Нийгмийн

Увс аймагт хүчтэй салхины улмаас хоёр айлын гэр нуржээ

Увс аймгийн Завхан суманд хүчтэй салхины шуурсны улмаас хоёр айлын гэр нуржээ. Тодруулбал, Завхан суманд наймдугаар сарын 21-ний өдрийн 16:30 цагт салхины хурд 22-25 метр/секунд хүрч, хүчтэй салхи шуурсан байна.

Хүчтэй салхи шуурсны улмаас Цагаан түнгэ гэх газарт байрлах тус сумын иргэн Ц-гийн зургаан ханатай гэр, С-ийн таван ханатай гэр нуржээ. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж, хоёр айлын гэр нурсан тухай мэдээллийг Завхан сумын Засаг дарга өчигдөр буюу наймдугаар сарын 22-ны өдрийн 11:05 цагт Увс аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button