НИЙГЭМНийгэм мэдээ

Мөрдөн байцаагч гэм буруутайн төдийгүй гэм буруугүйн нотолгоог ч эрж хайх ёстой

-“Сэжигтэн өөрөө хэргээ хүлээсэн” гэдэг бол нотолгоо биш-

Нэг ийм онигоо бий. Рецедив гэмт хэрэгтэн баавгай шоронгоос оргоод ой руу орчихож гэнэ. Түүнийг барихаар Орос, Монгол, Хятад гурван улсын цагдаа хөдөлж. Хэд хоногийн дараа Орос, Хятадын цагдаа нар гар хоосон буцаж ирээд гэмт хэрэгтнийг барьж чадсангүй ээ гэж. Харин Монголын цагдаа нар туулай барьж иржээ. Шүүгч “Наадах чинь баавгай биш юм биш үү” гэхэд цагдаа “Өөрөө хэргээ хүлээсэн юм аа” гэсэн гэж... 

Энэ бол мэдээж онигоо, гэхдээ онигоонд ч үнэний хувь бий. Мөрдөн байцаагч нар сэжигтнийг гэмт хэрэг үйлдсэнийг нотлохдоо өөрөөр нь хүлээлгэх аргыг голчлон ашиглаж, энэ нь хэргийн үйл явцыг үнэн зөвөөр тогтоох боломжийг алдагдуулж байгаа юм биш биз гэсэн эргэлзээ төрөх болов, бурхан өршөө.

Баян-Өлгий аймагт сураггүй алга болж, эцэст нь амиа алдсан байдалтай олдсон охины ар гэрийхэнд хэрэг илэрсэн талаар мэдэгдэлгүй алгуурлаж, нөгөөдүүл нь итгэхгүй, өөр хүмүүсийг хардаж монголчуудыг талцуулсан хэрэгт Цагдаагийн байгууллага тайлбар өгөхдөө "Гэмт этгээд өөрөө хэргээ хүлээж, цогцос нуусан газраа зааж өгсөн" гэх агуулгыг голчилж байсан нь нэгийг бодоход хүргэлээ. Цогцос зааж өгсөн учир цагдаагийн байгууллага энэ удаад хэргийг үнэн зөв илрүүлсэнд эргэлзэхгүй байна.

Гэхдээ л яагаад ч юм бэ "Цагдаа нар хэргийг нухацтай шалгах боломж бололцоо Монголд ямар байгаа билээ" гэсэн асуултыг эрхгүй хөндөж байна.

Цар тахлын жил 16 настай охиныг мөчилж хөнөөсөн аймшигт хэрэг гарч, төрсөн ах нь үйлдсэн болохыг цагдаагийн байгууллага түргэн шуурхай илрүүлж билээ. Гэхдээ илрүүлсэн гэдгээ олон нийтэд мэдээлэхдээ сэжигтний “Би алсан нь үнэн. Хэрүүлийг нь сонсмооргүй санагдаад...” гэсэн мэдүүлгийг л харуулсан байдаг. Угтаа бол харуулж болохуйц нотолгоонуудыг харуулсан бол илүү үнэмшил төрөх байсан. С.Зоригийн хэрэг шиг улсын нууцад оруулсан хэрэг биш шүү дээ.  

Монгол Улсын Үндсэн хуульд “Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй” гэж заасан байдаг. Энэ нь хууль зөрчсөн, зөрчөөгүйгээ нотлуулах, шүүлгэх эрх тэгш боломжоор хангагдана гэсэн үг. Гэвч хуулийг журмаар үгүйсгэдэг, хэрэгжилтийг нь гацаадаг шиг “Хуулийг хуулиар үгүйсгэдэг”-ийн нэг жишээ нь дээрх заалт болсоор ирлээ. УИХ-ын тухай хуулийн 9.1.1 дүгээр заалтыг хэлж байна. Хөрөнгө мөнгө, албан тушаал, эрх мэдэлтэй хүмүүсийн үйлдсэн хэрэг шүүх, прокурор дээр хэдэн жил дамнан шалгагддаг, замхардаг бодит жишээнүүд иргэдийг хууль, хяналтын байгууллагад итгэл алдрахад нөлөөлж буй.

Мөрдөн байцаагч гэм буруугийн нотолгооноос гадна гэм буруугүйн нотолгоог мөн ижил эрж хайдаг болбол энэ байдлыг багасгах боломж бий. Ардчиллын үлгэр жишээ болсон улс орнуудад ийм л байдаг. Харамсалтай нь манайд ийм байж чадахгүй байна. Ардчиллын шалгуур болсон энэ зарчмыг хэрэгжүүлэхэд боловсон хүчний чанар, орон тооны бололцоо ч бүрдэхгүй байгаа нь гашуун үнэн.

Чех улсад нэг цагдаад 178 хүн ногддог бол Европын холбооны орнуудад 300-400 хүнд нэг цагдаа, Бангладешд 1200 хүнд нэг цагдаа ногддог байна. Монголд бол нэг хороонд 1-2 цагдаа, нэг туслах цагдаа байвал их юм. Нэг хороо хамгийн багадаа найман мянган хүн амтай. Манай улсын хувьд, 4000 хүнд нэг орон тоотойгоор ажиллах жишиг нормативыг 2012 онд баталсан ч энэ тоондоо ч хүрэхгүй байгаа. Гэлээ гээд энэ нь хуулийн байгууллагын алдаа дутагдлыг хаацайлах шалтгаан биш.   

Гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээд өөрийгөө өмгөөлсөн мэдүүлэг өгөх эрхтэй. Өмгөөлөгч авч хуульд заасан хөнгөлөлтүүдийг эдэлж, шударга шүүлгэх эрхтэй. Хэргийг үнэн зөвөөр тогтоох гол баримтууд хэргийн газарт болон хэрэг гараад удаагүй байх үед л байдаг.

Гэтэл тэнд ажиллаж байгаа мөрдөн байцаагч хэтэрхий ачаалалтай бол ажилдаа яаж хандах вэ. Сэжигтэн этгээдийг буруутай, буруугүй эсэхийг баримтаар нотлох уу, байцааж өөрөөр нь хүлээлгэх үү. Аль нь амар вэ. Цагдаагийн байгууллагад олон жил ажилласан хурандаа хэвлэлд “Мөрдөн байцаагч бичээч биш” хэмээн хатуухан үг хэлснийг ч энд санууштай.  

Дарга нь цэргээ зодож хөнөөсөн, 18, 19-тэй хоёр цэрэг харуулын даргаа буудан хөнөөгөөд оргон зайлсан хэрэг шил дараалан гарлаа. Энэ хэргийг шийдэхдээ цэрэг армийн дүрэмд дарга хүн цэргээ зодож болно, дарамталж мөнгө төгрөг авч болно гэдэг заалт байдаг эсэхийг тогтоож, байдаггүй бол мөнгө авсан, дарамталсан гэдэг мэдээлэл үнэн эсэхийг шалгаж мухарлах шаардлагатай.

Нэг ёсондоо Монголын мөрдөгчид, хууль тогтоогчид гэм буруутай төдийгүй гэм буруугүйг тогтоохын тулд ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг харах боломж гэж харж байна.  Яг үүн шиг даргыгаа хөнөөгөөд зугтаж яваад баригдсан хоёр зэрэг дээр ч бас энэ зарчим үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл, цэргүүдийн гэмт хэргийг мөрдөж байгаа мөрдөгчид тэдний гэм бурууг нотлохын сацуу гэм буруугүйн нотлох баримт ч бас хайх ёстой юм. Энэ бол ардчилсан улсад байдаг эрүүгийн хэргийг илрүүлдэг үндсэн зарчим.

Сэтгэцийн гажигтай, түүхэнд үлдэх донтой ч юм уу этгээд хэрэгтэн болох гэж зүтгээд, мөрдөн байцаагч нар гэмт хэрэг үйлдээгүйг нь нотолж, жинхэнэ гэмт хэрэгтнийг олох гэж хөөцөлдөж байгаа түүх гаднын кино уран бүтээлд бишгүйдээ л гардаг. Монголд ч ийм түүх байгаа нь мэдээж. Гэхдээ хэрэг бүрт адилгүй байгаа нь л асуудал болж байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-24 09:49

Гүтгүүлсэн хүнийг хэрэгтэн гэж хардаг,гүтгэх ажиллагаанд нь хамтрагч болоод тоглодог хөөрхий мөрдөгч прокурор

Зочин
Зочин
2023-03-24 22:23
Reply to  Зочин

Хүн гүтгэгдсэн гэвэл анхны мөрдөн байцаагчийн буруу.Бас мөрдөн байцаагч гэмт буруутайг бат�##�гаажуулаагүйн төлөө ял хүлээх нь бас буруу.ШҮҮХ Л БҮГДИЙГ ШИЙДЭХ ХУУЛЬТАЙ ОРОН

ррр
ррр
2023-03-24 14:01

Нотлох баримтыг олон нийтэд заав�##� харуулах хуулийн за�##�т байхгүй, цэргийн дарга дарамт�##�сан байсныг тогтоосон ч �##�ь хэдийн байхгүй болсон хүнд ял зэм хүртээх боломжгүй. Гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдлийг хөнгөрүүлэх нөхцөл байд�##� гэж байдаг, тэр нь ш�##�г�##�тын явцад угаасаа тогтоогдоод шүүх дээр очиж, шүүх �##�ь �##�ь т�##�ыг нь судлан шийтгэл хүлээлгэдэг. Амар амар юм бичих юм аа

Ванданов
Ванданов
2023-03-24 20:12
Reply to  ррр

Чи яг хэрэг тулгадаг цагдаа байна шд

Холбоотой мэдээ

Back to top button