Нийгэм ярилцлага

"Малчдын холбоо”-ны тэргүүн Э.Пүрэвсүрэн: Зээл нь нэхэгдсэн малчин амиа хорлолоо, зарим нь хотод буучих хашаа байна уу гэж байна

Зудад нэрвэгдэж бүх малаа барсан өрхийн тоо 380, нийт малын хорогдол 6 сая боллоо. Зүүн аймгууд руу мал хээл хаяж, үлдсэн сүрэг төлөөр тэлэх найдвар муутай болж байна. Засгийн газраас малчдын зээлийн хүүг төлж, эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргаж зарласан ч бодит байдал дээрээ хэрэгжихгүй байгаа.

Аргаа барсан иргэд нийслэлийг зорин ирж, амьдралаа залгуулах шийдвэр гаргаж эхэлсэн бөгөөд судалгаагаар хот бараадах малчин айлын тоо 30-40 мянга гэж гарчээ. Үлдсэн хэдэн ямааныхаа ноолуураас өр зээлээ хагас хугаслан дарах хүсэл  малчдад байгаа ч цаг агаарын нөхцлөөс шалтгаалаад ямаа “хөөрөх” бас л болоогүй. Цасны бэрхийг арайхийн давсан тэднийг одоо шар усны үер “айлгаад” эхэлжээ.

Цаг үеийн асуудлаар  “Монголын малчдын нэгдсэн холбоо”-ны тэргүүн Э.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-Малчид нэг удаадаа Үндэсний давхар даатгал, тэр ч бүү хэл Дэлхийн эрсдлийн сангаас зээлээ тэглүүлэх боломжтой-

-”Монголын малчдын нэгдсэн холбоо” 260 мянган малчин өрхийг нэгтгэсэн төлөөллийн байгууллага юм байна. Цаг үетэй холбоотойгоор асуухад ямар ажил, асуудал өрнөж байна вэ?

-"Монголын малчдын нэгдсэн холбоо" зуд турхан, малчдын зээлийн асуудлаар түлхүү ажиллаж байна. Өнөөдөр нийгэмд малчдын зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр тэглүүлэхгүй гэж байна гэсэн талцал үүссэн. Үнэндээ бол “Монголын малчдын холбоо” малчдын зээлийг даатгалаар нь төлүүлэхийг зорьж яваа. Одоо нэгэнт банкны барьцаан дахь мал эрсдээд үхчихсэн учраас зээлийг  даатгалаар нь төлүүлэхээс өөр гарцгүй. Бид энэ ажлыг эхлүүлээд хоёр сар боллоо. Бодит байдлыг хангахын тулд малчдын холбоо ирэх 7 хоногоос 21 аймгийн сумдаар нь явж, малын эрсдэлийн даатгалын өргөдлийг авч тухайн банкинд нь хүргүүлэх ажил хийх гэж байна. Ингэхдээ бид нар эмч, хуульч, сургалт хариуцсан багш нартай томоохон баг бүрэлдэхүүнтэй малчдадаа очно.

-Малчдын даатгалын талаар илүү тодорхой мэдээлэл өгөөч?

-Малчид хоёр янзын даатгал төлдөг. Зээл авахдаа 10 хуудас цаасанд зориулсан зээлийн эрсдлийн даатгал, нөгөөх нь малын индексжүүлсэн даатгал. Малын индексжүүлсэн даатгалд нийт малчдын 18 хувь нь хамрагдсан байдаг. Харин зээлийн эрсдлийн даатгалыг нь малчин зээл авахад банк заавал хийлгэх ёстой гэсэн шаардлагын үүднээс хүссэн хүсээгүй бүгд хийлгэдэг. Зарим банкууд энэ хоёр даатгалыг хоёуланг нь хийлгэхийг ч шаарддаг. Зээлийн эрсдлийн даатгалыг уншихаар байгалийн гамшиг, үер ус, зудны үед тохиолдсон эрсдэлийг хариуцна гэсэн агуулгатай. Тэр эрсдэл нь энэ жил үүсээд зуд болчихлоо. Тэгэхээр малчдын холбоо зээлийг татвар төлөгчдийнхөө мөнгө, төр засаг, банкнаас биш зээлийн эрсдэлийн даатгалаасаа л нэг жил малчдын зээлийг тэглэх боломж байна гэж харсан.

-Зээлийн эрсдлийн даатгалыг хэчнээн малчин хийлгэж, хэд орчим төгрөгийн сан үүсгэсэн бэ?

-Нийтдээ 147 мянган малчин банкнаас зээлтэй. Тэд нар толгой дараалан даатгуулсан. Эрсдлийн болон индексжүүлсэн даатгал ардаа Үндэсний давхар даатгал гээд том компанитай. Зээлийн эрсдлийн сангууд малчдын зээлийг төлж барахгүй бол Үндэсний давхар даатгалаас тэглэх боломжтой. Эндээс төлж барахгүй гэвэл дэлхийн 10 топ эрсдлийн компанитай хамтарч ажилладаг “Скори” компани гэж бий. Өөрөөр хэлбэл манай малчид нэг удаа дэлхийн эрсдлийн сангаас даатгалаараа зээлээ төлүүлэх боломж харагдаж байна.

Банкууд малчдад зээл олгохдоо даатгалаас гадна мал, гэр, эмээл, мөнгөн аягыг нь хүртэл барьцаалдаг. Зээлийн нөхцөл, шаардлага сум сумаараа өөр. Даатгуулах мөнгөн дүн зээлийн хэмжээнээсээ хамаараад 130-300 мянгыг төлдөг. Малчдад ерөөсөө 5 -30 саяын зээл гардаг. 3000 малтай айлд 28-30 саяын зээл өгнө. Энэ хамгийн дээд хэмжээ. Тэд бол яаж ийгээд төлчихнө. Үхлээ, үхлээ гэхэд 2000 мал үлдэнэ. Харин 5-10 саяыг өөрсдийнхөө малын тоонд тохируулаад зээлчихсэн айлуудыг харж үзэх хэрэгтэй.

Судлаад үзэхэд энэ сангаас 100 хувь хариуцна гээд даатгалаа өгсөн байгаа. Маш олон жил зээл авсан малчин болгоноос 130-300 мянгын шимтгэлийг авчихсан юм чинь одоо эргээд нэг удаа хариуцлагаа хүлээх цаг нь ирчихлээ.

-Малжуулах хөтөлбөрийг малчид жил хүлээх боломж байхгүй-

-Та сая хөдөөгүүр яваад ирлээ гэсэн. Бодит нөхцөл байдал ямар байна?

-380 өрх ор тас малгүй болчихсон. Энэ айлууд банкны зээлтэйгээ л үлдлээ. Амьжиргаа залгуулдаг бүх мал нь үхчихээр амиа хорлож байна. Сая Сүхбаатар аймгийн малчин Г бүх мал нь зуданд дуусаад, зээлээ төлөх ямар ч арга болоод амиа хорлочихсон. Яг одоо төр засаг холбогдох газрууд анхаарч ажиллаж, зээлийн асуудлыг шийдэхгүй бол энэ зудын аюул хүний амь руу ороод эхэллээ. Сэтгэл зүтгэл нь гарвал маш олон арга зам бий. Эхний ээлжинд ямар хамаагүй аргаар зээлийг нь нэг удаа тэглээд өгчих л дөө. Дараа нь айлуудаа эргээд малжуулья. Маш хурдан 1-2 сарын дотор л шийдэхгүй бол хоолгүй, хүнсгүй болох эрсдэл ойрхон ирлээ. Сонгуулийн дараа тэгнэ ингэнэ, зээлийн хүү, малжуулах мөнгийг 2025 оны төсөвт суутгачихсан гэж сайд хэлсэн. Үүнийг хүлээхгүй ээ. Бүтэн жил энэ хүмүүс яаж амьдрах вэ. Бид нар өнөөдөр төр засгаас гарч байгаа бодлогод шүүмжлэлтэй хандаж байна. Одоо малчид зээлээ, хүүхдийн төлбөр, хоол хүнсээ яаж зохицуулахав. Бид орон нутагт очиж ажиллаж, малчидтайгаа нүүр тулж харьцдагийн тухайд санал бодлыг нь сонсоод үгээ хүргэх зорилгоор гүйж байна. Малын хоргодол тавдугаар сарын 20 хүртэл ногоо бүрэн идтэл үргэлжилнэ. Ялангуяа голд нь хүйт орчихсон мал дулаараад ирэхээр үхээд эхэлдэг. Цаашдаа хоргодол 10 сая хүрэх тооцоолол харагдаж байгаа. Монгол улсын бүтэн жилийн идэш нь 10 сая мал байдаг. Тэгэхээр бид нар бүтэн жилийн хүнсээ алдлаа гэсэн үг. Буцаад хотынхны мах үнэтэй болно. Эдийн засаг нь элгээрээ хэвтэнэ.

-Зээлийн төлөлтийг хойшлуулж, хүүг нь төлөх шийдвэр гарсан ч нэхэгдсээр л байгаа хэрэг үү?

-Нэг ч малгүй болоод амиа хорлочихлоо. Банкны зээл нь нэхэгдээд байж ядаж эхэлж байна. Төр засаг хууль гаргасан бол хэрэгжилтэд нь хяналт тавих хэрэгтэй. Утасдаад, гэрт нь очоод мөнгөө нэхэж байна. Төлөх аргагүй учраас бүтэн жилийн төр засаг хойшлуулж, хүүгийнх нь 75 хувийг төлсөн гэж Д.Амарбаясгалан дарга хэлсэн дээ гэхээр тийм чиглэл өгөөгүй гэж зарим банк нь хэлдэг. Бодит байдал дээр үнэхээр хэрэгжихгүй байна. Сэтгэл санаагаар унасан, даралт нь ихэссэн, мал нь үхчихсэн, өвс тэжээлээ дууссан өөрсдөө хоол хүнсгүй. Өчигдөр хотын ойрхон фермерүүдэд очиход үер усны аюул болж, амьд үлдсэн хэдэн мал нь гэртэйгээ урсаж байна. Борог сэг зэм нь урсаад бөөгнөрчихсөн. Үүнийг дагаад малын халдварт өвчин гарна. Зуд, турхан хавсарна. Турхан гэдэг малын гоц халдварт өвчнийг хэлдэг.

-Нийгмийн тусламж үйлчилгээ ч авч чадахгүй байна уу?

-Малчид амь тавьж байсан ч тусламж гуйдаггүй хүмүүс. Төлөөлж л явахгүй бол тэдэнд өөрсдөдөө туслах боломж алга. Бүл хүч муутай, ихэнх нь тэтгэврийн зээл авчихсан. Хүүхдүүдээ хичээл сургуульд нь явуулж чадахаа больчихсон. Яваад очихоор ганцаараа эсвэл эхнэртэйгээ хоёулхнаа л үлдсэн хэдэн малтайгаа ноцолдоод юун өөрсдийн эрүүл мэнд, хүүхдийн хичээл сургууль. Бодит байдал ийм л байна. Цаашдаа яахав гэхээр ноолуур гарна. Тэгэхээр бүх өрөө дарна гэсэн хүлээлттэй. Гэтэл мал муудсан ямаа самнах болоогүй л байна. Тавдугаар сар лав хүргэнэ. Бүх асуудлаа үлдсэн хэдэн ямаанаасаа нөхөх гээд байгаа учраас ноолуурын ханш дээр төр засаг одоо бодлого гаргамаар байна. Холбоо ХАА-н биржтэй хамжаад болдог бол 200 мянгаар өгий гэсэн уриалга гаргалаа. Хэдийгээр хэцүү байгаа ч яаран битгий өгөөрэй, 200 мянга хүргэнэ шүү гэж ярьж хэлж байна. Одоо 160-170 мянгын ханштай байгаа. Малчдын нэгдсэн холбоо энэ хавар ноолуурыг 200 мянгаас доош буулгахгүй гэсэн аян зарлалаа.

-Малчдын нийтлэг санал хүсэлт юу байна?

-Банкны зээл тэглүүлээд өгөөч, малжуулах хөтөлбөр юу болж байна, амьжиргаагаа дээшлүүлчих ямар арга зам байна гэсэн хүмүүс бий. Бас усны аюулд гэрээ урсгачхаас өмнө хот руу орьё. Манаач хийгээд буучхаар газар байна уу гэж асууж байна. Ер нь 30-40 мянган өрх орж ирэх тооцоотой байгаа. Малчдын холбооноос судалсан судалгааны дүн ингэж гарсан. Үр дүнд нь баахан яндангийн тоо, агаарын бохирдол, түгжрэл нэмэгдэнэ. Нөгөө хөдөөгийн сэргэлт бодлого хөдөөгийн дампуурал болж нийслэлийн ачаалал нэмэгдэх төлөвтэй харагдаж байна.

-Та бүхний дуу хоолой хэр биелэлээ олдог вэ. Шийдлээ олж, үр дүн гарч байгаа ажил хэр байна?

-Манай холбооны дөрвөн утас завгүй ажиллаж байгаа. Өдөрт 3000-4000 малчин зовлон жаргалаа ярьж, бид сонсдог. Сэтгэлзүйч хөлсөлж аваад дэм өгөөд ажиллаж эхэллээ. Банкны мөнгө нэхээд байна яах вэ гэцгээнэ. Тухайн сумын банктай нь холбогдоно. Хүсэлтээ өгөхгүй байж хойшлуулсан гэж ойлгоод байна гэхээр нь малчиндаа хүсэлтээ өгчих өөрсдийн төлөө яваарай гээд ярина. Тэдэнд арай л ойр дотно байгаа нь бид өөрсдийгөө гэж боддог. Анх зээл тэглээд гээд гуйсан. Барахаа байгаад хугацаагаа хойшлуулсан. Хүүг нь төлөөд өгчих гээд хөөцөлдсөн. Гэвч тэглүүлэхгүй л бол болохгүй байдалд орчихлоо. Одоо юу бодогдож байна вэ гэхээр Монголчууд бие, биедээ хайртай, эвтэй байж л зуд турхан байгалийн гамшгийг даван туулах цаг ирлээ. Малчдаа битгий өнгөцхөн байдлаар харж хэмлээрэй. Үнэхээр гамшиг гэж юу байдгийг эцэст нь хүртэл амсчхаад сууж байгаа шүү гэж хэлмээр байна.  

-3000-4000 дуудлагын зонхилон хандаж буй сэдэв нь?

-Малчны зээл. Банкуудын мөнгөөө нэхэх хугацаа нь болчихсон юм чинь. Малчид сар бүр тогтмол орлогогүй учраас зээлийн гэрээ нь ноолуурын цагаар, идэшний үеэр гэх мэтээр зах зээлээ тооцож улирлаар төлөх графиктай байдаг.

-Малчид найр наадам хэсээгүй, их цаснаар улс орон бензин түлшгүй болсноос энэ их эрсдэл гарлаа-

-Өөрсдөө хүсэлтээ өгчихвөл асуудалгүй юм бишүү?

-Тийм асуудал бий. Гэтэл ийм чиглэл ирээгүй гэсэн банкууд олон байна. Эсвэл орон нутгийн банкууд ажлаа мэдэхгүй байгаа юмуу, чиглэл ирээгүй гээд амыг нь таглачихдаг. Сошиалаар л яриад байгаа болохоос биш ажил хэрэг болж ирээгүй гээд байна. Хэрвээ хууль гарсан бол санаачилсан бол эргэх холбоотой хариуцлагаа нэхээд яваасай гэж засгийн газраа харж байгаа. Холбооноос банканд өчнөөн бичиг хүргүүлээд сүүлдээ сумдаар тойрох гээд байж байна. Өнөөдөр ирээд мөнгөө нэхээд баларлаа гэж ярьцгаадаг.

-Малчдын бүх зээлийг төлөхөд хэдэн төгрөг шаардлагатай вэ?

-1.2 их наяд төгрөг шаардлагатай. Нөгөө 44 их наядын хажууд жижигхэн шүү дээ. Бүх малчдын зээл нийлээд энэ. Бүр боломгүй бол 50 хувь ч байсан яахав дээ гэж хүртэл арга мухардаж байна.

Мал төллөлт жигдэрч байна уу?

-Энэ жил нэлээд мал хээл хаясан. Төллөөд эхэлтэл жилбэгүй учраас бас эрсдэл гарч эхэллээ. Зурвас хэсгийн хэдхэн аймаг л арай дээр байна даа. Одоо бол төл, ноолуур энэ тэрд ач холбогдол өгөлгүй  малгүйгээ малжуулж нутаг оронд нь үлдээх шийдэл хэрэгтэй. Тэд өөрсдөө орох хүсэлгүй ч хоногийн хоолгүй болсон учир хот бараадахаар ирж байна. Малчдын холбоо ЗГ бусад холбогдох газрууд хамтарч ажиллая. Малын сэг зэм яам хамжиж байгаа ч хүртээмжтэй биш учраас сэгэндээ дарагдсан өвөлжөө их байна. Гялс цэвэрлэж, булахгүй бол малын өвчин гарлаа.

-Малчид найр наадам хийгээд өвс тэжээл хашаа хороогоо бэлддэггүй гэсэн шүүмжлэл өрнөж байна?

-Малчдаа өмөөрч байгаадаа бус 100 хувь эсрэг байр суурь илэрхийлнэ. Малчид хэзээ ч найр наадам хэсээд амардаг хүмүүс биш. Өглөө 5-6 цагт босоод өдөржин нөгөө малаа л маллана. Тэд зуд, турханаас сэргийлж, хүйтэн нойтноос хамгаалах бэлтгэлээ жил болгон хийчихсэн л сууж байдаг. Энэ жилийн хувьд ч маш сайн бэлтгэлтэй байсан. Хамгийн гол нь энэ жил юу болсон бэ гэхээр 11 сард малчид бүрэн өвөлжөөлж амжаагүй, өвс тэжээлээ бэлдчихсэн ч суурин руугаа зөөж чадаагүй байж байтал цас орчихсон. Аймаар их цас орсон. Тэр цаснаар Төв аймгийн Эрдэнэсантад 5 малчин эмэгтэй нас барж, 11 хүүхэд өнчирч үлдсэн шүү дээ.

За тэгээд 11 дүгээр сарын цастай зэрэгцээд сандраад өвөлжөө бууцандаа бууж, өвсөө зөөх гэтэл улс даяараа бензин түлшгүй болчихсон. Тэгээд энэ зутруу байдал дээр нь цас нэмж орсоор байгаад нэгдүгээр сар гэхэд зудын эвгүй нөхцөл байдалд орж, 2 сард хүндэрсэн.

Цаг хугацаанаасаа их хэмжээгээр орсон цас улс орны хариуцлагагүй байдал хавсраад хэдэн малчнаа элгээр нь хэвтүүлчихлээ. Төр засаг буруугаа хүлээх хэрэгтэй. Мал үндэсний баялаг, төрийн хамгаалалтад байна гэчхээд хамгаалж чадахгүй нөхцөл байдлыг нь доройтуулж байгаагаа анзаарч харах ухаан одоо л хэрэгтэй.

-Малгүй болсон малчид одоо ямархуу байна?

-Хот руу л явья гэж байгаа. Төвийн аймгийн хэдэн аймаг, сум гээд зурвасхан гайгүй үлдсэн. Тэндээс туслах малчин авья найдвартай хүн байна уу гээд холбоо руу ярьдаг. Тэгэхээр нь “Мал нь дуусчихсан малчдаа явуулья, та нар буцаагаад малжихад нь туслаач” гэж хүртэл ярилаа. Сүхбаатараас давхиулаад Өвөрхангайд аваачих учраас маш сайн гэрээ хийж л явуулахгүй бол нутаг орон солиод очтол зан ааш нь тохирохгүй бол хэн хэндээ хэцүү.

Нөгөө талаас Улаанбаатараас зараар очоод 3 хоночхоод малыг нь шуургатай өдөр хаяад явчихвал хэн хариуцлага хүлээх вэ. Улс, аймгийн аварга малчин болоход тодорхой шалгуурууд байдаг. Үүнийгээ хангаад олон айл малжуулаад явж байгаа сайн жишээнүүд ч байна. Бид нарын одоо хэрэгжүүлэх гээд байгаа малгүй болсон малчдаа туслах малчин болгох энэ санаачилгад авах хүн нь их ч, малчнаар очих хүмүүс газа нь хол, шилжилт хөдөлгөөн гээд асуудлуудтай л байна.

-Эцэст нь та юуг хэлмээр байна?

-Одоо сонгуулийн ажил эхэллээ. Улс төрчид намайг дугуйлаач гээд явна. Одоо ч гэсэн хоёр боодол өвс, нэг шуудай хивэг гээд хэнд ч хүртээмжгүй юм хийгээд яваад л байна. Үүнийхээ оронд малчдын зээлийг тэглэчих. Нэр дэвших гээд байгаа хүмүүс одоо хэцүү байхад нь хөдөлчих. Тэгвэл дараа нь ачийг чинь мартахгүй. Шинээр нэр дэвших гэж байгаа нөхдүүд өөрийнхөө шаанстай газраа эртхэн сонгоод малчдад тусла л даа. Эсвэл ноолуурын үнэ ханшийг барь, сэг зэмийг нь арилга.

Эцэст нь нэмж хэлэхэд, манай малчдын холбоо 2011 онд байгуулагдсан. Отор нүүдэл, ХАА-н хөгжил, бэлчээр гэх мэт 12 салбар холбоотой. Удирдах зөвлөлийн 27 гишүүний ихэнх нь малчдаас бүрдсэн. Би энэ холбооны зургаа дахь тэргүүн бөгөөд хүнд хэцүү байгалийн гамшигт өртсөн цагт малчдынхаа дуу хоолой болж, тулгамдсан асуудлыг нь чадах чинээгээрээ шийдэхээр явж байна.

-Ярилцсанд баярлалаа.  

Видео:

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 5, 2024 08:52

Үхүүлээч нам нь булчихна

Зочинт
Зочинт
4 сар 5, 2024 09:05
Reply to  Зочин

Өмхий цагаач монголоос �######�

Жаргал
Жаргал
4 сар 5, 2024 08:53

М�##�чид м�##�аа м�##�лах,м�##� аж ахуйгаа дээш татах хашаа саравч,хадлан бордоо,өвлийн бэлтгэлдээ зориулж зээл авсансан бол зудыг давчих л шүү дээ,????

Зочинт
Зочинт
4 сар 5, 2024 09:04

Байг�##�ийн гамшиг тохиолдсон байхад банкууд бас зөөлөн хандаж болоогүй юм уу эх оронч сэтгэлээр хандчихгүй өөдгүй юмаа

Зочин
Зочин
4 сар 5, 2024 09:07

Зочин

Зочин
Зочин
4 сар 5, 2024 09:11

Наад эрх баригчид чинь Одоо сонгуулиа л бодно.Нийгмийн Даатг�##�ын системийн шинэчлэлийн ажил одоо хүртэл шийдэгдээгүй байгаа биз дэ.Энэ Сонгуульруу л мөнгө нь орж байхаас өөр сонголтгүй ш тэ

Del
Del
4 сар 5, 2024 09:34

Зах зээлийн зарчмаар ажиллах хэрэгтэй

Зочин
Зочин
4 сар 5, 2024 09:59

М.а.л мэдэхгү тэргүүн бха да

Зочин
Зочин
4 сар 5, 2024 10:09

ЯМАР ДАВАРСАН СОНИН ЮМ ХУЦААД БАЙНА ВЭ. БИ Ч БАС ТЭГВЭЛ ИПОТЕКЭЭ ТЭГЛҮҮЛЬЕ. БАС Л АМЬДРАХ АРГА АЛГА БАЙСАН Ч ТЭСЭЭД БОЛГООД ЯВААД БАЙНА.

Зочин
Зочин
4 сар 5, 2024 10:18

Ардчилсан хүүрнүүдээс болж м�##� үхлээ

Зочин
Зочин
4 сар 5, 2024 10:28

Чи тэргүүн нь юм бол хувийнхаа мөнгөөр зээлийг нь тэглэхгүй юу

зочин
зочин
4 сар 5, 2024 10:28

энэ тэнэг авгай чи бүү хуцаач

Зочин
Зочин
4 сар 5, 2024 11:05

БҮХ ХҮН ЗЭЭЛТЭЙ ШҮҮ ТЭГЛЭВЭЛ БҮГДИЙГ ТЭГЛЭ ҮГҮЙ БОЛ БҮГДИЙГ БОЛЬ. АВСАН БОЛ НЭХЭХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ ШҮҮ

Зочин
Зочин
4 сар 5, 2024 13:12

М�##�чин эртэй унтаж үзээгүй тэргүүн гэж байх уу ха ха

Зочинзочин.
Зочинзочин.
4 сар 5, 2024 14:16

Ажлаа сайн хийхгүй яасан хоосон дүр, сүг вэ.

Заас
Заас
4 сар 5, 2024 15:10

Хотынхон гэж тахин төлөвлөлт нэрээр орон байр хашаа байшин газараа өгөөд олон жил луйваруулсан ядууд хичээнч олон хүн чад хиисэнгээл сонсогддог байрчгүй газөрчгүй хүмүүс яахууу

Зочин
Зочин
4 сар 5, 2024 15:18

Бидний төлөө зүтгэж байгаа м�##�чдын холбооны тэргүүн Пүрэвсүрэндээ баярл�##�аа. М�##�чдын зээлийг тэглэх хэрэгтэй.

Зочин
Зочин
4 сар 6, 2024 07:04
Reply to  Зочин

Хотын бидний зээлийг бас завсарт нь хавчуулаад тэглээд өгөөрэй.

Зочин
Зочин
4 сар 5, 2024 20:42

Зүүн 2 аймаг, за голчлон сүхбаатар аймаг л их хүнд байх шиг, бусад аймаг орон нутаг бол Алагтай цоогтой л байгаа. Хавтгайруулаад хАламжлаад байх шаардлага үгүй юм шиг, зуд болоход чоно нохой зоолно гэдэг шиг байж боломжгүй

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН
4 сар 5, 2024 21:58

Овоо сэтгэлтэй бүсгүй байна , бодитой юм ярьж байна . Гайгүй ч боловсрол - мэргэжилтэй , ажил хэрэгч , хариуцлагатай хүний үг байна . ХУЛГАЙЧДААР удирдуулаагүй төр - засагтайсан бол анхаар�##�даа авч - хэрэгжүүлмээр л сан�##� санаачлага ч гаргаж байгаа юм байна , санаа авч хэрэгжүүлмээр ч шаардлагууд тавьсан байна . харамс�##�тай нь , үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг дээрээ байгаа - ХУЛГАЙЧИДАД найдахад хэцүү ...

Зочин
Зочин
4 сар 5, 2024 22:24

Бүгд л зээлтэй байна даа. М�##�чид шиг мах, сүү, цагаан идээгээ үнэтэй зардаг хүмүүс хаана байна.

Иргэн
Иргэн
4 сар 5, 2024 23:52

Өвс тэжээлээ зөөлгөнө, сэг зэмээ устгуулна, зээлээ тэглүүлнэ гэнэ цаашдаа юу хийж амьдрах гээд бгам болдоо . Хүнээр бүхнийг хийлгээд арай жаргацануу гүй юу . Зээл 0 үүл их м�##�тай их зээл авсанд л ашигтай биз дэ . Тэр дорвол м�##�гүй болсныг м�##�жуулах нь зөв бх . М�##�чнаасаа дор амьдр�##�ын ухаангүй хүн шив. Хүн гэдэг амьтан эрүүл бие , саруул ухаантай л бол үүрэг гэж нэг юмыг ойлгох ёстоймаа .

Зочин
Зочин
4 сар 6, 2024 07:28

М�##�чид даатг�##� төлж сурахад та нар ажилласан бол өдийд ингэж арл түмний даатг�##�ын мөнгиыгзүгээр авъя гэж хур�##� хийж суухгүй байсандаа. Ажилсаг з�##�уу м�##�чид нэр ч м�##� хорогдуулаагүй блокон хашаандаа өвс тэжэээлээ өгөөд гайгүй ээ гээд явж байх юм. М�##�чдаа хоршоожуул. Өи ч тэтгэьэрийн үээоээр л амьдардаг, хэт з�##�хуу хэсгийг сул тэжээгээд байх чух�##� өиш

Өвгөн
Өвгөн
4 сар 6, 2024 10:47

Бас хаанаас гараад ирсэн амныхаа зоргоор худлаа юм айлддаг авгай вэ Дуртай хүн нь амиа хорлосон хүний ш�##�тгааныг тодорхойлдог болоо юу хэлж ярьж байгаа зүйлийнхээ хариуцлагыг хүлээж чадах болов уу энэ авгай

Зочин
Зочин
4 сар 6, 2024 11:14

Дураа үхэх сонголт хийсэн хүн үхнэл биздээ ямар хамаатай юм бэ. М�##�чдын холбооны тэргүүн гэгч та БҮҮ ТЭНЭГ МОНГОЛД БҮХ ХҮН ЗЭЭЛТЭЙ ШҮҮ БҮҮР ХҮҮХДҮҮД ХҮРТЭЛ ЗЭЭЛТЭЙ ЯАГААД ГЭВЭЛ ААВ ЭЭЖ НЬ ЗЭЭЛТЭЙ УЧРААС ХҮҮХДҮҮД МААНЬ Ч БАС ЗЭЭЛТЭЙ ГЭСЭН ҮГ

Зочин
Зочин
4 сар 6, 2024 14:05

Улаанбаатарт махтай хоол идэх гээд зээл аваад өрөнд ороод амиа хорлосон улсууд байсан гэсэн. Эхлээд хотын зээлийг тэглээд дараа н хөдөөгийн зээлийг тэглэвэл шударга болно.

Зочин
Зочин
4 сар 6, 2024 21:03

Үүн дээр Муын ЗГ УУЛ УУРХАЙН САЙД ГАНБААТАР БОЛОРЧУЛУУН НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ ЯГ МАЛАА ТАРГАН ДЭЭР НЬ ХИЙХ ГЭХЭЭР БИНЗЁН ДИЗЁЛ ТҮЛШ БАХЙГҮЙ ГЭЭД КРЛОНКУУД НЬ ХУЙВАЛДАЖ ХИЙСВЭРЭЭР ХОМСДОЛ ҮҮСГЭСЭН МӨН ЭНЭ ДААМ ГАРСАН КОЛОНКУУДЫН ЭЗДҮҮД ЭЙ ХАРИУЛАГА ТООЦОЖ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУРААЖ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

ajaa taij
ajaa taij
4 сар 7, 2024 11:26

Yavsan tsagaan zahtan tsarailsan terguun be? Udiid huduuguur yavaad m#lchiddaa havariig yaj garz bagatai davah ve? geed zutgej yavmaar.MAN neg tsarailagaa tusuvuus husuulhaar m#lchnii ner bariad tomilchihojdee.

Холбоотой мэдээ

Back to top button