Эдийн засгийн эрх чөлөөний индекс: Монголд өмчийн эрх, шүүхийн үр ашиг МУУ, төрийн авлига ӨНДӨР гарав

2021 онд Монгол Улс “Эдийн Засгийн эрх чөлөө”-гөөр 176 орноос 86-рт бичигдэж, үүнээс хойш 2022 онд 66, 2023 онд 73, 2024 онд 76-д жагсаж байв.
Эдийн засгийн эрх чөлөөний индексээр Монгол дэлхийн улс орнууд дунд 59.7, бүсээсээ 58.3 буюу МУУ үнэлгээтэй
Heritage Foundation-ийн гаргасан жагсаалтаар 2025 онд 74-рт бичигджээ. Төр эдийн засгийн эрх чөлөөг боомилох бус, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлага нэгэнт ирчихсэн гэдгийн жишээ энэ.
Ерөнхийдөө, төр эдийн засгийн шийдвэр гаргалтад оролцох нь эдийн засгийн идэвхжлийг бууруулж, өсөлтийг сааруулдаг бөгөөд эрх чөлөөнд суурилсан бодлого дутагдах, үр ашиггүй бодлого үүнд голчлон нөлөөлж байна гэж харж болно.
Дан ганц энэ макро агуулга бус. Эдийн засгийн эрх чөлөөний гол цөм нь хүний эдийн засгийн бие даасан байдал, үүндээ зах зээл дэх бараа, нөөцийг авах, ашиглахад хувь хүний эдлэх сонголтын эрх чөлөө ч багтана. Лавшруулж харахад, Эдийн засгийн эрх чөлөөг эрхэмлэдэг улс орнуудад хувь хүмүүс өөрсдийн хүсэл хэрэгцээгээ хамгийн сайн мэддэг, сэтгэл хангалуун оршихуй нь сайн амьдралын үндэс гэсэн сууриар бэхэждэг гэж үзэх нь бий. Үүний бодит жишээ нь Сингапур улс бөгөөд Дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний индексээр нэгдүгээрт бичигдсэн байна.
Өргөн хүрээгээр нь харвал хувь хүний хэрэгцээ, сонголтыг зах зээл өөрөө бий болгож бүрдүүлж чадаж байгаа юу. Төрийн хэт оролцоо, хэрэгжүүлж буй бодлого эдийн засгийн эрх чөлөөг дэмжиж байгаа юу эсвэл эсрэгээрээ хумьж байна уу гэдгээс эдийн засгийн эрх чөлөө ямар байгааг тодорхойлж болно.
Эдийн Засгийн эрх чөлөөний индекс нь жил бүр олон улсын хэмжээнд гардаг үнэлгээний тайлан бөгөөд эдийн засгийн өсөлтийг бууруулах, сааруулахад төр нөлөөлж байна уу гэдгийг баримтаар харуулдаг. Сүүлийн 30 гаруй жил энэ индекс нь хувь хүн ба төрийн харилцааны олон чухал талыг судалж ирсэн. "The Heritgage Foundation"-ээс Эдийн Засгийн эрх чөлөөт байдлын индексийг нийт 4 бүлэг 12 шалгуур үзүүлэлт ашиглан тооцож ирсэн бөгөөд дараах байдлаар үнэлж дүгнэсэн юм. Үүнд Монгол дахь Төрийн зарчимт байдал 35.5 оноо, Шүүхийн үр ашиг 55.4. Өмчийн эх 49.7 буюу МУУ гэж үнэлэгджээ.

- Өмчийн эрх - Хувь хүмүүс өмч эзэмших эрх чөлөө, эрсдэл, оюуны өмчийн хамгаалалт, газар эзэмших эрсдэл
- Шүүхийн үр ашиг - Иргэдийг хэр сайн хамгаалагдаж байгааг харуулна
- Төрийн зарчимт байдал– Төрийн албаны авлига авах байдлыг үнэлдэг
- Татварын дарамт- Хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүдэд татвар хэр их дарамт учруулж байгааг харуулна
- Засгийн газрын зарлага – Төсвийн алдагдал, хэт их зардал нь төсөвт хэр их дарамт учруулж байгааг харуулна
- Төсвийн сахилга бат – Засгийн газрын буруу менежментийг харуулна
- Бизнесийн эрх чөлөө – Бизнесийн үр ашигтай үйл ажиллагааг хэр зэрэг хязгаарлаж байгааг харуулна
- Хөдөлмөр эрхлэх эрх чөлөөт байдал – Хөдөлмөр эрхлэх боломжийн эрх чөлөөг харуулна
- Мөнгөний бодлогын чөлөөт байдал – Мөнгөний бодлогын үр дүнтэй байдал болон дотоодын инфляцын байдлыг дүгнэн үнэлдэг.
- Чөлөөт худалдаа - Экспорт, импортод нөлөөлж буй тарифын болон тарифын бус саад бэрхшээлийг харуулна
- Хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал – Хөрөнгө оруулалтын эрсдэл, хөрөнгө оруулалтын урсгалд хэр их хязгаарлалт байгааг харуулна
- Санхүүгийн зах зээлийн нээлттэй байдал - Банкны үйл ажиллагааны үр ашгийг харуулдаг
Судалгааны дүнд, "Монголын бизнес эрхлэгчид харьцангуй нээлттэй зах зээлийн үр шимийг хүртэж, эдийн засгийн тэлэлт нь ядуурлыг бууруулахад тодорхой дэмжлэг үзүүлж байна. Гэвч авлига, хууль засаглал сул байгаа нь эдийн засгийн хөгжлийг сааруулж байна. Шүүхийн шинэчлэл, төрийн удирдлагын тогтолцоог улам боловсронгуй болгох нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгах, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд тустай. Хөдөлмөрийн зах зээл агшиж, инфляц нь тогтворгүй хэвээр байна" гэжээ.
Эндээс харвал Монголд бизнес, худалдаа, хөрөнгө оруулалт нь эдийн засгийн бүх салбарын хамарсан зохицуулалт, хууль эрх зүйн орчин шаардлагатай нь харагдана. Өөрөөр хэлбэл хөгжлийн баримт бичиг буюу “Алсын хараа -2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо тусгасанчлан ажил хэрэг болгох шат руу орно гэсэн үг.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуульд төрийн оролцоо хумигдана гэх агуулгыг голчлов
Уг нь манайд Эдийн Засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг санаачлан, энэ намрын чуулганаар өргөн барих асуудал яригдаж буй.
Хуулийн төслийн зарчмыг агуулгыг харвал, төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан, хориглосон хууль тогтоомж, захиргааны шийдвэр батлахгүй байхыг голчлох бөгөөд төрийн байгууллага болон албан тушаалтны шийдвэр нь эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн байхад чиглэх аж. Мөн төрийн давуу эрхийг хязгаарлах үүднээс төрд давуу эрх олгосон хууль тогтоомж гаргахгүй байх, төр хэрвээ аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн эрх ашгийг хөндөх бол хуулийн дагуу санал авах агуулгыг мөн оруулжээ. Түүнчлэн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай хүсэлт шийдвэрлэлтийг цахим хэлбэрээр харах боломжтой, ил тод, нээлттэй байлгахаас гадна төрийн байгууллага аж ахуй нэгжээс хуульд заагаагүй баримт бичиг, эсхүл нэмэлт мэдээлэл нэхэхгүй байх зэргээр нарийн тусгасан байна.
Хэрвээ уг хууль яг зорилтдоо хүрч чадвал цаашид хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаа явуулах нь төрөөс эдийн засгийн баталгааг нь хангах, эрх ашгийг хамгаалах, төрийн оролцоо буурч, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, хязгаарлалт багасах нь гэж харагдав.
Бразили улс Эдийн засгийн эрх чөлөөний хуульдаа шүүхийн оролцоог нарийн тусгажээ
Эдийн засгийн эрх чөлөөг хуульчлах шалтгаан нь төр засгийн хяналт, оролцоог багасгах бөгөөд чөлөөт худалдааны хууль гэх мэт хэд хэдэн бодлого, хууль эрх зүйн орчноор бэхжүүлдэг байна. Ийм хуулийг Бразилид 2019 оны есдүгээр сарын 20-нд тус улсын Ерөнхийлөгч Жайр Болсонаро төрийн хүнд суртлыг бууруулахын тулд баталсан байна. Тэрхүү хуулийн хүрээнд Бразил чөлөөт зах зээлийг хамгаалах, эдийн засгийн чөлөөт үйл ажиллагааг явуулах зорилготойгоор Эдийн засгийн эрх чөлөө эдлэх эрхийн тунхаглалыг бий болгожээ.
Эдийн засгийн эрх чөлөөний хууль нь бизнес, эдийн засаг, хот төлөвлөлт, хөдөлмөр эрхлэлт болон иргэний хуулиудыг хэрэгжүүлэх болон тайлбарлахад мөн үйлчилдэг. Тус улсын хууль нь дөрвөн үндсэн зарчимтай бөгөөд,
- Бизнес эрхлэх эрх чөлөө хүмүүст бий гэж үзэх зарчим
- Хувь хүмүүс сайн санаа үндсэн дээр үйлдэл хийдэг гэж үзэх зарчим
- Бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоо нь зөвхөн хоёрдогч байдлаар,хамгийн бага, онцгой тохиолдолд л хязгаарлах зарчим
- Хувь хүн төрийн өмнө эмзэг байр суурьтай гэдгийг хүлээн зөвшөөрөх зарчим" хэмээн тус улсын “Laws of Brazil” сайтад бичжээ.
Хуулийн голлох өөрчлөлтүүд нь,
- Компани хоорондын гэрээнд шүүх тодорхой бус зарчим ашиглан өөрчлөлт оруулахыг хориглож, гэрээнүүдэд илүү баталгаа олгов
- Нэг хувьцаа эзэмшигчтэй ХХК үүсгэн байгуулах боломжтой болсон бөгөөд өмнө нь заавал хоёр хувьцаа эзэмшигчтэй байх шаардлага тавьж байжээ
- Цахим бичиг баримт нь биет баримттай адил хууль зүйн үнэ цэнтэй болсон
- Төрийн бүртгэл, компанийн бүртгэл, нотариатаар батлуулах зэрэг үйл ажиллагааг цахимаар хийж, хүнд суртлыг бууруулсан
- Бага эрсдэлтэй гэж үзсэн бизнесүүдийн авах шаардлагатай зөвшөөрлийн тоог бууруулжээ /Эдгээр бизнесүүдэд нягтлан бодох болон хуулийн фирм, үсний салон гэх мэт бизнес багтана/
- Шүүх хувийн гэрээнүүдийг Эдийн засгийн эрх чөлөө эдлэх эрхийн тунхаглалын дагуу тайлбарлах ёстой
- Хөрөнгө оруулагчид зөвхөн өөрийн эзэмшдэг хувьцаанд хариуцлага хүлээх боломж бүрдсэн
- Төр аливаа хуулийн этгээд зах зээлд нэвтрэхэд шаардлагагүй хаалт тавьж, тодорхой бүлэгт давуу тал олгох зохицуулалт хийхийг хориглосон
Эдийн засгийн эрх чөлөөний хууль хэрэгжиж эхэлсэн жил буюу 2019 онд Бразилийн эдийн засгийн эрх чөлөөний индекс 51.4 буюу "Эдийн засгийн эрх чөлөөгүй" гэх ангилалд байсан бөгөөд энэ жилийн хувьд 55.1 болж бага зэргийг өсөлт үзүүлсэн байна.
Нэг талаараа төрийн оролцоо эдийн засгийн эрх чөлөөг олон талаар боомилж байгаа тохиолдолд эдгээрийг тохируулах, хязгаар заагийг тогтоох шаардлагаар хууль санаачлах нөхцөл үүсэж байна ч гэж харж болохоор. Мөн үүнийг дагасан нөлөөллүүд нь салбар бүрт цаашлаад эдийн засагт том жингээрээ нөлөөлж буйг "засварлах" нь зүйтэй юм.
Ц.ТАМИР
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene uls turiin darga nar ediin zasgiin erh chuluug oilgohgui, zugeer l humuusiin amidraliig boogood suuj bna
Buren erh medlee uuriin ashigt l ashigladag darga nart iim index bol hamaagui, ard tumnii amidral hugshruud duusah gj bn
Сингапур шиг болох тухай хошин шог ярихаа больж, дорвитой хууль хэрэгжүүлэхгүй бол Монгол хэзээ ч дэвшихгүй
Ooroo tatvaraa togtoogoogui, banknii huu ni teneg, tur ni hulgai hiigeed bna, yamar ediin zasgiin erh chuluu ve
Эдийн засгийн эрх чөлөө гэж гоё ярьдаг мөртлөө дор нь татвар нэмээд, торгоод байхаар жирийн иргэд яаж амьдрах юм бэ
Хуулиар эрх чөлөө олголоо гэж зарлаад дор нь төрийн �##�бан хаагчид бизнесээс мөнгө нэхэж байв�##� энэ хууль ямар хэрэгтэй юм бэ
Хууль хэрэгжүүлдэг байгууллагууддаа итгэх итгэл байхгүй үед ямар ч хууль, индекс цаасан дээр гоё харагдахаас цаашгүй
Avilgachid l hugjdug ediin zasagt chuluu gej bhgui, harin ard tumen ajilgui, orlogogui bolj suuna
Хүмүүс жижиг бизнес хийх гэхээр дандаа зөвшөөрөл, бичиг цаас, авилга нэхэж байхад чөлөөт зах зээл гэж хошигнож байна
Index-iig ni harhaar jijig biznes erhelj bgaa humuust nuuts daramt ni iluu medegdeed bna, tur shudraga bish
Бизнес хийх гээд явж байгаа хүмүүс яг л төрийн ха�##�га тогшиж, дээгүүрээ эрх мэдэлтнүүдтэй тохиролцож байж л ажилладаг
Uls turuus hamaaralguigeer ajillah erh chuluu baihgui bol heden jil ungursun ch Mongol gazartaa huuli heregjihgui
Эдийн засгийн эрх чөлөөний хууль бат�##�лаа ч гэсэн манайд шүүх авилгатай хэвээр байгаа цагт ямар ч үр дүн гарахгүй
Erh chuluu ugch bna gj yariad hunii songolt, huviin omchiig hamgaalahgui bol tsaas deer uls bolj togloj bn gesen ug
Эдийн засгийн эрх чөлөө гэдэг бол эхлээд өмчийн эрхээ хамга�##�ж, бизнесийн орчноо авилг�##�гүй болгох хэрэгтэй гэдэгт би сан�##� нэг байна
Tur zasag ni ajilgui hvmvvsd ajliig ni uguhguigeer dandaa tatvar nemj suudag, iim ulsad erh chuluu baihgui
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud