ДЭЛХИЙНИЙГЭМ

ГАДААДЫН ХЭВЛЭЛҮҮД: Хятадын "найдваргүй" зээлдэгч Монгол тэргүүтэй улсууд өрөө яаж төлөх вэ

Америкийн Глобал хөгжлийн төвийн судлаач Скотт Моррис нэгэн анхаарал татахуйц судалгааны дүнг танилцуулсан байна. Эл судалгаа нь Японы “Эн-Эйч-Кэй” /NHK/ телевизийн 2021 оны арваннэгдүгээр сарын 21-ний “Special” хэмээх нэвтрүүлгээр хөндөгджээ. Цаг хугацааны хувьд өнгөрсөн оны судалгаа боловч яалт ч үгүй анхаармаар, эмзэглэмээр дүнг танилцуулсан байна. Тодруулбал, БНХАУ-ын хөгжлийн зээлтэй холбоотой өрийн жагсаалтад Монгол Улс ч багтаж байгаа юм.

БНХАУ нь “Нэг бүс-Нэг зам” бодлогынхоо хүрэнд дэлхийн улс орнуудад хөнгөлттэй зээл олгож эхэлсэн.

2017 онд Бээжин хотноо болсон “Торгоны зам”-ын дээд хэмжээний чуулга уулзалтын дүнд БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” хөгжлийн санаачилгад оролцогч орны тоо 68 болж нэмэгдэн хүрээгээ улам тэлсэн болохыг Ши Жиньпин зарласан. Тухайн үед 30 шахам төрийн тэргүүн оролцсон ба дэлхийн 100 гаруй орны 1.5 мянга шахам нэр хүндтэй улстөрчид, бизнесменүүд чуулсан.

Чуулганы үеэр “Нэг бүс-Нэг зам” хөгжлийн санаачилгын хүрээнд хамтын ажиллагааны төслүүдийг хөгжүүлэхэд 480 тэрбум юань буюу 70 тэрбум ам.доллар нэмж хуваарилна гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн ирэх таван жилд БНХАУ “Нэг бүс-Нэг зам” санаачилгын дагуу хөгжиж буй улс орнууд болон олон улсын байгууллагуудад 60 тэрбум юань буюу 8.5 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэхээ амласан. Санхүүгийн тусламж гэдэг нь буцалтгүй тусламж бол биш. Харин дээр дурдсан шиг өр зээл юм.

-АВСАН БОЛ ӨГӨХ ЁСТОЙ-

“Нэг бүс-Нэг зам” санаачилгын 68 улс орон байдгаас 23 улс нь БНХАУ-аас  авсан өр зэлээ буцааж төлөх чадваргүй байгаа гэсэн тооцоо гарсан аж. Скотт Моррисын судалгаагаар, үүнээс онцгойлон найман улс өрийн дарамтад илүү өртөх магадлалтай гэжээ. Нэгэнт өрөө төлж чадахгүй болсон тохиолдолд төлбөрийг газар нутгаараа төлөх эсхүл тухайн улсын нутаг дэвсгэрт Хятадын Ардын Чөлөөлөх Арми /ХАЧА/-ийн хангамжийн бааз бий болох ч эрсдэлтэй гэгдэж байгаа юм.       

2022 оны гуравдугаар сарын 13-ны байдлаар л гэхэд БНХАУ “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд дэлхийн 148 улс орон, 31 олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байна. Тэдгээр 148 улсад Азийн 38, Африкийн 40, Европын 26, Далайн тэнгисийн 11, Хойд Америкийн 11, Өмнөд америкийн 8 улс орон орсноос Азийн 38 улсад нь Монгол Улс багтаж байгаа юм.   

БНХАУ-тай байгуулсан гэрээний хамгийн түгээмэл нэг заалт бол “Хэрэв гэрээг ямар нэг байдлаар зөрчвөл гэрээг нэн даруй цуцалж, зээлийг нэг дор буцаан төлүүлнэ” гэсэн заалт. “Эн-Эйч-Кэй” телевизийн “Special” нэвтрүүлгээр үзүүлсэн дээрх зурагт улаанаар тэмдэглэгдсэн нь өрөө төлж чадахааргүй болсон улс орнууд. Үүнд, Ази тивээс Киргиз, Лаос, Монгол Улс, Узбекистан, Пакистан орж байгаа юм.   

Өгсөн мөнгөнийхөө оронд газар нутгийг нь эрхшээлдээ авсан бодит кэйсүүд бий. Газар нутгийн асуудал энд дурдагдаж байгаа учир түүхэн талаас нь авч үзье. Хятад улсын хувьд Чингис хааны довтолгоонд өртөж, хохирол амссан улс. Чингисийн монголчууд Хятадын бүх газар нутгийг эзэлж, Эзэнт гүрнээ байгуулж, баруун талаараа Европ, Перс хүртэл, харин хойд талаараа Сибирийн тэгш тал хүртэлх өргөн уудам газар нутгийг эзэлсэн түүхтэй. Тиймээс одоо хэр нь монголчуудад газар нутгаа эзлүүлсэнд дургүйцдэг гэлцдэг.  

1962 оны тухайд, Хятад, Энэтхэгийн хил дээр мөргөлдөөн гарч, дайн дэгдсэн. Энэ нь мөн л газар нутгийн маргаанаас үүдэлтэй дайн байсан. Бас 1969 оны гуравдугаар сард Даманскийн арлын орчимд Орос, Хятадын түүхэн дэх хамгийн том зэвсэгт мөргөлдөөн болж байв. Мөн л газар нутгийн төлөөх тэмцэл байв. Энэ бүх түүхэн замналаас харахад, Хятад улс газар нутгаа өргөжүүлэн тэлэх бодлогоо хэзээ ч орхиж байгаагүй.

“Нэг бүс-Нэг зам” хөгжлийн санаачилгын цаад санаа нь ч газар нутгаа тэлэх. Хэдийгээр олон улс орон төлбөрийн чадваргүй байгаа ч БНХАУ эл санаачилгынхаа хүрээнд тэдэнд мөнгө зээлсээр байгаа юм. Өнөөдөр Хятадын эдийн засаг Ази тивийн улс орнуудад санхүүгийн дарамт шахалтаас үүдэн өөрсдийн болзол, нөхцөлөө тулгаж байгаа ч тэдгээр улсын эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн төслүүдэд зээл олгож байна. Гэсэн ч нөгөө талаар Хятадад байгалийн баялаг хэрэгтэй байгаа нь асуудал болоод байгаа. Хятадууд бусдыг бодож, хөгжчихөөсэй гэсэн агуулгаар улс орнуудын дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэггүй. Харин Хятад руу түүхий эд экспортлоход чиглэсэн зам тээвэр, боомтууд хэрэгтэй.

Үүнийг арай энгийнээр тайлбарлавал, Хятадын цэрэг армийг байршуулахад нь төмөр зам, авто зам, боомт хэрэг болно. Үүнд, наад захын нэг жишээ дурдахад, Хятадад 8 тэрбум орчим ам.долларын өртэй Шри-Ланкийн Хамбантота боомтын түүх. Эл боомтоо Шри-Ланка Хятадын Засгийн газарт 99 жилээр түрээслүүлсэн. Мөн, Далай тэнгисийн орон болох Вануату муж улсын Эспириту-Санто арлын боомтод 270 сая ам.долларын зээл олгосон учраас удахгүй тэнд хяналтаа тогтоож магадгүй нөхцөл байдал үүссэн. Учир нь, Вануату муж улс Хятадаас авсан зээлээ төлөх чадваргүй. Гэсэн ч, хамгийн сонирхолтой нь, Вануату мужийг Хятадын эрх баригчид аль хэдийн өөрсдийнхөө тэнгисийн цэргийн бааз гэж тооцож эхэлсэн явдал.

Өөр нэг жишээ гэвэл, 2015 онд Пакистаны Засгийн газар Гвадар боомтыг Хятадад 43 жилийн хугацаатай түрээслэж, “Эдийн засгийн тусгай бүс” гэгчийг байгуулсан. Учир нь, Пакистаны нийслэл Исламабад Бээжинд бараг 16 тэрбум ам.долларын өртэй.

Хятад улс Африк тивийн Жибути улсаас өр зээлийнхээ оронд гадаадад баазтай болсон бас нэг жишээ бий. Жибути улсын Хятад өгөх өрийн хувь ойрын ирээдүйд 82 хувиас 91 хувь болтлоо өснө. Гол нь Жибути улс энэ мөнгийг эргүүлэн төлөх төлбөрийн чадваргүй. Өр зээлэндээ авсан бааз нь Ази, Европын хил дээр байрлах тээврийн чухал артерийн хажууд байрладаг.

-ХЯТАДЫН ЗЭЭЛИЙН НУУЦ ЮУНД БАЙНА ВЭ-

Хэрэв бид жаахан анхааралтай ажиглавал, Хятадын эрх баригчид санхүүгийн тусламж үзүүлснийхээ хариуд мөнгийг нь авчихсан улс заавал хятадуудаас бараа бүтээгдэхүүн импортлоно, ашигт малтмалаа хянуулна, мөн Хятадаас ажиллах хүн хүчний авна гээд бусад тухайн улсад “ашиггүй” нөхцөлүүдийг биелүүлэх үүрэг хүлээдэг дүр зургийг олж харах болно.

Ингээд эцэстээ, Азийн улс бүрийн аюулгүй байдал Хятадад төлөх гадаад өрөөс шалтгаална гэсэн үг. “Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд л бий” гэсэн үг үүнд тохирно. Маш бага хүүтэй урт хугацаатай зээлээрээ Хятадын эрх баригчид хөгжөөгүй Азийн орнуудыг өөртөө татдаг юм.

Төв Азийн орнуудын дунд Хятадад төлөх өр нэмэгдсээр л байгаа юм. Зээл авсаар л байх уу? Бодох л асуудал. Киргизийн Хятадад төлөх өр 200 дахин нэмэгдэж, нэг тэрбум 709 сая ам.доллар, Тажикистаных 1.2 тэрбум ам.доллар, Казахстаных 12.3 тэрбум ам.доллар, Узбекистаных 14.7 тэрбум ам.долларт хүрчээ.

Хятад улс өртэй улсынхаа зээлийг тэглэж байгаагүй учир Хятадын “үнэнч байдал”-д найдахын аргагүй. Хятадын талд өртэй асар олон улс орон газар нутаг, орд газар, томоохон үйлдвэрүүдээрээ өрөө төлж байсан. Одоо ч Хятад өртөй улсаасаа өрөө авах гээд хүлээж байгаа.

Хятадын банкууд зээлтэй холбоотой бүх маргааныг БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу зөвхөн Хонконгийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж гэрээндээ заасан байдаг тул өр зээлд өршөөл үзүүлдэггүй харгис. Мөн ямар ч зээлийн өртэй улс Хонконгийн шүүхэд нь ялах боломжгүй байдаг. Хятадын эл аргыг мэргэжилтнүүд “өрийн урхи” хэмээдэг.

2002 онд Хятадын Засгийн газар Афганистан дахь Хамид Карзайн Засгийн газрын өрийг тэглэсэн сонин үйл явдал болсон. Албан ёсны тайлбарт дурдахдаа, Хятад улс “Талибан”-ы дэглэм болон АНУ-ын терроризмын эсрэг кампанит ажлын үр дагавараас үүдэлтэй хямралыг зохицуулахад туслахыг хүсэж байгаа учраас өрийг тэглэсэн гэсэн байдаг. Гэсэн ч, чухам хэдий хэр хэмжээний өрийг тэглэсэн нь тодорхой бус хэвээр байгаа юм.

2000-2009 онд Хятад улс Африкийн 35 улсын нийт 2.85 тэрбум ам.долларын өрийг бас тэглэсэн. 2007 онд Ази, Карибын тэнгис, Номхон далайн бүс нутгийн хамгийн буурай хөгжилтэй, ядуу буурай 49 орны өрийг ч мөн тэглэв. Монгол Улсын өрийг тэглэв. Гэсэн ч, эдгээр өр тэглэлтийн цаана чухам ямар хэлцэл хийгдсэн нь ил болоогүй. Түрүүнд дурдсан “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд бий” гэсэн үгийг дахин сануулъя.

2013 онд Бээжин маргаантай газар нутгийнхаа хариуд Тажикистаны өрийг бас тэглэсэн юм. Тажикистаны төлж барагдуулаагүй нийт зээлийнх нь үлдэгдэл 300 тэрбум ам.доллар гэгддэг.

Digital yuan could bust the United States - Asia Times

БНХАУ-ын төсөлд оролцсоныхоо үр дүнд найман улс санхүүгийн хувьд эмзэг болж, дээсэн дөрөөн дээр байгаа. Тодруулбал Киргиз, Жибути, Лаос, Мальдив, Монгол Улс, Монтенегро, Пакистан, Тажикистан.

Бээжин Төв Азид тээврийн дэд бүтэц, газрын тос, байгалийн хийн аж үйлдвэр, боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуйн зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Хятадуудын хүсэж буй зүйл бол байгалийн баялгийн зах зээлд өрсөлдөх давуу талыг олж авах. Зах зээлд өрсөлдөх давуу талтай болсноороо ам.долларын эсрэг юанийн ноёрхлыг бүрэн тогтоох.

-ХЯТАДЫН ТЭЛЭЛТ-

Улс орнууд Хятад улстай хэчнээн найрсаг харилцаатай байсан ч, хөршүүд шиг энх тайванчаар зэрэгцэн оршиж байлаа ч Хятадын хүн ам зүйн тэлэлтээс үргэлж болгоомжлох хэрэгтэй. Хятад улс нь Монгол Улс, Япон, Өмнөд Солонгос, Вьетнам, Энэтхэг улстай хиллэдэг. Гэсэн ч, тэдгээр улсын аль нь ч Хятад иргэдийг нутаг дэвсгэртээ хууль бусаар ганц хоног ч байлгахыг хүлээн зөвшөөрдөггүй.

Аливаа харилцааг бий болгохдоо аюулгүй байдлын асуудлаа нэн тэргүүнд тавьж, анхааралтай байх учиртай. Үүний зэрэгцээ, Төв Азийн орнуудын эрх баригчид /тэдний ихэнхи нь авлига, хээл хахуульд идэгдсэн байдаг/ үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолынхоо асуудлыг үл тоомсорлодог. Тэд бүгд зөвхөн одоогийнхоо эдийн засгийн үр өгөөжид анхаарлаа хандуулдаг сул талтай. Гэсэн ч, одоо оройтоогүй.

Эх сурвалж: Forbes; Goldenfront; 24tv; The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-26 09:18

Хятадууд аймшигтай улс. Манайхан хөгжлийн зээлүүд их авсан даа

хэрэглэгч
хэрэглэгч
2022-04-27 12:25
Reply to  Зочин

Авсан хөгжлийн зээлээ гишүүд, дарга сайд нар хуваагаад идсэн, төрөөс нэгмөсөн �######�уулах хэрэгтэй

zochin
zochin
2022-04-26 16:04

Manai deedsuud hytadaas zeel avch idsen ted toloh estoi, jiriin irged naad zeelend chin ymarch padgui shuu hulgaichuudaa

Зочин
Зочин
2022-04-26 16:31

гэтэл ЕС нь хөгжлийн г�##�т тэргэнд нь сууна гээд бдаг

Зочин
Зочин
2022-04-26 18:44

Хятадын өрөнд Өмнөговь аймгаа ард иргэдтэй нь өгье дөө. Н.Алтанхуяг ЕС байхдаа бидний авсан зээлийг хойч үе нь төлөх юм байгаа биз гэж байсан. Түүний хувьдаа авсан зээлийг та нарын үр хүүхдүүд чинь төлнө. Төлөхгүй бол Хятадад газар нутгаа өгөх зам үлдсэн.

Холбоотой мэдээ

Back to top button