Цахилгааны үнэ нэмснээс үүдсэн инфляцын эсрэг бодлогын хүү нэмж “тэмцэх” нь зөв үү

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг огцом 2 нэгж хувиар нэмэгдүүллээ. Ингэснээр Төв банкны бодлогын хүү 12 хувьд очлоо.
Бодлогын хүү гэдэг товчхондоо Төв банкны хадгаламжийн хүү гэсэн үг. Энэ нь арилжааны банкнуудын зээлийн болон хадгаламжийн хүүнд шууд нөлөө үзүүлж байдаг. Өөрөөр хэлбэл арилжааны банкнууд эрсдэлээс сэргийлж зээлийн хүүгээ бодлогын хүүтэй уялдуулан нэмэх хүлээлт үүсдэг.
Ингэснээр зээл олголт багасна, эдийн засаг дахь өсөлт суларна гэсэн үг.
Төв банкны бодлогын хүүгээ нэмэх аргачлалыг эдийн засгийн хатуу бодлогод тооцон ангилдаг. Онолын хувьд эдийн засгийн хэт халалт үүсэж, хэт их мөнгөн урсгал нэмэгдэж, инфляц хөөрөгдсөн үед авдаг хариу арга хэмжээ юм. Эсрэгээрээ бодлогыг хүүг сулруулбал зөөлөн бодлого гэх бөгөөд эдийн засаг дахь мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх зорилготой.
Инфляцын түвшин Төв банкны төсөөллөөс давсныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн удаа дараа мэдэгдээд байгаа. Энэ бол бодлогын хүүг нэмэх шаардлага үүснэ гэдгээ тойруу утгаар урьдчилан сануулж байсантай агаар нэг. Гэхдээ энэ удаад инфляцын шалтгаан эдийн засаг халсан гэхээсээ цахилгааны үнэ нэмэгдэж, түүнийг даган бүхий л төрлийн бараа үйлчилгээний өртөг өссөнтэй холбоотой байна. Үүнийг ч Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгч бататган хэлсэн билээ.
Гэтэл цахилгааны үнэ нэмэгдсэн нь зах зээлд оролцогч иргэн, ААН-ийн буруу биш. Энэ бол төрийн шийдвэр байв. Харин үүнээс шалтгаалж инфляц өдөөгдөөд буйд Төв банк бодлогын хүүгээ нэмэх хариу арга хэмжээ авсан нь эдийн засгийг улам хүндрүүлэх, иргэн ААН-үүдийг илүү хүнд нөхцөл байдал руу түлхэх сөрөг талтай юм.
Нөгөө талаар арилжааны банкнуудын хадгаламж зээлээсээ илүү хэмжээг эзэлдэг учраас манай улсын нөхцөлд энэ шийдвэр тийм ч ашигтай тусахгүй гэдгийг Эдийн засагч Ө.Ганзориг онцолжээ.
Бодлогын хүү нэмсэн нь геополитикийн нөхцөл байдлын болзошгүй ирээдүйг тооцсон байх магадлалтай. Өөрөөр хэлбэл түүхий эдийн үнэ унах магадлалыг тооцон эртнээс бэлтгэж байгаа арга хэмжээ гэвэл илүү зохилтой.
Харин инфляцын эсрэг чиглэсэн, эдийн засгийн хэт халалтыг сааруулах зорилготой бодлого гэж харагдахгүй байна. Эцсийн дүндээ 2025 онд иргэн, ААН-үүдийн гар дээр эргэлдэх мөнгө багасна, зээлийн хүүгийн дарамт нэмэгдэнэ гэсэн үг. Энэ шийдвэр урт хугацаандаа инфляцыг тогтоон барих эсэх эргэлзээтэй. Учир нь инфляцын шалтгаан өөрөө цахилгааны үнийн нэмэгдэл гэдгийг дээр дурдсан билээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв. Одоо нэмж ашиг олох биш олж бгаа ашгынхаа үнэ цэнийг бууруулахгүй бх т�##�аар л бодох хэрэгтэй.
Сая хог ачилтын хураамж хэд нугараад нэмэгдэж. Удахгүй х�##�а�##�т, х�##�уун хүйтэн усны төлбөр нэмэгдэх юм гэсэн. Оны эцэст инфляци хэд хүрч, бодлогын хүү хэд хүрэхийг таашгүй. Энэ бүхнийг бүх төрлийн татвар хураамж, төлбөр тооцоог нэмж бгаа манай УИХ, ЗГ-ийн удирдлага, гишүүд, хотын дарга нар маань ойлгож бгаа л бгаа даа.
Бүх юмны үнэ хэд дахин нэмэгдлээ! Одоо улныхан яаж амьдарна!
Арай л ард түмэн ээ шулдаг засаг төр гэж юу байхад дээ,зүгээр л амьдармаар байна шдээ,ханг�##�ттай хичээжийн шдээ л�##�аруудаа
Хамгийн зав арга нь цахилгаанаа хямд үйлдвэрлээд үнээ буулга.
Ард түмнээрээ тоглож өгөх юм оо.Битгий юм л бол өртөгөө нэмээд бай,тэтгэвэрийн хүмүүсээр битгий наадаад бай.