүрэнхор нутгийн уяачдын хамт морьдоо хөтлөн нутгийн зүг зам дагуу шогшуулж явахад нь одоогийн Яармагийн хавьцаа эмэгтэй жолооч хээр азаргыг дайрсан гэдэг. Харамсалтай үйл явдлын дараа хөдөөний малчныг чадах гэсэн хотын хэсэг уяачдын увайгүй үйлдэл гэх хардлага нэлээд түгэж. Хэвлэл мэдээллээр үнэн, худал нь үл мэдэгдэх элдэв мэдээлэл цацагдан, Хэнтий, Төв аймгийн аймгийн уяачдын дунд нэлээд хурц үл ойлголцол үүсэв. Бүр сүүлдээ улстөрийн ашиг сонирхолтой хүмүүс асуудлыг нэлээд дэвэргэн, өдөөн хатгасан юм билээ.

Х.Сүрэнхор “Уясан хүлгээ эндүүлэх шиг харамсалтай зүйл уяач хүнд үгүй. Наадмын өмнө манай нутгийн хашир уяачид “Энэ жил өнжчих” гэж намайг ятгасан. Би тоогоогүйдээ одоо ч харамсаж явдаг. Хээр азаргыг санаатай алсан гэх хардлага нийгэмд тархах үед би “Амьдралд юу эс тохиолдохыг тэр гэх вэ. Хүлэг маань золгүй явдлын улмаас эндлээ. Нэр бүхий зарим уяачийг хардан, үл ойлголцол үүсгэхгүй байхыг хүсье” гэж хурцадмал байдлыг эерүүлсэн. Улсын наадамд хүлгээ түрүүлгэсэн мөртлөө эндүүлчихлээ гээд нутагтаа очих хэчнээн хүнд байсан гэж санана” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байдаг.

Хээр азаргыг эндсэний дараа нэрт яруу найрагт Зундуйн Дорж “Адууны дүрээр төрөөд аавын хүүгийн ёсоор амь эрсэдлээ” хэмээн харамсан өгүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-14 11:49

Орон нутагтаа гэхээр эвгүй юм. Нутагтаа аймагтаа л гэж ярьдаг байсан. Яль орон нь тодорхой. Монгол.

Жолооч
Жолооч
2020-03-14 11:54

Тэр эмэгтэй одоо хэлэх хэрэгтэй. Санаатай дайрсан эсэхээ.

Зочин
Зочин
2020-03-14 12:08
Reply to  Жолооч

Германд очоод асуухгүй юу чи

Зочин
Зочин
2020-03-14 12:07

Зззаааассссс тэгээд одоо яг яах гээд байгаа юм

Зочин
Зочин
2020-03-14 13:21

Яармаг биш Н�##�айхын замд эндсэн шүү.

Зочин
Зочин
2020-03-14 14:13
Reply to  Зочин

Харин тийн

Иргэн
Иргэн
2020-03-14 19:52

Ёстой харамс�##�тай явд�##� болсоон?! Харин улс төржүүлэх шаардлага байхгүй ээ?!

Имб
Имб
2020-03-15 10:58

Сайхан азарга бжээ !! Хэв шинжын хардаа

Зочин
Зочин
2020-03-15 12:59

Н�##�айх ч биш Гачууртаас Улиастай явж байх даа

Зочин
Зочин
2020-07-11 17:07

согтуу эмэгтэй жолооч гэсэн

Зочин
Зочин
2020-07-11 17:54

Харамс�##�тай.

zochin
zochin
2020-07-12 00:52

mongolchuud xun chanar muu bolson negniigee deerelxene doosh ni xiine negendee ataarxana xeer azargiig sanaatai dairsan xujaa naraas doloon dor bolchixson bizda nar

Холбоотой мэдээ

Back to top button