
Ходоодны хорт хавдартайгаа тэмцэхийн сацуу хажуугаар нь мод, төмрөөр эд зүйлс урласнаа борлуулж амьдардаг П.Билэгсайхантай бид ярилцаж байв. Тэрбээр “Босоо Хөх Монгол” ТББ, болон хувиараа хөдөлмөрлөж байсан ч, жил гаруй хугацааны өмнө ходоодны хорт хавдрын дөрөвдүгээр шатанд орсноо мэдэж, цаашид ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон билээ.
Улмаар эмчилгээ эхлүүлж, 2019 оны арваннэгдүгээр сард ходоод тайруулах хагалгаанд орсон аж. Гэвч тэрбээр бууж өгсөнгүй. Хүндхэн хагалгаанаас ердөө сарын дараа амьдрахаар зүтгэж, гараар хийхэд тохиромжтой зүйлсийг мод, төмрөөр урлаж, түүнийгээ борлуулж эхэлсэн юм. Тэгвэл тэрбээр өөрийн зорилго тавьж хийж эхэлсэн мөрөөдлийн байшингаа барьж дуусжээ.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.