УЛС ТӨР

БАЙР СУУРЬ: Экс Ерөнхийлөгч нар улс төрд эргэн ирж, “БУЖИГНУУЛАХ” нь буруу юу

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Засгийн газарт Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн бариад буй. Засгийн газраас уг хуулийн төслийг дэмжсэн бөгөөд ойрын өдрүүдэд УИХ-аар хэлэлцэнэ.

Уг хуулийн төсөлд нэмсэн, анхаарал татаж буй заалт нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараах хязгаарлалтууд.  Тэр дунд 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно” хэмээн заажээ.

Харин олон нийт болон улс төрийн хүрээнийхэн энэ заалтыг Х.Баттулга гэх ганц хүнд зориулсан заалт. Түүнийг улс төрөөс бүрмөсөн “арчих” гэж байна хэмээн хардацгааж байна. Тиймээс бид дээрх хуулийн заалтын талаар хуульчид ямар байр суурьтай байгааг сонирхлоо.


ХУУЛЬЧ Ү.АМАРБАТ: УЛС ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ БҮРЭН ХЯЗГААРЛАЖ БАЙГАА ХЭЛБЭР БИШ

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2020 онд боловсруулсан байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг тодорхой төрлийн хязгаарлалтад оруулах ёстой. Ингэж байгаагийн цаад зорилго нь улс орны эрх ашиг юм гэдэг агуулгаар дөрвөн зүйл хязгаарласан заалт төсөлд туссан.

Нэгдүгээрт Ерөнхийлөгчөөс бууснаас хойш таван жил улс төрийн намын гишүүнчлэлгүй байх. Энэ нь улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь бүрэн хязгаарлаж байгаа хэлбэр биш.Үндэсний эв нэгдэл хангаж ажиллаж байсан хүн эргээд намынхаа үйл ажиллагаагаар дамжуулаад сахин хамгаалж байсан үнэт зүйлийнхээ эсрэг явах магадлалтай гэдэг агуулгаар орсон.

Энэ заалт сая буусан Х.Баттулга Ерөнхийлөгчид зориулсан заалт гэж шүүмжлэл дагуулж байгаа. Хууль боловсруулж байх явцад 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууьд хэн нэр дэвших, дэвшихгүй гэдэг асуудал тодорхойгүй байсан. Уг нь нийтлэг утгаараа оруулсан заалт юм.

Тухайн үеийн нийгмийн нөхцөл байдлаас болж хуулийн сайн заалт унадаг тохиолдол байдаг. Тиймэрхүү эрсдэл үүсэх гээд байна уу гэж харж байна. Парламент олон нийтийнхээ дуу хоолойг сонсоно. Тиймээс дэмжигдэхгүй байх магадлалтай. Дэмжигдэх юм бол ҮХЦ дээр маргаан үүсэх боломжтой. Эрх нь зөрчигдсөн гэж үзээд байгаа хүн энэ хууль Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ-д хандах боломжтой.

ХУУЛЬЧ В.УДВАЛ: ОЛОН УЛСЫН ХЭМ ХЭМЖЭЭНД ХҮНИЙ УЛС ТӨРИЙН ЭРХИЙГ ХОРЬДОГГҮЙ

Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр байгаа заалт юм билээ. Батлагдаагүй. Ер нь хүний улс төрийн эрх чөлөөтэй байх ёстой. Ер нь олон улсын хэм хэмжээнд ч гэсэн хүний улс төрийн эрх чөлөөтэй байдаг. Харин манайд яагаад ийм заалт оруулж ирснийг дүгнэж хэлэхэд хэцүү байна.

ХУУЛЬЧ Ө.ЭРДЭНЭБОЛД: ӨМНӨХ ЕРӨНХИЙЛӨГЧ НАР УЛС ТӨРД ОРЖ ИРЖ, БУЖИГНУУЛДАГ БАЙСАН

Энэ хуулийн заалт үндсэн хуулийн ямар нэг зөрчилгүй, байж болох заалт гэж харж байна. Төрийн албан хаагчид ч, шүүгчид ч томилогдохдоо улс төрийн эрхээ хязгаарлуулдаг. Хүний сонгох, сонгогдох эрхэд халдсан гэж үзэхгүй. Хамгийн гол нь энэ заалтгүй байснаас болж өмнөх Ерөнхийлөгч нар буцаж намд элсэж, улс төрд орж ирж бужигнуулдаг байдлууд гарч байсан. Хуулийн заалтын бодит үр дүн нь ийм байдлыг таслан зогсооно. Одоогийн хуулиар бол Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа дараа нь албаа өгөхөөрөө улс төрд орж ирэх нөхцөл боломжоо бүрдүүлж байдаг. Тэгэхээр ийм байдал үүсгэхгүйн тулд энэ заалт зөв юм.

2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгодог болсон. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч хийж байсан хүмүүс хоёр удаа улиран сонгогддог байлаа шүү дээ. Тийм учраас эхний дөрвөн жилдээ ажиллахдаа дараагийн дөрвөн жилдээ дахин сонгогдох боломжоо бий болгохын тулд хуулиар олгосон эрх хэмжээгээ давуулсан, хэтрүүлсэн. Засгийн газар болон бусад институцынхаа ажил үүрэгт оролцсон, өөрөө олон нийтэд таалагдах гэсэн үйлдлүүд ихэнхдээ хийдэг байсан. Энэ нь улс төрийн хямрал, Засгийн газартай зөрчилдөх, бусад институцтэй зөрчилдөх нөхцөл байдалд хүргээд байсан юм байна. Энэ асуудлыг шийдэх загвар нь дахиж сонгогдоно гэсэн ойлголт байхгүй болгож, нэг удаа зургаан жилээр алба хашихаар болгосон явдал.

ХУУЛЬЧ О.САНЧИРБАЛ: НАМЫН ХАРЬЯАЛАЛТАЙ ХҮНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛДЭГ БАЙДЛЫГ ТОГТОЛЦООГООР НЬ ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ-

Хуулийн төсөлтэй яг сайн уншиж танилцаагүй байна. Ер нь бол Ерөнхийлөгч нэр дэвшихдээ аливаа нэг намын гишүүн байж байгаад татгалзаад нэр дэвшдэг. УИХ-д суудалтай намууд хүнээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг.

Тэгэхээр тэр хүний төлөвшил, үйлдэл намаасаа хамааралтай явж ирсэн байдаг. Тэгэхээр намаасаа түдгэлзүүлж байгаад Ерөнхийлөгч болгодог энэ байдал зүгээр л хэлбэрийн төдий зүйл. Ерөнхийлөгч Үндсэн хуулиараа ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гээд заалттай. Аливаа намд харьяалагдахгүй гэж байгаа боловч цаад утгаараа намдаа үйлчилдэг. Тэгэхээр намаас нэр дэвшүүлэхээ больдог ч юм уу тогтолцооны өөрчлөлт хийх асуудал гэж харж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
эгэл жирийн нэг иргэнийх нь бодол шүү
эгэл жирийн нэг иргэнийх нь бодол шүү
2021-06-29 10:22

ер 60 гарчихаад улс төрөөд зүтгэх гэх хүсэл нь ч буурнаа Ерөнхийлөгчөөр сонгох хүний насны доод хэмжээг 55 болгох нь хамгийн тохиромжтой

үзэл бодол
үзэл бодол
2021-06-29 10:27

55 хүртлээ нийгмийн юмс үзэглийн байн,муу �##�даа оноог ажиглан таниж,ажлын дадлага туршлага суухаас гадна хувь хүнийхээ хувь амьдар�##� ч төвхөнчихсан байх үе. 6 жил ужилчихаад 3-4 жил төрийн хамга�##��##�тад байж 65-65 хүрсэн хүн улс төрөөд зүтгэхгүй ээ. Одоогийн хуулийр бол донгож 55-56 хүндий хувь ид л улс төрийн ажил хийж ид насан тул зүтгах нь гарцаагүй ээ

Zochin
Zochin
2021-06-30 09:28

Ardchilsan uls bzde,huvi hunii erh l bmaar uym

Холбоотой мэдээ

Back to top button