НИЙГЭМ

Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол эхэллээ

Үндэсний их баяр наадам тохиож буйтай холбогдуулж, есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол эхэллээ. Дөнгөж сая морьтонгууд тугийг ёслол төгөлдөр өргөж, Сүхбаатарын талбайгаас хөдөллөө.

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Эл өдөр монголчууд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жил цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, эрийн гурван наадам хийхгүй болсон ч есөн хөлт цагаан туг цэнгүүлэх ёслолоо үйлдэж байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button